Хонь Долоо хоногийн эхээр зарим хониныхны сониуч зан хэт хөдлөх юм бол дэмий асуудалд өөрөө орооцолдох байх. Нөлөө бүхий хүмүүстэй хийх уулзалт тааламжтай байх бөгөөд энэ үед үүсэх ашигтай боломжийг бүү алдаарай. Оройг гэртээ гэр бүлийн хамт өнгөрөөхийг эрмэлз. Ойр дотнын хүмүүсийн харилцаа бүрэн ойлголцолд хүрнэ. Ганц бие хүмүүсийг богино хугацааны учрал хүлээж байна. Харин долоо хоногийн дундуур од эрхсийн нөлөөнөөс болж бэрхшээл саад гарах магадлалтай тул болгоомжлол хэзээд илүүдэхгүйг санаж яв. Өөрийнхөө нөөц бололцоог ашиглан үнэ цэнтэй хүмүүсийнхээ туслалцааг ав. Таны сэтгэл санаа тайван байвал эрч хүчээр бүрэн хангана. Өөрт байгаа нөөц бололцоогоо хир сайн ашиглана төдий чинээ амжилт олно. Өөртөө цаг гарган эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хий. Сайхан сэтгэл таны амьдралд том үүрэг гүйцэтгэнэ.
Үхэр Долоо хоногийн эхээр сонирхолтой үйл ажиллагаа болж гайхалтай зүйлс тохионо. Зарим хүмүүс сайхан санал хүлээн авах бөгөөд ямар хариу өгөхөө мэдэхгүй бололтой. Яарах хэрэггүй бөгөөд амьдралаа илүү сайжруулах чухал гаргах хэрэгтэй гэдгийг сана. Хянуур нямбай зарцуулахгүй бол мөнгөний гачаалд орж мэдэх нь. Олон нийтийн үйл ажиллагаа таны нэр алдартай болох хүслийг өдөөнө. Залуу хүмүүст зугаацан цэнгэх хүсэл төрнө. Хайр сэтгэлийн харилцаанаас сэтгэлийн таашаал авна. Ганц бие эрчүүд шинээр хүнтэй болзож эхэлж байгаа бол илүү хичээх хэрэгтэй болно. Өөрийнхөө сайн талыг зөвөөр харуул. Долоо хоногийн дунд үеэс хойш од эрхсийн эерэг нөлөө эрч хүчийг өгөх болно. Өөрийн хүсэл мөрөөдлөө бодит байдал дээр буулгахын тулд хичээл зүтгэл гарга. Өмнөх өрөө төлөөгүй байж, үрэлгэн худалдан авалт хийх нь сайхан санаа биш. Бодит амьдралдаа нийцсэн шийдвэр гаргаарай. Найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүлэх нь танд хөгжилтэй бөгөөд сонирхолтой санагдах ба ямар нэг үйл явдал таны бүтээлч чадвар эрс нэмэгдүүлэх бололтой. Залуу хүмүүс олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, нийгэмд тустай хөдөлмөр хийх нь ирээдүйд нь сайнаар нөлөөлөх болно. Бусдад туслах зорилготой бол сайн дурын ажилд оролцож эхэл. Сайн санааны үйлс туслах бол чин сэтгэлээсээ хандив өргөөрэй.Шинэ ажил эхлэх хүмүүс сайн бэлтгэлээ хангаарай. Эрүүл мэндээ анхаарах тал дээр хамгийн тохиромжтой үе. Биеийн дархлаагаа сайн дэмж.
Ихэр Хэрэв амар тайван орчин хүсэж байгаа бол тодорхойгүй үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Өөрийн хүсэл зорилго, мөрөөдлийнхөө араас яв. Одоогоор их ашиг хуримтлуулж чадахгүй байсан ч зорилгодоо үнэнч бай. Долоо хоногийн дундуур хууль шүүхтэй холбоотой асуудал танд төвөг удаж магадгүй. Гаднын хуурамч мэдээлэл ажил болон гэр бүлд асуудал тарьж болзошгүй. Од эрхсийн нөлөө асуудлыг хүндрүүлж болно. Бүрхэг ч байсан зөн билэг тань үнэн байх болно. Таны ур чадвар сайжрах тул амжилтад хүрч чадна. Өөрийгөө олж мэдэрвэл өөртөө итгэх итгэлээ буцааж авна. Нөлөө бүхий хүнээс үр ашигтай дэмжлэг олж авна. Ойр дотнын найзаасаа айж ичилгүй тусламж гуйж чадвал таны өмнө байгаа саад юу ч биш гэдгийг мэдрэх болно. Та бүгдийг үнэнч сэтгэл, эр зоригтой байдлаараа гайхшируулах болно. Харин худал амлалтаас болгоомжтой байх хэрэгтэй.
Мэлхий Энэ долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөө танд амжилт авчрах болно. Таны төсөөлөн бодох болон эв дүйтэй байх чадвар бусдыг гайхшируулах болно. Өр зээлийн асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй. Албан тушаал ахих, хариуцлагатай албанд томилогдоход ойрхон байна. Гэхдээ сандарч яарснаас үүдэн зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Алдаа гаргах нигууртай тул сэрэмжлэх хэрэгтэй. Од эрхэс хол газар аялах болон сурахыг сонирхож байгаа хүмүүсийг ивээж байна. Ганц бие хүмүүс хайр сэтгэлд хэт автвал буруу шийдвэр гаргана. Харин долоо хоногийн сүүлээр од эрхсийн байрлал таны ажил мэргэжил, нэр хүндийн байдалд нөлөөлнө. Өөртөө итгэлтэй байдал чухал зүйлийг шийдвэрлэхэд тусална. Таны нэр хүнд өсөж, өөрийн мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Хайртай хүнтэйгээ хүссэн зүйлээ хийх төлөвлөгөө гаргаарай. Амжилтад хүрэх зарим алхмаа яаж хийхээ сайн ойлгохгүй байгаа хүмүүс судалгаа сайн хийгээрэй. Танд сонирхолтой бөгөөд сургамжтай түүхүүд итгэл найдвар өгч байна. Алдартай хүмүүсийн зөвлөгөөнөөс ихийг олж мэдэх боломжтой. Хэрвээ ажил хэрэг болж бүтэхгүй байвал хамтрагчтайгаа илэн далангүй ярилцаарай.
Арслан Долоо хоногийн эхээр арслангууд шинэ зүйл турших сэдлийг олон зүйлээс олж мэдэрнэ. Хайртай хосууд бие биеэ илүү сайн мэдэж авч болох юм. Өнгөрсөн алдаагаа давтахгүйн тулд илүү ухаалаг бай. Ихэнх хүмүүс илүү урам зоригтой болно. Багаар ажиллахын давуу талыг ашиглан, нарийн тооцоо төлөвлөгөөтэй ажилла. Харин долоо хоногийн сүүлээр албаны ажил хэргээр хүмүүстэй харилцахад хүнд байх бололтой. Мөнгө санхүү болон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаас болж хамтын ажиллагаандаа сэтгэл дундуур байж болзошгүй. Харин хайр дурлалын харилцаа таатай байна. Уран бүтээлч арслангууд хүсэл мөрөөдөлдөө автах бололтой. Эрсдэлтэй худалдаа наймаанд бүү оролц. Сайн танил болон найз нөхдийн үйлдэлд ч болгоомжтой ханд. Од эрхэс бодит байдлыг чухалчлахыг зөвлөж байна. Хэрэв та шинэ ажил эхлэх гэж байгаа бол үүсэж болох нөхцөл байдалд зориулсан нөөц төлөвлөгөө бэлдээрэй.
Охин Долоо хоногийн эхээр зарим охиныхонд ямар нэг асуудал гарч ирэн, таны төлөвлөгөөг нураахаар байдал үүсэж болзошгүй. Гэвч та эрч хүчтэй хэвээр байна. Бизнес төлөвлөгөөнд хийсэн өөрчлөлтийг аягүйцэн хүлээж авах хүмүүс байх ч таны шийдвэр хамгийн шилдэг байх болно. Удирдах албан тушаалын хүмүүстэй болгоомжтой харьцаарай. Асуудлыг жижиг том гэлгүй дэс дараагаар нь шийдэх хэрэгтэй үе. Эргэн тойрны үйл явдлын өөрчлөлтийг соргог мэдрэх нь өрсөлдөөнд тэсэж үлдэх боломж олгоно. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаар. Долоо хоногийн сүүлээр орчны хандлагаас хамаарч сонор сэрэмжтэй бай. Өөрчлөлт хийх гэсэн хүсэл тань зөрчилд хүргэж мэднэ. Тулгарсан асуудалд хүлээцтэй эелдэг хандахыг хичээ. Ямар ч асуудал таны зөв дэглэм, эрүүл мэндийг үгүй хийхийг бүү зөвшөөр. Үр хүүхдэдээ анхаарал халамж сайн тавь. Гэр бүлд элгэмсэг найрсаг уур амьсгал ноёлно.
Жинлүүр Долоо хоногийн эхээр зарим жинлүүрийнхэнд сэтгэл зүйн хувьд амаргүй нөхцөл байдал үүсэж байна. Их зан гаргаж биеэ тоох, аль эсвэл өөрийгөө хэтэрхий доогуур үнэлэхээс зайлсхий. Сайтар бодож нягтлахгүйгээр гаргасан шийдвэр, яарсан алхам нь муу үр дүнд хүргэх нигууртай. Холимог чиг хандлага таныг будилуулж мэднэ. Учир нь олон үйл явдал хоорондоо уялдаа холбоогүй байх тул та ирээдүйгээ харах чадвараа алдсан мэт санагдана. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ үед төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Таагүй үргэлжилж байгаа харьцааг таслах хэрэгтэй болно. Амьдралын цаг мөч бүрийг онцгой өнгөрүүлэхийг хичээ. Хайртай хүнтэйгээ хамт байх нь зүрх сэтгэлийн үгээ ярилцаж, ойр дотно байхад тусална. Бүтэлгүйтэх айдсаас болж заримдаа хойш суух хэдий ч, зоримог алхам хийнэ. Аливаа ажил хэрэгт байх ёстой газраа ойлгодог хүмүүс гайхалтай үр дүн авчрах болно.
Хилэнц Хэрвээ танд таагүй мэдрэмж төрж байгаа бол тогтворжуулах ямар нэг юм хий. Таныг сэргээх болон амар тайван болгож чадах зүйлийг бодож ол. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй эсвэл бусдыг өршөөж уучилж чадахгүй байгаагаас болж хэрүүл маргаан болж мэднэ. Долоо хоногийн дундуур тохиолдлын танил таны хувийн амьдралд сөрөг нөлөө үзүүлнэ. Ашигтай юм шиг санагдах сайхан амлалтад хууртаж болохгүй. Сайн найз, ах дүү төрөл садангийн тусламж хэрэг болох магадлалтай. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ ухаалаг зарцуулахыг од эрхэс сануулж байна. Санаандгүй хүнээс хэрэгтэй тус дэмжлэгийг авах магадлалтай. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын харилцаанд гаргасан алдаандаа өршөөл уучлал гуйхад тохиромжтой. Ажил хэргийн уулзалт хийх хүмүүс нөлөө бүхий хүмүүстэй тохиролцох тул таныг амжилт дагалдана. Гэр бүлдээ зориулан зохион байгуулах хөгжилтэй арга хэмжээ сайн үр нөлөө үзүүлнэ. Үр хүүхдүүдтэйгээ эелдэг бөгөөд шударга харьцах нь таатай нөхцөл байдлыг авчирна. Залуу хосуудын хайрын романс цэцэглэх бололтой.
Нум Долоо хоногийн эхээр од эрхэс боломж илгээх тул юу ч тохиолдсон бэлэн бай. Бүх санаачилгыг гартаа авах юм бол боломж өндөр байна. Санхүүгийн асуудлаа анхаар. Бүх зүйл сайхан байгаа мэт боловч мөнгөө зарцуулахдаа болгоомжтой бай. Сонирхолтой бөгөөд завгүй үе байх ч бага зэрэг залхуурах хандлага гарна. Удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай байгаа тул хэрэгтэй бол ээлжийн амралт авахад бэлэн бай. Харин долоо хоногийн сүүлээр од эрхсийн чиг хандлага бүтээлч ба уран сэтгэмжийн эрэл хайгуулд ээлтэй байна. Өөрийн чухал давуу тал дээрээ анхаарлаа төвлөрүүл. Үл ойлгогдох нөхцөл байдалд орохгүйн тулд сонор сэрэмжтэй амьдар. Гэр бүлийн уур амьсгалыг сайжруулахын тулд та илүү хүлээцтэй байсан нь дээр. Од эрхэс залуу хосуудыг ирээдүйдээ зориулсан өөрчлөлт хийх алхмыг дэмжинэ. Хамтрагч нар санхүүгийн байдалдаа зөв гарц олж болох юм. Төсвөө хяналтад байлгахын тулд хэрэглээгээ хэмжээ хязгаартай байлга.
Матар Долоо хоногийн эхээр чухал бичиг баримт бүрдүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа явуулах зэрэгт тохиромжтой. Өөртөө итгэлтэй байдал, ухаалаг зан тань ямар ч үед гол хүн байлгах болно. Тулгамдсан асуудал үр өгөөжтэй шийдэгдэх боломж харагдаж байна. Тусламж дэмжлэг хэрэгтэй хэн нэгэнд сайнаар хандах нь эерэг нөлөөг авч ирнэ. Ямар ч саад бэрхшээл таны хүсэл мөрөөдлийг унтраах боломжгүй гэдгийг батлан харуул. Өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд цаг заваа зориул. Долоо хоногийн сүүлчээр шинэ ажил эхлэх бол хөрөнгө мөнгө болон тусламж дэмжлэг, эрч хүч аль аль нь дутагдах болно. Таныг хувийн амьдралтай холбоотой өөрчлөлт гарах болно. Элдэв хэл ам, зөрчилдөөнд оролцохгүй байх нь таны сэтгэл санаа ба эрүүл мэндэд ашигтай. Таны хийсэн сонголт олон хүний анхаарлыг татах бололтой.
Хумх Долоо хоногийн эхээр таны амьдралд эерэг үр дүн авчрах өөрчлөлт болно. Шинэ өөрчлөлт нь ирээдүйд тань хэрэгтэй байх болно. Амьдралд тохиолдсон таагүй зүйлүүдээс салж, алдаа оноогоо дүгнэнэ. Мэдээлэл боловсруулах чиглэлээр ажиллахад таатай. Олон нийтийн харилцаа болон нийгмийн зүгээс ирэх боломжуудад анхааралтай ханд. Хамт олонтойгоо шинэ санаагаа хуваалцах нь хөгжил дэвшлийн эх үүсвэр болно. Хайртай хүнтэйгээ амар тайван орчинд хамтдаа байхад цаг гаргаарай. Шинэ газар суурьших зорилготой хүмүүс томоохон шийдвэр гаргаж магадгүй. Таны үнэлж хүндэлж явдаг хүмүүсийн зарим үйлдэл сэтгэлийг тань гонсойлгож болзошгүй байна.
Загас Ажлын үүрэг даалгавар тодорхой бус байна. Төлөвлөөгүй ажил таны бухимдлыг төрүүлэх болно. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл зах зээлийн нөхцөл байдлын талаар сайн судал. Санхүүгийн боломжтой байсан ч хэт үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Азаа үзэх хэрэггүй, алдагдал хүлээх болно. Нөхцөл байдлыг сайн ойлгож байж төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь цаашдын хүндрэлийг багасгах болно. Зарим хүмүүсийн гадаад харилцаа холбоо сайжрах боломж харагдаж байна. Мэргэжлийн ур чадвар сайтай хүмүүс ажлын сайхан санал хүлээн авна. Хувийн амьдралдаа анхаар. Хувийн амьдралдаа төлөвлөсөн зүйлээсээ бүү татгалз. Гэр бүлдээ зориулах цагаа өөр зүйлд зориулахаас зайлсхий. Хайртай хүнээ сайн ойлгох нь цаашдын амьдралд тань өөдлөн дээшлэх боломж олгоно. Ар гэр, ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөсөн нь дээр. Долоо хоногийн төгсгөлд ойлгомжгүй байдал үүсэх тул мэргэжлийн үйл ажиллагаанд анхаарал болгоомжтой ханд. Ихэнх хандлага танд сэтгэл ханамж өгөхгүй байх магадлалтай. Хэчнээн хичээсэн ч санасан үр дүн гарахгүй байж мэднэ. Зарим чухал асуудал танд сэтгэл ханамжгүй байдлыг өгөх байх. Найз нөхдийн хүрээлэл зүрх сэтгэлийн үгээ нээх боломж өгнө. Дотоод сэтгэлээ нээн ярилцах нь танд сайхан тайвшралыг авчрах бололтой.