Б. Цэцэг: Өнгөрсөн жилүүдэд харуусч, гомдож их уйлдаг байлаа…

0
6

Цэцэг сошиал хуудаснаа аавыгаа ийнхүү дурсжээ. Аавын эзгүй 9 дэх жил өнөөдөр тохиож байна. Өнгөрсөн жилүүдэд харуусч, гомдож их уйлдаг байлаа…

яагаад ийм эрт vхэж байгаам, яагаад миний хүүхдийг харахгүй явчихав, аав байсан бол хэнд ч дэ э рэлхүүлэхгүй байсан гээд л цурхиртал уйлах үеүүд олон байсан… гэвч хорвоогийн жамаар, ухаан суухын хэрээр сэтгэл тайвширч гунигт унахаа больсон.

Харин аавын сайхан зан чанаруудыг, аавтай өнгөрүүлсэн элэг бүтэн аз жаргалтай амьдралын хором мөч бүрийг мартахгүйг хичээж дурсаж явах болсон. Одоо би зовсон үедээ аав байсан бол гэж бодолгүй, жаргалтай үедээ аав хамт байсан бол харуулахсан гэж боддог юм.

Дурсах бүрдээ шаналж биш аз жаргалтай нулимс дуслуулдаг гэхүү дээ. Энэ зураг дээр би 8 дугаар анги байсан санагдаж байна. Аав хөдөө олон хонгоор их явдаг байлаа… тэгээд л хотруу дөхөхөөрөө гэрлүү утасдаж аав нь очиж байна шүү гээд ярьдаг…

Тэгээд л санасан хүн чинь шөл устай хоол хийгээд л том хүн шиг аавыгаа хүлээгээд суудаг байж билээ. Түшиг тулгууртай аав минь. Үнэхээр аавын эрх танхил охин байсаан налж унаад эрхлэж нялуураад аавдаа хайртай шүү…

LEAVE A REPLY