5-11 ны зурхай

0
9

Хонь Өнөөдөр та эрч хүчтэй, эрүүл саруул байвал бүгдийг амжуулж, их ажлын ард гарна. Эрүүл мэндээ анхаар. Зарим нөхцөл байдлаас болж харшил хөдөлж болзошгүй. Таагүй байдлаас зайлсхийхийн тулд архаг өвчнөө сэдрээх үйлдлээс татгалз. Өмнө нь тулгарсан саад бэрхшээл одоо ч танд ажил удсаар байгааг анхаар. Жижиг асуудлыг ч орхилгүй дор дор нь шийдэхийг хичээ. Гэхдээ ганцаараа зүтгэлгүй сайн хамтрагчдаа итгэн, ачаагаа хөнгөлөх нь тал бүрийн ач холбогдолтой байна.

Үхэр Хайр дурлалын романтик адал явдал тохиолдох магадлалтай өдөр. Сайхан учралын үр дүнд нь танд чин сэтгэлээсээ хайрлан дурлах хүсэл төрнө. Гэр бүлтэй хүмүүс их ажилтай байсан ч хайртай хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж болохгүй. Хувь заяагаа өөрийн гарт атгаж байхын тулд бодлогогүй үйлдэл бүү хий.

Ихэр Өнөөдөр өөртөө итгэлтэй байх нь чухал. Дээд байгууллага болон дарга удирдлагад хандахад амаргүй байна. Буруу ойлголцлоос болж таагүй байдалд хүрч болзошгүй. Оногдсон үүрэг даалгаврыг найдвартай гүйцэтгэ. Гаргасан алдаагаа бусдад нялзаах гэж оролдвол бүр эвгүй байдалд орохыг анхаар. Од эрхэс тааламжгүй газраас холуур байх хэрэгтэйг сануулж байна

Мэлхий Сэтгэлд нийцсэн уур амьсгал бүрхэж байх хэдий ч өнөөдрийн шийдэх асуудал их байна. Амжилттай байх боломж ч бас гарч ирэх болно. Гайхалтай санаа болон зөв арга зам нь таны төлөвлөгөөг дэмжинэ. Гол зорилгынхоо төлөө таны үйл ажиллагаа заримдаа удааширч ч магадгүй бололтой.

Арслан Уйтгарт автах бололтой. Өнгөрсөнд болсон таагүй зүйлээ бүү бод. Уучлах өршөөх сэтгэлээр өөрийгөө ариусга. Амьдралын хамгийн чухал зүйл бол хайртай хүмүүс юм. Зөв шударга байх нь таныг аливаа айдас түгшүүрээс чөлөөлөх болно. Ажил хэргийн харилцаа таныг хатуу харагдуулж болно. Таны үзэл бодлыг сайн найз тань л ойлгоно. Тусламж хэрэгтэй найз нөхдөдөө боломжоороо туслаарай.

Охин Ихэнх хүмүүс гэрээ хэлэлцээр, харилцаа холбоо зэрэгт их цаг гаргах хэрэгтэй болно. Ажлаа сайн зохион байгуулж, эдийн засгийн хэмнэлт гаргах нь энэ цаг үед чухал байна. Ямар ч бичиг баримтад хянамгай ханд. Зөвхөн өөртөө зайлшгүй хэрэгцээт зүйлдээ л мөнгийг зарцуул. Бизнесийн асуудлаа шийдэхдээ гэнэтийн өндөр ашгаас илүү тогтмол орлого олох зарчим баримтал. Таны гаргах шийдвэр урт хугацаанд үр дүнтэй байх ёстой.

Жинлүүр Өнөөдөр ихэнх хүмүүс нөхцөл байдлыг сайнаар өөрчилж чадна. Худалдаа наймаанд эрч хүчээ төвлөрүүлэхэд тааламжтай. Та хэнтэй ч хэлэлцээр хийх чадвартай байна. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарснаар эрч хүчтэй байх болно. Таны биеэ зөв авч явах байдал олон ажил хэргийг бүтээхэд түлхэц өгнө.

Хилэнц Чухал асуудал шийдэх үедээ ажил хэргээ үр ашигтай төлөвлөх болон эрч хүчээ зөв хуваарилах хэрэгтэй. Хурц ухаан, зөн билэг нь зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно. Мөн анхаарал болгоомжтой байх нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Өнөөдөр томоохон эд зүйл худалдах болон худалдан авах бол сайн хийсэн тооцоо судалгаа зайлшгүй шаардлагатай.

Нум Мэргэжлийн нэр хүнд, нийгмийн байр сууриа дээшлүүлэх таатай боломж гарна. Таны ажлын туршлага хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна. Ашигтай боломжууд таны өмнө гарч ирнэ. Тодорхой хүрээнд таны нэр хүнд өсөж магадгүй. Зарим хүнийг хэн гэдгийг таних боломж гарна. Хамтрагч нараас таны төлөвлөгөөг эсэргүүцэх хүн гарч мэднэ.

Матар Хянуур байдлаар ажилдаа хандахгүй бол алдаа гаргаж болзошгүй. Ойр дотнын хүмүүс тань гомдоож мэднэ. Буруугаа ойлгож, гэмшсэн хүмүүст өөрийгөө илэрхийлэх боломж олго. Хуучны дурсамжаа мартаж болох ч үгүйсгэх хэрэггүй. Шинэчлэлийг зөв байлгахын тулд өнгөрснөө бүү орхи.

Хумх Ажил төрөл түр зогсонги байдалд орсон мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ эрсдэлтэй арилжаа наймаа хийх хэрэггүй. Хөрөнгө оруулалт хийхдээ найдвартай үл хөдлөх хөрөнгийн сонгох нь дээр. Эрүүл мэндээ анхаар. Ихэнх хүмүүсийн хууч өвчин сэдрэх магадлалтай. Хувийн амьдралдаа бусдын сайн дадал зуршлыг авч хэрэглэхэд ач тусаа өгнө.

Загас Сэтгэлээ тайвшруулах бясалгал хий. Цаашид тодорхой цагийг бясалгах, тайван байдлыг олоход зориул. Ямар ч их ажилтай байсан түр завсарлага авч, өөрийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийн төлөө анхаарлаа хандуул. Мөн энэ үед бусдад тусалж, буян үйлдэх нь танд таалагдах болно. Гэр бүлийн харилцаанд гарсан таагүй уур амьсгал тайван байдалд аажмаар шилжинэ.

LEAVE A REPLY