Хонь Долоо хоногийн эхээр ойр дотнын хүмүүст тань тусламж дэмжлэг хэрэгтэй болно. Танд итгэж байгаа хүмүүсийн төлөө зарим төлөвлөгөөгөө хойш тавих бололтой. Ажил хэрэг ихээхэн анхаарал шаардах тул стресс нэмнэ. Сүм хийдэд очих, бусдад туслах үйлд оролцох зэрэгт таатай. Тэвчээртэй байж, өөрийгөө хамгаалахыг хичээ. Эрүүл мэндээ анхаар. Тулгарсан сорилтыг амжилттай давж чадна. Ямар нэг зүйлд хэт их санаа зовох хэрэггүй. Үнэнч зан чанартаа тулгуурлах юм бол ажлаа сэтгэл зоволтгүй гүйцэтгэж чадна. Гэр орондоо засвар хийхэд таатай. Эрч хүчээ зөв ашиглахыг хичээ. Жижиг зүйлд хэт их хүч үрж болохгүй. Өөртөө бодох бясалгах цаг гаргаарай. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх алхам хий. Зөв хооллож, эрүүл мэндээ анхаар. Харилцаанд үүсэх асуудлыг зохицуулах юм бол таны хүссэн боломж гарч ирнэ.
Үхэр Од эрхэс асуудал бэрхшээлүүдээс зугтаад байлгүй эхэлсэн ажлаа дуусгахыг зөвлөж байна. Зарим нөлөө үхрийн ордны хүмүүсийн ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удахаар байна. Хэрвээ та өөрийн давуу талыг олж мэдсэн бол өрсөлдөгч нарын өдөөн хатгалганд тийм ч их сандрахгүй байх. Гэхдээ хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлох хэрэггүй. Зарим эрсдэлтэй үйл ажиллагааг бага зэрэг хойшлуулах хэрэгтэй. Баян тансгаас илүү аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авна. Материаллаг байдал, сайхан үзэмжийг гол зорилго болгох бус нэр төртэй амьдрахыг эрхэмлэ. Өөрийнхөө үзэл бодлоос зөрсөн хүнтэй санал нэгдэхгүй байсан ч таагүй хандах шаардлагагүй. Аливаа гомдол маргаанд хүлээцтэй ханд.Хайр дурлалын романтик адал явдал тохиолдох магадлалтай. Сайхан учралын үр дүнд нь танд чин сэтгэлээсээ хайрлан дурлах хүсэл төрнө. Долоо хоногийн төгсгөл рүү алжаал ядаргаагаа тайлах хүсэл илүү тод мэдрэгдэнэ. Амаргүй үүрэг даалгаврыг хийх гэж оролдох хэрэггүй. Ойр дотнын хүмүүсээ таны зүгээс анхаарч хүндлэх зүй ёсны шаардлага гарна. Гэр бүлтэйгээ гадуур салхинд гарах, хамтдаа хоолонд орох зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлбэл сэтгэл санаа сэргэнэ. Залуу хүмүүс энэ үед илүү адал явдалтай учралыг хүсэж байна. Өөрийнхөө ур чадварыг харуулах сорилтод ороход бэлэн байх бололтой.
Ихэр Долоо хоногийн эхээр сайхан санал ирсэн ч сайн судлаагүй бол эвтэйхэн татгалз. Од эрхэс эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирж болзошгүйг сануулж байна. Од эрхэс таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Бизнесийн харилцаандаа анхаарлаа хандуул. Харилцаа холбоондоо шинэ зарчим барь. Зарим эрсдэлийг үүрэх нь дараагийн хийх зөв алхмын зүг чиг болно. Бүхнийг даван туулахын тулд нөлөөтэй хүний дэмжлэг хэрэг болно. Дээд байгууллага болон дарга удирдлагад хандахад амаргүй байна. Од эрхэс тааламжгүй газраас холуур байх хэрэгтэйг сануулж байна. Эерэг хандлага бүтээлчээр ажилдаа анхаарахад тусална. Од эрхсийн нөлөө зарим сонирхолтой зүйл хийх хүчтэй сэдэл өгнө. Гэвч сөрөг хандлага их байгаа тул хийх сонголтоо сайтар эргэцүүлж бодвол зохино. Гаргах шийдвэр бүр жижиг гэхгүй тооцоо судалгаа шаардана. Бодлогогүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийх үйлдэл таныг бусадтай зөрчилдүүлэх болно. Бусад хүмүүс танд таагүй хандах үед хэт эмзэглэх хэрэггүй.
Мэлхий Долоо хоногийн эхээр саад бэрхшээл тохиолдсон ч тэвчээртэй бөгөөд ухаалаг зан танд хангалттай байна. Амаараа бус ажлаараа өөрийгөө мэдрүүлэх эрч хүч хангалттай байх болно. Ажил хэрэгт чухал нөлөө үзүүлж чаддаг од эрхэс эерэг энерги тараах болно. Ямар ч үйл ажиллагаанд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ав. Сэтгэлд нийцсэн уур амьсгал бүрхэж байх хэдий ч шийдэх асуудал их байна. Ихэнх хүмүүс сүүлийн үед тохиолдсон саад бэрхшээлийг арилгах нь талаар анхаарна. Гэрээ цэвэрлэж, хэрэггүй хог новшноос салах цаг болжээ. Харин сарын сүүлчээр шинэ орчин танай гэр бүлд таатай уур амьсгал бүрдэхэд бага ч болтугай нэмэр өгнө. Хэрэгтэй зүйлээ худалдан авч гэр орноо өвөрмөц өнгөлөг болгож болно. Аялал зугаалга хийж амрахад таатай. Ганц бие хүмүүс сэтгэл зүрхнийхээ хайртай хүнтэйгээ учрах боломж тохионо. Харин ахмад хүмүүс зав чөлөөтэй цаг үеэ ашиглаж хувийн ажлаа амжуул.
Арслан Долоо хоногийн эхээр бодож төлөвлөсөн өөрчлөлтийг эхлүүлэхэд таатай байгаа хэдий ч шинэ ажил эхлэхэд хэд хэдэн асуудал гарч болно. Олон хүн цугласан арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Амжилтад хүрэхэд тань нөлөөлсөн бусдын тусыг мартахгүй байх нь зүйтэй. Хувийн амьдрал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон цаг гаргаж, харилцаагаа илүү дотно болгохыг хичээ. Зарим хүмүүс алдаа гаргах магадлалтай байна. Шийдвэр гаргахдаа худал мэдээлэлд автахаас сэргийл. Өнгөрсөнд болсон таагүй зүйлээ бүү бод. Уучлах өршөөх сэтгэлээр өөрийгөө ариусга. Хууч өвчтэй, бие султай хүмүүс эрүүл мэндээ сайн анхаар. Гэр бүл, үр хүүхдүүдэд тань таны дэмжлэг хэрэгтэй. Амралтын өдөр хамтдаа гадуур гарах нь сайхан дурсамж үлдээнэ.
Охин Долоо хоногийн эхээр залуу хосуудын харилцаа ганхаж болзошгүй. Үйл явдалд дүгнэлт хийх чадвараа алдаж болохгүй. Ямар ч асуудал тулгарсан үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Хамтын ажилд та гол хүн байх болно. Од эрхсийн нөлөөгөөр та анхаарал муутай болж мэднэ. Аюултай зүйлээр оролдож, эрүүл мэндээ эрсдэлд оруулж болохгүй. Ажлаа сайн зохион байгуулж, эдийн засгийн хэмнэлт гаргах нь энэ цаг үед чухал байна. Ямар ч бичиг баримтад хянамгай ханд. Бизнесийн асуудлаа шийдэхдээ гэнэтийн өндөр ашгаас илүү тогтмол орлого олох зарчим баримтал. Алс газар аялах болон гадаадад томилолтоор явах хүмүүс анхаарал болгоомж илүүдэхгүй байх. Долоо хоногийн сүүлээр ажлын санал тавьсан хүнтэй ойлголцвол өөртөө ашигтайгаар гэрээ байгуулж чадна. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн болзоонд явах магадлалтай. Шинэ учралыг ашиглах боломжийг өөртөө гарга.
Жинлүүр Долоо хоногийн эхээр хамтрагчдаа санаа тавих, тэдэнтэйгээ хэл амаа ололцоход хамаг цаг заваа барах бололтой. Хайртай хүнээ гомдоосноос болж хайрын харилцаанд хүндрэл гарч болзошгүй байна. Худалдаа наймаа хийхэд сайн үе. Гадаадад хийх аялал ажил мэргэжлийн болон бизнесийн хувьд ашигтай байж болох юм. Нөлөө бүхий хэн нэгэн танд мэдлэгийн хүрээгээ илүү их өргөжүүлэх хүсэл төрүүлнэ. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарснаар эрч хүчтэй байх болно. Таны биеэ зөв авч явах байдал олон ажил хэргийг бүтээхэд түлхэц өгнө. Харин долоо хоногийн сүүлчээр санхүү мөнгөтэй холбоотой асуудлаа цаг алдалгүй шийдээрэй. Ганц бие хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн хайр ирж болзошгүй. Санаандгүй учрал таны сэтгэлийн жолоог алдуулж магадгүй. Ганц бие хүмүүст аз жаргалаа олсон мэт сэтгэгдэл төрнө. Хувийн амьдралаа өөрчлөх цаг үе.
Хилэнц Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөө мэргэжлийн үйл ажиллагаанд амжилт олохыг дэмжиж байна. Та багагүй ажил амжуулж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах магадлалтай үе. Ажил хэргийн асуудал үүсгэх харилцаанд сонор сэрэмжтэй бай. Таны оюун ухаан аливаа асуудлаас зайлсхийхэд тус болно. Хайртай хүн тань эрч хүч илгээж байгаа тул урам зоригтой байх болно. Гэр бүлийн дэмжлэг зөвлөгөө ажилд тань онцгой ач тустай байна. Харин долоо хоногийн дундуур чухал асуудал шийдэх үедээ ажил хэргээ үр ашигтай төлөвлөх болон эрч хүчээ зөв хуваарилах хэрэгтэй. Хурц ухаан, зөн билэг нь зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно. Мөн анхаарал болгоомжтой байх нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Долоо хоногийн сүүлээр хуучин харилцаанаас үлдсэн гомдол илэрнэ. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй учрах болно. Харин гэр бүлтэй хүмүүс худал хов жив, хоосон хардлагаас дотнын харилцаагаа хамгаалаарай. Ашиг сонирхлоо хамгаалахын тулд хэн нэгний нөлөөнд автахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Нум Долоо хоногийн эхээр нумынханд төлөвлөснөө хэрэгжүүлэхэд саад ихтэй байна. Одоогийн амьдралаасаа илүү зүйл шаардалгүй, бурхны өгсөнд нь сэтгэл хангалуун бай. Амьдралдаа бусдаас өөр, онцгой өөрчлөлт хийхийг хүснэ. Бизнесийн сонирхолтой санал хэн нэгэн хүн тавьж магадгүй. Энэ завшааныг бүү алд. Од эрхсийн ивээлээр таны зөн билэг сайжирна. Харин долоо хоногийн сүүлээр таны ажлын туршлага хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулна. Ашигтай боломжууд таны өмнө гарч ирнэ. Тодорхой хүрээнд таны нэр хүнд өсөж магадгүй. Өөртөө итгэх итгэл их байх ч санамсаргүй алдаа гарахгүйн тулд сэрэмжтэй бай. Хэн нэгэн танд сэтгэл татам санал тавих бөгөөд өөрийнхөө хэн гэдгийг олон хүнд харуулах боломжтой. Эрч хүчтэй байж, алдар хүндийн төлөөх мөрөөдлөө биелүүл.
Матар Долоо хоногийн эхээр хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой бага зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэ. Хамт олон дунд өрсөлдөөн ихтэй байна. Зарим хүмүүс танд түрэмгий байдал гаргаж болох ч та аль болох эелдэг зан гарга. Таныг хайртай хүмүүс тань ойлгож, туслах болно. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүлчээр сэтгэл хөдөлсөн үедээ өөрийнхөө юу хэлж байгааг анхаар. Мөн зөн билэг юу мэдэрч байгааг анхааралтай ажигла. Бүх юманд хэт санаа зовох юм бол хэн нэгнийг буруутгаж, сэтгэлээ тайван бус байлгана. Хүн болгоны бодоогүйг хийх нь танд хурц тэмцлийг авч ирнэ. Ганцаараа бүх ачааг үүрэлгүй, ололт амжилтаа ч бусадтай хуваалцах нь энгийн бөгөөд сэтгэл хангалуун амьдрахад дөхөмтэй.
Хумх Долоо хоногийн эхээр дархлаагаа сайжруулахгүй бол өвчин ороох магадлалтай байна. Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаарай. Тууштай байж, тухайн орчинтойгоо зохицож чадсан хүн л амжилтад хүрдэг. Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүстээ сэтгэл санаа эд материалын дэмжлэг үзүүл. Зарим гэр бүл амьдралдаа чухал шийдвэр гаргах байх. Өөртөө итгэх итгэл болон бэрхшээлийг даван туулах тэвчээр амжилт авчирна. Ажил төрөл түр зогсонги байдалд орсон мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ эрсдэлтэй арилжаа наймаа хийх хэрэггүй. Уран бүтээлч хүмүүс авьяасаа зөв илэрхийлэх юм бол амжилтад хүрнэ. Ганц бие эрчүүд романтик харилцаанаас өөртөө тохирох хэн нэгнийг олно. Гэхдээ болзоонд явахдаа өөрийнхөөрөө бай. Санаандгүй хүн ч их ашиг тустай зөвлөгөө өгч мэднэ. Үл ойлголцлоос болж тасарсан харьцаагаа сэргээхэд таатай байна. Ойр дотнын хүмүүсийн дус дэм таны сэтгэлийг баярлуулна.
Загас Ажилдаа шинэлэг арга барилаар хандаарай. Заримдаа өвөрмөц шийдвэр гаргахаас бүү ай. Таны ашиг сонирхол өсөх болно. Зарим хүмүүс аз сорьсон үйл хэргээ амжилттай дуусгаж чадна. Хэрэв гаргах гэж буй шийдвэртээ тээнэгэлзэж байсан бол өөрийгөө сориод үзэхэд тохиромжтой үе. Од эрхэс арилжаа наймаатай холбоотой ажлыг ивээж байна. Санаачилгыг алдалгүй, эрч хүчтэй ажилла. Шинэ нөхцөл байдалд зохицох чадвараа ашиглаж чадвал гол төлөвлөгөө тань хэрэгжинэ. Санал хүсэлтээ дээд шатны удирдах байгууллагад хүргүүлэхэд тохиромжтой. Мөн хамтын ажиллагаа нөхөрсөг, таатай байх болно. Гэхдээ дотоод сэтгэлийн хөдлөл хүчтэй илэрч магадгүй тул бусдын хэлсэн үгэнд эмзэглэхгүйг хичээ. Гаднын нөлөөнд автахгүй байхыг хичээ. Сайн танихгүй хүнтэй муудалцах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Биеэ барьж, сэтгэлийн тэвчээртэй байхыг од эрхэс сануулж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох үед гаднын онцгүй нөлөө тохиолдож магадгүй тул ямар ч нөхцөлд биеэ сайн барих хэрэгтэй. Хувийн амьдралдаа сэтгэл хөдлөлөө дарж, эрүүл ухаанаар хандах хэрэгтэйг анхааруулж байна. Сэтгэлээ тайвшруулах бясалгал хий. Цаашид тодорхой цагийг бясалгах, тайван байдлыг олоход зориул. Ямар ч их ажилтай байсан түр завсарлага авч, өөрийн биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийн төлөө анхаарлаа хандуул. Мөн энэ үед бусдад тусалж, буян үйлдэх нь танд таалагдах болно. Гэр бүлийн харилцаанд гарсан таагүй уур амьсгал тайван байдалд аажмаар шилжинэ.