5-07 ны зурхай

0
10

Хонь Үнэнч шударгыг билэгдэх өдөр. Хэзээ нэгэн цагт зайлшгүй шаардлагаар хэн нэгэнд худлаа хэлсэн бол түүнийгээ цайруулахад таатай байх болно. Энэ үед түргэн шуурхай ажиллах нь илүү үр дүнтэй байна. Гэхдээ алдаа гарах магадлал байгаа тул үйл хөдлөл бүрээ хянаж байхыг анхааруулж байна. Хайр дурлалын харилцаанд ноцтой асуудал гарахгүй ч шинэхэн танилцсан хосууд худал дүр эсгэж болохгүй.

Үхэр Энэ өдөр та гэр бүлийнхээ гол хүн нь байна. Бүх хүчин чармайлтаа зөвхөн хувийн амьдралдаа зориул. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа сайжруулахын тулд хэрэгтэй бүхнийг хий. Өнөөдөр эртний танилууд эргээд холбоогоо сэргээж магадгүй. Ямар нэгэн уламжлалт арга хэмжээ таны эрч хүчийг сэргээнэ. Алс газраас гэнэтийн зочид ирэх бололтой.

Ихэр Од эрхэс та бүхнийг ухаалаг шийдвэр гаргахыг шаардана. Бусдад тавих шаардлагаа сайтар тунгаахыг зөвлөж байна. Алдаагаа хэрхэн засах эсвэл ажлаа яаж сайжруулах тухай бод. Хуучин ажил хэргээ дуусгаж байж шинэ төслүүдээ эхлүүл. Ганц бие хүмүүст танилцах хүн нь зөв энерги авчрах бөгөөд түүнтэй удаан хугацаанд хамт байхыг хүсэх бололтой.

Мэлхий Их ачаалалтай байсан хүмүүс сайн амрахгүй бол ядаргаанд орж магадгүй байна. Гэр бүлийн харьцаа болон хувийн амьдралд гарах эерэг өөрчлөлтүүд танд сайнаар нөлөөлнө. Шинэ танилтай болох нь амьдралд сайнаар нөлөөлнө. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Тэдэнтэй чин сэтгэлийн яриа өрнүүлж, найз шиг нь бай. Зарим гэнэтийн мэдээ танд ер бусын нөхцөл байдлыг авчирна. Үүнийг та зөн билэг, өвөрмөц сэтгэлгээгээрээ даван туул. Зөн билиг саадыг тойрох замыг заана.

Арслан Амар амгалан байхыг хүсэх боловч гэр бүлийн болон өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарах болно. Зугаа цэнгэл таныг татах хэдий ч гол зорилгоо биелүүлж, амжилтад хүрэх хэрэгтэй. Мөн хувийн амьдралд хуурамч амлалт таныг хэцүү байдалд хүргэж болно. Тухайн нөхцөл байдлаас гарахын тулд өөрийгөө хуурах хэрэггүй. Бизнесийн харилцаанд зөвхөн өөрийгөө бодох юм бол амжилт олохгүй.

Охин Таны зөн билэг өндөр байна. Энэ нь ажил хэрэгт сайнаар тусална. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа болон хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах бололтой. Энэ өдөр та сэтгэл татам байна. Харин гэр бүл ханьдаа сайн анхаарал тавихгүй бол тааламжгүй харилцаа үүсэж болзошгүй. Зарим дэмий зарлагаас болж гэр бүлд зөрчил үүснэ.

Жинлүүр Аливаа асуудлыг шийдэхэд өөрийн авьяас чадвараа ашиглах нь оновчтойг од эрхэс зөвлөж байна. Энэ өдөр хэн нэгнээс үл хамааран өөрийн гаргасан шийдвэртээ тууштай бай. Ирээдүйдээ хэрэгтэй үйл ажиллагаанд оролцохыг од эрхэс зөвлөж байна. Хэт өөнтөгч хандлага нөхцөл байдлыг бүр хурцатгаж магадгүй. Гэхдээ та хүнд муу санадаггүй зангийнхаа ачаар аливаа харилцааг хэвийн болгоно. Харин үг дуу цөөтэй эсвэл буруу бодолтой хүмүүстэй яриа нийлэхгүй байх бололтой.

Хилэнц Од эрхэс өнөөдөр өөртөө нэмэлт үүрэг даалгавар авахгүй байхыг зөвлөж байна. Энэ үед өнгөц харахад хөнгөн мэт харагдах ажил үнэндээ амаргүй байж мэдэх юм. Олон хүн цугласан нийтийн үйл ажиллагаанаас татгалзахыг хичээ. Шаардлагагүй хэрүүл маргаан, таагүй зөрчлөөс зайлсхийх арга нь амар тайван орчинд цагийг өнгөрөөх байх болно.

Нум Эргэн тойронд хөл үймээн их байх боловч та хэт идэвхтэй байх хэрэггүй. Та өөрийн амар тайван сэтгэлээс таашаал авна. Гэхдээ амьдралдаа зорилгогүй хандах юм бол тухайн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж, таныг эргэлзээнд оруулна. Гэр орондоо хэрэгтэй өөрчлөлтийг эхлүүл. Бүх зүйлийг шинэчлэх боломжгүй тул хэрэгцээтэй байгаа зүйлээс эхлээрэй. Танд найз нөхдөд тань тусламжийн гараа сунгах байх.

Матар Эргэн тойронд эрч хүч, эерэг энерги хуримтлагдах өдөр. Өөрийгөө сайн мэдэрч, ирээдүйгээ сайхнаар төсөөл. Урьдын алдаагаа давтахгүйн тулд аливаа зүйлийг төлөвлөгөөтэй эхлэх хэрэгтэй. Өнөөдөр аль ч салбарт эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах нь тохиромжгүй. Мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиосолж болохгүй. Хайртай хүнээ сайн мэдрэх нь чухал тул хайр дурлалын харилцаандаа их цаг зориул.

Хумх Хянуур байх нь бодит нөхцөл байдлыг мэдрэхэд тусална. Таныг нэлээд хэдэн асуудал зовооно. Хэрэв өөрийн нөхцөл байдлыг зөв дүгнэж чадахгүй бол алдаа гаргах магадлалтай. Мөнгө санхүүгийн асуудалд хүлээцтэй хандаарай. Худал мэдээлэл болон хоосон цуу ярианд автах хэрэггүй. Залуу хосууд хүүхэдтэй болох талаар нухацтай ярилцаарай.

Загас Амралтын өдрийг зөвхөн амрахад зориул. Гэр бүлээрээ агаарт гарах, аялахыг зөвлөж байна. Хэрэв та сэтгэл зовоосон асуудлуудаа мартаж чадвал ихээхэн эрч хүч хуримтлуулна. Мөн таагүй байдлыг тойрч гарах гол гарц нь анхаарал, болгоомжтой байх гэдгийг санаарай. Залуу хүмүүст романтик адал явдал тохиолдох болно. Харин сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдан өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй.

LEAVE A REPLY