5-02 ны зурхай

0
18

Хонь Сарын эхээр оюун санааны байдал гэгээлэг байгаа нь сайн хэрэг. Урин дулаан цаг ирж байгаа тул од эрхэс болон амьд байгалиас эрч хүч авах чухал үе. Өнөөдөр ажил хэргийн чухал асуудал шийдвэрлэх бололтой. Өмнөх сарын дуусаагүй ажлыг зохицуулах арга олж чадна. Үүрэг даалгавруудыг цагт нь багтаан гүйцэтгэж чадвал сэтгэлийн дарамтаас ангижирна. Хувийн амьдралдаа анхаарал хандуулахгүй бол үл ойлголцол үүсэж мэдэх бололтой.

Үхэр Таны мэдрэмж өндөр байх өдөр. Өнөөдөр аливаа асуудлыг эергээр шийдэхэд таатай байх болно. Чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн асуудлыг өвөрмөц аргаар шийдэх болно. Гэхдээ бүх зүйл таны талд гэж санах нь алдаа болно. Бусад хүмүүсийн үзэл бодлыг хүндэл. Хол газар явсан найз нөхөд буцаж ирэх бололтой.

Ихэр Өнөөдөр төвөгтэй харилцааг багагүй хүч гарган зохицуулах шаардлагатай болно. Худал хуурмаг хүмүүсээс аль болох зайгаа барьж байх нь өлзийтэй. Сэтгэлийн хаттай байж, аливаа өдөөн хатгалгад автахгүй байх нь бэрхшээлийг давах арга зам байх болно. Боломжтой бол зав гарган аль болох ганцаараа байж, сайн төвлөр.

Мэлхий Шинэ ажилд хэрэгтэй мэдээллийг олно. Шинэчлэл хийхийн тулд ажил хэрэгтээ өөрчлөлт гарга. Удахгүй амжилтад хүрэхийг од эрхэс зөгнөж байна. Өнөөдөр харилцаанд саад гарах хэдий ч тийм их таагүй үр дүн гарахгүй. Ухаалаг бас даруухан байвал гай зовлон танаас холуур өнгөрөх болно. Харин олон хүнтэй газар биеэ болгоомжтой авч яваарай.

Арслан Бизнес эрхлэгч нар гэрээ байгуулах болон хамтрах зөвшилцөл хийх зэрэгт таатай өдөр. Мэдлэгээ ахиулах, ур чадвараа сайжруулах тал дээр сайн шийдвэр чухал байна. Мөнгө санхүүгийн тал дээр асуудал гарвал амархан биш байна. Хувийн амьдралаа өөрчлөх ямар нэг зүйл хийх нь таныг өөрийгөө таньж мэдрэхэд сайн нөлөөтэй. Энэ үед сөрөг зүйлийн талаар бодож санаагаа зовоох хэрэггүй.

Охин Өдөр тутмын амьдрал өөрчлөлтийг шаардана. Өөртөө дур сонирхолгүй ажил хүчээр хийж мэт санагдаж байвал өөрчлөх цаг болжээ. Хувь заяа танд санаанд оромгүй бэлэг өгөх болно. Ганц бие хүмүүсийн хайр дурлал харилцаа ил болно. Гэвч гэр бүл болох гэж яарсны хэрэггүй. Бие биеэ улам сайн мэддэг болохгүй бол цаашид бэрхшээл тулгарах магадлал өндөр байна.

Жинлүүр Өнөөдрийн уур амьсгал эерэг байна. Хамтран ажиллах сайхан санал ирэх бололтой. Худалдаа наймааны түншлэлд сайн өдөр байна. Гэхдээ зарим ажил дээр шийдвэрийг дутуу гаргавал асуудал үүснэ. Мөн хувийн харилцаанд гарсан асуудал сэтгэл гонсойлгож магадгүй. Урьдын таагүй дурсамжаа мартахыг оролд. Сэтгэл хөдлөлөөр болгоомжгүй хэлсэн үг үл ойлголцлыг үүсгэж, цаашид залруулахад хэцүү болно.

Хилэнц Энэ өдөр хувийн зорилгоо биелүүлэхэд од эрхсийн эерэг нөлөө дэмжлэг болно. Таны хүсэл мөрөөдөл амжилтыг эхлүүлж байна. Шинэ төсөл эхлүүлэхэд тааламжтай цаг үе байна. Өөртөө итгэх байдал болон нийгмийн оролцоо нэмэгдэнэ. Хэрэв бусад хүмүүс таныг шүүмжлэх юм бол үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй болно. Чухал үед хэрэгтэй санал санаачилга гаргаж чадна.

Нум Эрч хүч ихтэй байх боловч гэнэтийн асуудал тохиолдож болзошгүй тул болгоомжтой бай. Сүйхээ самбаа болон болгоомж тэвчээрийг зөв хослуул. Ямар ч нөхцөл байдалд бие даасан байдлаа хадгалах чадвар бол амжилтад хүрэх гол үндэс юм. Бусдаас хэт хараат байхыг өөртөө бүү хүлээн зөвшөөр.

Матар Таагүй хандлагаас болж сэтгэл санаа тогтворгүй байгаа бол ачаалалтай ажлаас татгалзах нь зөв. Ажил хэрэгт ойлгомжгүй нөхцөл байдал тулгарна. Энэ үед сайтар төлөвлөөгүй аливаа ажлыг хойшлуулсан нь дээр. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь асуудлыг хялбарчилна.

Хумх Шүүмжлэл дагуулсан харилцаанд өөрчлөлт хийсэн ч гэсэн сөрөг үр дагавар гарах болно. Бусадтай маргалдаж сөрөхийн оронд гол зүйлдээ анхаарах хэрэгтэй болно. Ойр дотнын хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэрэв та аль болох тайван байхгүй бол хэрүүл маргаан улам хүрээгээ тэлж болзошгүй.

Загас Өөрчлөлт хийх шийдвэр гаргаж магадгүй. Шинэчлэлтээс болж цочрол авах тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь хувийн амьдрал болон албан хэрэгт аль алинд нь хамаарна. Ажил хэрэг сайн тал руугаа эргэнэ. Сайн үр дүнд хүрэх боломж гарна. Хойшлуулсан чухал ажлаа дуусгахад тааламжтай. Сонирхолтой ажлын санал ирж болзошгүй.

LEAVE A REPLY