Хонь Долоо хоногийн эхээр худалдаа наймаанаас олох орлого нэмэгдэнэ. Өөрийн дур хүслийг удирдаж, хариуцлагатай байхыг од эрхэс зөвлөж байна. Урин дулаан цаг ирж байгаа тул од эрхэс болон амьд байгалиас эрч хүч авах чухал үе. Үүрэг даалгавруудыг цагт нь багтаан гүйцэтгэж чадвал сэтгэлийн дарамтаас ангижирна. Хувийн амьдралдаа анхаарал хандуулахгүй бол үл ойлголцол үүсэж мэдэх бололтой. Нийгмийн ямар нэгэн асуудалтай хүмүүсийн бэрхшээлийг хуваалцах нь таны сэтгэлийг хөдөлгөх болно. Ахмад настай хониныхон биеийн эрүүл мэнд хямрах талтай байна. Долоо хоногийн сүүлээр од эрхсийн холимог нөлөө холбоо харилцаанд таагүй нөлөөлнө. Эрч хүчээ гамнаж, буруу зүйлд үрэхээс сэргийл. Өөртөө давуу тал олж авах гэж улайрах хэрэггүй. Энэ нь таны боломжийг нэмэх бус эсрэгээрээ хязгаарлах болно. Хайр дурлалын харилцаанд ноцтой асуудал гарахгүй ч шинэхэн танилцсан хосууд худал дүр эсгэж болохгүй.
Үхэр Энэ долоо хоногт таны амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Бусдыг өөртөө татах чадвар сайжирна. Таны мэдрэмж өндөр байна. Чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн асуудлыг өвөрмөц аргаар шийдэх болно. Бусдын хувьд тааламжтай нөхцөл танд онцгүй санагдаж магадгүй. Од эрхсийн нөлөөгөөр та өөрийнхөөрөө байж чадахгүй, ямар нэгэн байдлаар дүр эсгэх хэрэгтэй болно. Итгэл даасан хүн тань мөнгө санхүүгийн асуудал дээр өөрийн муу талаа харуулж мэднэ. Тиймээс сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Эргэлзээнд оруулсан мэдээллийн учрыг нь олохын тулд бодит байдлыг хуурмаг хандлагаас ялгаж салга. Хуучны дурсамж, ойлгомжгүй харилцаа зэрэг нь танаас нэлээд их тэвчээр, цаг хугацааг шаардах болно. Энэ үед их зардал гаргах хэрэггүй. Зугаа цэнгэл, тансаг хүлээн авалтад болгоомжтой ханд. Та сорилтод бэлэн байх хэрэгтэй. Энэ үед бүх зүйлд сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаар. Бүх хүчин чармайлтаа зөвхөн хувийн амьдралдаа зориул. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа сайжруулахын тулд хэрэгтэй бүхнийг хий.
Ихэр төвөгтэй харилцааг багагүй хүч гарган зохицуулах шаардлагатай болно. Худал хуурмаг хүмүүсээс аль болох зайгаа барьж байх нь өлзийтэй. Сэтгэлийн хаттай байж, аливаа өдөөн хатгалгад автахгүй байх нь бэрхшээлийг давах арга зам байх болно. Худал арга мэх ашигласнаас, зүгээр суух нь танд өлзийтэй байх. Шинэ адал явдал таныг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад хүргэнэ. Долоо хоногийн сүүлчээр шинэ хамтрагчтай болох шаардлага гарч мэднэ. Таны бусадтай харьцах чадвар өндөр байна. Амралтын өдөр салхинд гарах, тайван амрахыг чухалчил. Ууланд гарч цэвэр агаар амьсгал. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал цаг үе. Холын мөрөөдлөө биелүүлэхийн тулд саад бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээгээ дэмж. Ганц бие хүмүүст танилцах хүн нь зөв энерги авчрах бөгөөд түүнтэй удаан хугацаанд хамт байхыг хүсэх бололтой.
Мэлхий Долоо хоногийн эхээр аливаа харилцаанд зөрчил маргаан үүсэж болзошгүй байна. Бусдын хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Удахгүй уур амьсгал амар тайван болно. Таны хэлэх үг алсын бодолтой, ухаалаг байхад илүү анхаар. Од эрхсийн таатай нөлөөгөөр гайхалтай шинэ санаа урган гарах болно. Таны итгэл найдвар сэргэж, эрч хүч урам зориг өсөх тул мөрөөдлөө биелүүлэхээр сэтгэл шулуудна. Ойр дотнын хүнийхээ зөвлөгөөг сайн сонс. Харин эрсдэлтэй харилцаанд орохоос аль болох татгалз. Харин сарын сүүлчээр гаргасан зөв шийдвэр маш сайн үр дүн авч ирнэ. Урам зориг, эрч хүч нэмдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Харин таныг дарамттай болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Энэ үед сэтгэлээр унавал эрүүл мэнд муудна. Гэр бүлийн харьцаа болон хувийн амьдралд гарах эерэг өөрчлөлтүүд танд сайнаар нөлөөлнө.
Арслан Долоо хоногийн эхэн үед таны хянуур хандлага аливаа шийдвэрийг зөв тал руу эргүүлж маргаантай асуудлыг таны талд байлгана. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүмүүс биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар. Бизнес эрхлэгч нар гэрээ байгуулах болон хамтрах зөвшилцөл хийх зэрэгт таатай. Сонор сэрэмжтэй байж чадвал гарч ирэх боломжийг ашиглаж чадна. Харин долоо хоногийн дундаас хойш эрсдэлтэй алхам хийх нь хохирол авч ирж мэднэ. Аливаа алдаа нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Ажил хэргийн уулзалтыг хойшлуулсан нь танд ашигтай байх болно. Харин хувийн амьдралд сайхан мэдээ сонсох магадлалтай. Хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг хүлээн авч мэднэ. Бизнесийн харилцаанд зөвхөн өөрийгөө бодох юм бол амжилт олгохгүй.
Охин Долоо хоногийн эхээр нөхцөл байдал таны амьдралыг сонирхолтой болгоно. Хэн нэгний төлөө өөрийн хүсэл мөрөөдлөө өөрчлөх сонголт тулгарвал зүрх сэтгэлээ дага. Ганц бие хүмүүсийн хайр дурлал харилцаа ил болно. Гэвч гэр бүл болох гэж яарсны хэрэггүй. Бие биеэ улам сайн мэддэг болохгүй бол цаашид бэрхшээл тулгарах магадлал өндөр байна. Бусдын сэтгэлийг танихын тулд нарийн учрыг олж хараарай. Харин долоо хоногийн сүүлчээр таагүй явдал тохиолдож болзошгүй ч эргэн тойрныхонтойгоо харьцаагаа сайжруулах нь таныг эрсдэлээс хамгаална. Ухаалаг шийдвэр нөхцөл байдлыг сайжруулж чадна. Эртнээс төлөвлөсөн гайхалтай санаагаа ажил хэрэг болгох боломж олдоно. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Бусдын хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ. Арилжаа наймаа болон хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах бололтой. Зарим дэмий зарлагаас болж гэр бүлд зөрчил үүснэ.
Жинлүүр Долоо хоногийн эхээр бүтээлч ажлыг од эрхэс дэмжиж байна. Нарийн мэргэжлийн хүмүүс ур чадвар өндөр байна. Бизнес эрхлэгч нар эхэлсэн ажлаа дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарилахыг зөвлөж байна. Худалдаа наймааны түншлэлд сайн байгаа хэдий ч зарим ажил дээр шийдвэрийг дутуу гаргавал асуудал үүснэ. Бизнес аялал таатай боломж авчирна. Харин хэт хэт их зардал гаргах хэрэггүй. Боломж хаана ч байдаг гэдгийг сана. Хариуцлагатай шийдвэр гаргаж, орлогоо мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадна. Өөрийн сайн талуудыг тордон улам хүчтэй болго. Долоо хоногийн сүүлчээр тааламжтай уур амьсгалд найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүл. Бусдын бэрхшээл зовлонг хуваалцах нь сайн үйл байна. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд зарим үед зүгээр сууж байх нь дээр бөгөөд сайн тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно. Аливаа асуудлыг шийдэхэд өөрийн авьяас чадвараа ашиглах нь оновчтойг од эрхэс зөвлөж байна.
Хилэнц Долоо хоногийн эхээр ажил хэрэгт бага зэрэг асуудал гарна. Хийж буй ажлаа дуусгах гэж битгий яараарай. Харилцаанд асуудал гарсан ч сэтгэл зүйн хувьд тэвчээртэй харагдах нь чухал. Бусдыг хүндлэхгүй бол хамгийн гол зүйлээ алдана. Буруу үйлд татагдах болон бусдыг хэт шүүмжлэх байдал огт гаргаж хэрэггүй. Аливаа нөхцөл байдалд хянуур ханд. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавь. Хайртай хүнээ халамжил. Их ажлын хажуугаар найз нөхөд гэр бүлтэйгээ хамт өнгөрөөх цаг гаргаарай. Танд зөв амралт эрч хүчээ хадгалах боломж олгоно. Харин долоо хоногийн сүүлчээр тэвчээргүй байдал нь түгшүүртэй уур амьсгал авчрахаар байна. Өөртөө таагүй сэтгэгдэл төрөх бүрд огцом үйлдэл, түргэн зан гаргахгүй байхыг хичээ. Олон хүн цугласан нийтийн үйл ажиллагаанаас татгалзахыг хичээ. Шаардлагагүй хэрүүл маргаан, таагүй зөрчлөөс зайлсхийх арга нь амар тайван орчинд цагийг өнгөрөөх байх болно.
Нум Долоо хоногийн эхээр таны эрч хүч, урам зориг өндөр байгаа тул энэ үеийг ашиглан хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Эрч хүч ихтэй байх боловч гэнэтийн асуудал тохиолдож болзошгүй тул болгоомжтой бай. Үүрэг даалгавраа цагтаа биелүүлэх нь маргаан зөрчлөөс залсхийх арга байна. Хэн нэгэнтэй үзэл бодлоо солилцох гэж оролдох нь их эрч хүч цаг зав авч мэднэ. Хэрэв зорилгодоо хүрэхийг хүсэж байвал жижиг зүйлд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Хувь заяагаа бусдад даатган, зөнд нь бүү орхи. Харин долоо хоногийн сүүлээр од гарагс таныг төлөвлөгөөгөө бусдад илчлэх эсвэл итгэлтэй хүнээсээ урвахгүй байхыг анхааруулж байна. Энэ амралтын өдөр юу ч хийхээр төлөвлөсөн байсан түүнийгээ чин сэтгэлээсээ хийгээрэй. Таны хүчин зүтгэлийн үр дүн бүгдийг зоригжуулна. Хүсэл эрмэлзэл дүүрэн байх нь таныг эелдэг дотно хандлагатай болгоно.
Матар Долоо хоногийн эхээр ажил хэрэгт ойлгомжгүй нөхцөл байдал тулгарна. Энэ үед сайтар төлөвлөөгүй аливаа ажлыг хойшлуулсан нь дээр. Ажлын нөхцөл байдал болон оногдсон үүрэг даалгаварт сэтгэл дундуур байгаа хүмүүс өөр ажил хайх хүсэлд автаж магадгүй. Сайхан байгаль болон тав тухтай орчин танд ер бусын мэдрэмж илгээнэ. Өөрт байгаа нөөц боломжийг ашиглавал сайхан ирээдүй таныг хүлээж байна. Таныг таагүй байдалд оруулах мэдээлэл ирсэн ч сандрах хэрэггүй. Өөртөө итгэлтэй хүмүүс бүхий л цаг үед зорилгодоо үнэнч байж чадна. Танд таагүй хандаж буй хүмүүстэй ч эелдэг найрсан харилцахыг хичээ. Долоо хоногийн сүүлчээр урьдын алдаагаа давтахгүйн тулд аливаа зүйлийг төлөвлөгөөтэй эхлэх хэрэгтэй. Аль ч салбарт эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах нь тохиромжгүй. Хайртай хүнээ сайн мэдрэх нь чухал тул хайр дурлалын харилцаандаа их цаг зориул.
Хумх Долоо хоногийн эхээр хумхынхны амьдралын эрч хүч нэмэгдэх хэдий ч зөрчил маргаан үүсэж таагүй байдал гарах магадлалтай. Энэ үед зарим зүйлд гомдсон ч хариу болгож хатуу үг хэлэх хэрэггүй. Ойр дотнын хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэрэв та аль болох тайван байхгүй бол хэрүүл маргаан улам хүрээгээ тэлж болзошгүй. Уучлах сэтгэл танд амар тайван амьдрахад тусална. Ойлгомжгүй байдал удаан үргэлжлэхгүй ч хожим гарах үр дүн нь танд таагүй дурсамж үлдээнэ. Долоо хоногийн сүүлээр харин тайван хандлага өмнөх таагүй байдлыг арилгана. Бусадтай харьцахдаа дэвшил гаргавал ажил хэрэг сайн урагшлах болно. Бизнесийн асуудал дээр хашир болгоомжтой хандах хэрэгтэй. Гэр бүлийнхээ хэрэгцээг нэн тэргүүнд тавь. Гэр орныхоо уур амьсгалыг сайжруулах цаг. Мөнгө санхүүгийн асуудалд хүлээцтэй хандаарай. Худал мэдээлэл болон хоосон цуу ярианд автах хэрэггүй. Залуу хосууд хүүхэдтэй болох талаар нухацтай ярилцаарай.
Загас Энэ долоо хоногт ажил хэргийн шинэ өндөрлөгт гарахад төрөлхийн авьяас чадвар шаардагдана. Өөрчлөлт хийх шийдвэр гаргаж магадгүй. Шинэчлэлтээс болж цочрол авах тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ нь хувийн амьдрал болон албан хэрэгт аль алинд нь хамаарна. Ажил хэрэг сайн тал руугаа эргэнэ. Сайн үр дүнд хүрэх боломж гарна. Сонирхолтой ажлын санал ирж болзошгүй. Хуучны дурсамж сэргээх үйл явдал тийм ч таатай санагдахгүй бололтой. Аливаа муу зүйлийг бүү тодруул. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл амьдрах зөв хэв маягийг эртнээс хэвшил болгоорой. Энэ долоо хоногийн сүүл рүү үед янз бүрийн үйл явдал дүүрэн байна. Аль болох төлөв даруу байхыг хичээ. Таны тэвчээргүй, тогтворгүй зан шүүмжлэл дагуулна. Төлөвлөсөн ажлаа амжаагүйгээс хамт олонтойгоо зөрчилдөх магадлалтай. Элдэв маргаанд бүү татагд, эцэст нь та л хохирч үлдэнэ. Таныг тойрсон хэл ам, хов живийг анзаараагүй мэт өнгөрүүл. Эргэн тойрныхоо хүмүүсийн санаа бодлыг сонсож, бусдыг хүндэтгэж чадвал амжилтад хүрэх болно. Хэрэв та сэтгэл зовоосон асуудлуудаа мартаж чадвал ихээхэн эрч хүч хуримтлуулна. Мөн таагүй байдлыг тойрч гарах гол гарц нь анхаарал, болгоомжтой байх гэдгийг санаарай. Залуу хүмүүст романтик адал явдал тохиолдох болно. Харин сэтгэл зүрхэндээ бүрэн захирагдан өөрийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй.