Өөрт нь талтай байсан 20 залуугаар iPhone утас авахуулсныхаа дараа бүгдийг нь зараад байшин худалдан авсан сэрэглэн бүсгүй

0
44

Царайлаг бас сэргэлэн гэхүү ухаалаг гэхүү энэ бүсгүй өөрийг нь эргүүлж байгаа 20 залуугаар 20 шинэ iPhone утас авахуулаад, гар утас дахин боловсруулдаг Хуэй Шоу Бао гэх хятад сайтад нийт 120,000 юаниар (ойролцоогоор 17,503 ам.доллар) борлуулжээ.

Бүсгүй утас болгоноос 875 ам.доллар олсон гэсэн үг. Олсон мөнгөөрөө байшингийн урьдчилгаа хийсэн байна. Тэрний худалдаж авсан байшин нь орон нутагт байдаг бөгөөд найзууддаа шинэ байшингаа харуулхад нөгөө хэд нь бүр алмайрч орхижээ. Ялангуяа байшингийн урьдчилгааг яаж олсон тухайгаа ярихад бүр мэл гайхаж үггүй хоцорсон байна. энэхүү түүх нь сошиал сүлжээгээр тархаж хэрэглэгчид бүсгүйг өөр өөрийнхөөрөө дүгнэжээ.

Хэн нэгэн бүсгүйг зөвтгөсөн бөгөөд ийнхүү бичжээ ядуу гэр бүлээс гаралтай, ээж нь гэрийн эзэгтэй, аав нь хар ажил хийдэг цагаач. Бүсгүй эцэг эхдээ л туслах гэж хичээсэн байна. Туслах арга нь л тэр болгоны санаанд орохооргүй арга л байна гэжээ. Үүнээс гадна, хятад бүсгүйг нэг дор 20 залуутай найзаллаа гэж буруутгах нэгэн мөн гарч ирсэн бөгөөд “Би ганц ч залуу олж үерхэж чадахгүй байхад.

Энэ бүсгүй 20 залуутай найзлаад бүр 20 ширхэг iPhone авахуулж чадсан байна шүү дээ” хэмээн бичжээ. Энэхүү түүхэд интернэтийн ихэнх хэрэглэгчид итгээгүй юм. эргэлзээг арилгах зорилгоор Хуэй Шоу Бао-д хандахад компанийн төлөөлөгч үнэхээр 20 iPhone утсыг нэгэн үйлчлүүлэгч бүсгүйгээс 2018 оны 10 дугаар сард тус бүрийг нь 6000 юаниар (ойролцоогоор 875 ам.доллар) худалдан авсан гэж батлан хэлжээ. Удалгүй Weibo дээр “байшинд зориулсан 20 үүрэн утас” гэдэг хэштег тархаж, нийтдээ 13 сая удаагийн давтамжтайгаар хандсан байна.

LEAVE A REPLY