Оюуны чадвар өндөртэй хүмүүс бусдаас өөр байх маш олон шалтгаан байдаг бөгөөд төрөлхийнөөс эхлээд хүмүүжлийн гэж ангилдаг бол энэ нь тархины хэмжээтэй холбоотой гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг гэнэ шүү. Оюуны өндөр чадвартай хүмүүсийн өвөрмөц шинж тэмдэгүүд.
1. Дуу шуугианд маш мэдрэг Өднөөс гарах чимээ. Луувангийн хазалт. Чанга амьсгаа. Энэ бүгд өдөр тутамд тааралдах дуу чимээ, анхаарал сарниулах хүчин зүйл болдог. Ухаантай хүмүүс яагаад ч юм хөндлөнгийн дуу чимээг шүүж чаддаггүй. Үүнийг мизофони гэх бөгөөд энэ өвчний оноштой хүний дэргэд чипс идвэл тэдний тэвчээрийг эцэст нь тулгадаг ба энэ үхэлд ч хүргэж мэднэ.
2. Тэд тайван бус оюун санааны холбоосыг судалж байхад эрдэмтэд нэгэн дүгнэлтэд хүрчээ. Өндөр чадвартай тархи мэдээллийг бүхий л талаас нь давуулж боловсруулдаг, ингээд өөрийгөө түгшүүрт автуулдаг байна.

3. Тэд шөнийн цагаар сэргэг байдаг Эрт дээр үеийн хүмүүс шөнийн дэглэм гэж байсангүй. Энэ нь ойлгомжтой хиймэл гэрэл гэж байгаагүй, өдрийн цагаар л ажиллаж, ан хийнэ. Цахилгаан гээч зүйл гарч ирэнгүүт бүх боломжууд нэмэгдсэн. Ухаантай хүмүүсийн ихэнх нь шар шувуунууд байдаг. Энэ нь бага наснаас тодорхой болсон байдаг бөгөөд шөнийн цагаар их юм бодож төлөвлөж асуудалыг шийдэх арга зам хайдаг байх нь.
4. Тэд ганцаардмал Бас л эртний хүмүүс амьд явахын тулд овгоор амьдардаг. Дэлхий өөрчлөгдсөнөөс хойш нийгэмд ганцаараа амьдрах боломжтой болжээ. Найз нөхөдтэйгөө уулзахад бидэнд сэтгэлийн таашаал авчирдаг, аз жаргал ч мэдэрнэ. Хүн ухаалаг байх тусам найз нөхөд багатай байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Ганцаарддаг хүмүүс бусдаас илүү “оюун ухаантай” байсан гэдэг.
5. Тэд бүтэлгүйтлийг тайванаар хүлээж авдаг бөгөөд туршлага болгон хүлээн авдаг. Эсрэгээрээ, оюун ухааны хөгжил төдийлөн өндөр биш хүмүүс зөвхөн амжилт дээр л суралцаж, үүндээ хэт их анхаарал хандуулдаг.
6. Тэд баргар хориотой сэдвээр яриад эхэлдэг бол таны оюуны чадвар өндөр байхыг үгүйсгэхгүй. Хар инээдмийг ойлгож хүлээн авч байгаа хүмүүсийн IQ өндөр гарч байгааг судалгаагаар баталжээ. Сонирхолтой нь тэдний уур уцаар ч бага түвшинд гарсан байна
7. Тэд маш төлөв даруу Тэд өөрсдийнхөө хүч чадалд эргэлздэг, тэднийг магтвал нүүр нь улайгаад л ирнэ. Чадвартай хүмүүс өөрсдийгөө байнга хөгжүүлж байдаг, амьдрал, ажилд бий болсон хүнд нөхцөл байдлын өөдөөс тэмцдэг байга тэднээс сурах зүйлс ч их шүү
8. Согтууруулах төрлийн ундаа, хар тамхинд донтох хандлагатай Гоц ухаантнууд архи, хар тамхинд донтох явдал цөөнгүй байдаг. IQ өндөртэй хүмүүс шинэ туршилтанд илүү нээлттэй байдаг гэсэн гипотез бий. Оюуны чадвар өндөртэй хүмүүс өөрсдийгөө нийгмээс тусгаарладаг, өөр дээрээ архи, хар тамхины туршилт хийх явдал цөөнгүй байгааг судалгаагаар тогтоон хархад туршилтыг батлах мэт л байсан гэжээ.
9. Бүдүүлэг байдлаар өөрсдийгөө илэрхийлдэг яг л байгаа олсон онцгой үг хэллэг – энэ бол өндөр оюуны чадамжийг илтгэнэ. Ухаантай хүмүүсийн үг хэл нь цэлмэг байдаг (үүнд муу муухай үг хэллэг ч орно) тийм учраас далд утга агуулсан сайн муу үг хэрэглэж чаддаг байна.
10. Тэд шүтлэггүй Учир битүүлэг шашны онолд автахгүй, бие даан бодит байдлыг ойлгохыг хүсдэг хүмүүс юм.