Хятад улсын иргэн Жоу гэгч нэгэн эр 2021онд сугалаанаас 10 сая юань хожсон ч эхнэртээ энэ тухай хэлэлгүй нуужээ. Хожим энэ тухай олж мэдсэн эхнэр нь түүнээс нөхөн олговор нэхэмжилж шүүхэд өгсөн байна. Татварт мөнгө өгөөд түүнд бэлнээр 8.43 сая юань ирсэн бөгөөд амьдралаа бүрэн өөрчлөх боломжтой их хэмжээний мөнгө хожсон эр хэнд ч хэлэлгүй амьдралаа цааш үргэлжлүүлсэн ажээ.

Эхнэртээ хэлээгүй байж. Жоу эгчдээ 2 сая юань өгсөн бол бүр салсан эхнэртээ байр худалдаж авахад нь тусалсан бөгөөд 700,000 юань өгсөн байжээ. Эхнэр нь түүний энэ үйлдлийг мэдсэн даруйдаа салах өргөдөл гарган байсан хувиар шагналын мөнгө нь тэдний хамтын өмч гэж үзэж байгаа ба эгч болон салсан эхнэртээ өгсөн 2.7 сая юанийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нөхөн олговор болгон авахыг хүсэж байгаа юм.

Улмаар өнгөрсөн 2-р сарын 1-ний өдөр Веньжоу хотын шүүхээс түүний нэхэмжлэлийг хүлээн авч, шагналын мөнгөнөөс хувь өгөх шаардлагатай гэсэн шийдвэр гарсан байна.Тус улсын иргэд ч Жоугийн уг үйлдлийг буруутгаж, эхнэрээсээ ийм зүйл нуусан нь буруу, хамтын хөрөнгөөрөө сугалаа худалдан авсан ч хожсон мөнгөө хуваахгүй байгаа нь буруу хэрэг хэмээн цахим сүлжээнд сэтгэгдэл үлдээжээ.