Ширэнгэн ойд чононуудын дунд өссөн хүүгийн түүхийг өгүүлдэг уг роман 1893 онд хэвлэгджээ.Бестселлер болсон энэ номыг бодит түүхээс сэдэвлэсэн юм. Ширэнгэн ойд төөрч, эсэн мэнд гарсан хүүхдүүд олон бий. Гэхдээ Маугли алдартай байсан. 1867 онд нутгийн анчид Уттар Прадеш мужид ширэнгэн ойг гатлан явж байгаад агуйд сүрэг чоно орж байхыг харжээ. Тэр үед чоно жинхэнэ асуудал байсан: тэд суурин газруудад орж, зөвхөн мал төдийгүй хүн рүү дайрах үе байсан. Анчид урхи тавиад чоныг алахаар шийдэв: Агуй хоёр амтай байсан тул нэг дээр нь түймэр тавьж нөгөөгөөр нь чононууд утаанаас зугтаан гарч ирэхээр нь бyудахаар болсон байв. Агуйгаас чонын улианаас өөр чимээ сонсох хүртэл бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байсан юм.

Гэтэл гэнэт урт үсэндээ баригдсан 6 настай хүү агуйгаас үсрэн гарч ирэв. Дөрвөн хөллөсөн чоно шиг архирдаг байсан гэдэг. Хүү эхэндээ хүмүүсийг өөрт нь ойртуулахыг огт зөвшөөрдөггүй байсан – хэн нэгэн түүн рүү ойртоход тэр хазаж, архирдаг байв. Хэсэг хугацааны дараа тэр үхсэн чононуудын нэгэнд очиж хайртай хүнээ алдсан мэт хажууд нь хэвтэв. Хүүг арайхийн барьж аваад гарыг нь хүлж хот руу авчирсан. Хүүг Дина (“Бямба гараг” гэсэн утгатай ба хүүг олдсон өдөр) гэж нэрлэж, асрамжийн газарт өгсөн. Мөн түүнд Саничар овог өгсөн. Хүү асрамжийн газарт ирэхдээ ч нийгэмшиж чадахгүй байв. Дина хоёр хөл дээрээ алхаж чадахгүй – тэр үргэлж дөрвөн хөл дээрээ гүйдэг байв. Хүний хэлийг ч ойлгож сураагүй, шалан дээр тавьсан аяга, тавагнаас хоол иддэг, зөвхөн түүхий мах идэхийг хүсдэг.

Өмссөн хувцсаа урж хаяж. Оюун ухаан нь чоно шиг, хүний сэтгэл хөдлөл гэж байгаагүй. Асрамжийн газрын ажилтнууд хүүтэй маш шаргуу ажилласан боловч Динад хүний гэхээр зүйл бараг суусангүй. Дина хэдий цагийн эрхэнд илүү дуулгавартай болсон ч хүн харах болгондоо араатан шиг л архираад, араатан шиг аашилна. Хүү өөрөө хүмүүсийг сонирхдоггүй, тэдэнтэй ямар ч харилцаатай байхыг хүсдэггүй байв. Чоно хүү асрамжийн газарт найзтай болсон. Яг түүн шиг зэрлэг хүү. Ширэнгэн ойд зэрлэг амьтдын дунд өссөн хүүг асрамжийн газарт авчирчээ. Саничар шинэ хүмүүжмгчтэй амархан харилцаж, хамтдаа тоглож, дөрвөн хөллөж гүйж, харайж, чонын бэлтрэгүүд бие биедээ наалдсан унтдаг шиг өвөртөө унтацгаана.

Харамсалтай нь Саничарын найз бие султай байсны улмаас удалгүй нас баржээ. Түүний дотны найзын үхэл Динад тэвчихийн аргагүй өвдөлт авчирсан гэж ярьдаг: тэр өдөр шөнөгүй уйлсан. Тэр бас өөр найзаа алдсантай эвлэрэхийг хүссэнгүй. Дина өсч томрох тусам номлогчид түүнийг халбагаар хооллож, аягатай цай ууж, хоёр хөл дээр нь алхахад идэвхтэй сургасан. Чоно хүү цааш хөгжөөгүй, энэ бол түүний хөгжлийн эцсийн шат байв. Тэрээр асрамжийн газарт 20 жил амьдрахдаа уншиж, ярьж, хүний хоол идэж сураагүй. Зөвхөн түүхий мах идддэг байсан. Хоол идэхээсээ өмнө тэр зэрлэг амьтад шиг үнэрлэдэг байжээ. Дина бас бие бялдрын хөгжлөөрөө жирийн хүнээс ялгаатай – нэг метр өндөр, богино духтай, том хурц шүдтэй. Тэрээр хүний яриаг жирийн нохой шиг ойлгодог, тухайлбал, “надад” эсвэл “явж ид” гэх мэт тушаалуудыг ойлгодог байсан.
Гэхдээ хүний хийдэг нэг дадал зуршлыг өөрийн болгож авсан – тaмхийг угсруулж татахдаа сурамгай нэгэн болсон юм. 1895 онд Дина Саничар сүрьеэ өвчнөөр нас баржээ. Тэрээр энэ олон жил хүмүүсийн дунд амьдарсан ч хүн болоогүй. Түүнд баригдсан мэт санагдаж, эрх чөлөөтэй байхыг хүссэн гэдэг. Тэрээр ширэнгэн ой руу буцахыг маш их хүсч байсан гэдэг. Дина Саничар зэрлэг амьтдын дунд өссөн бусад хүүхдүүдийн адил Редярд Киплингийн Мауглигаас ялгаатай нь хорвоог орхижээ. Зохиолчийн баатар зөвхөн хүний амьдралыг ойлгохыг хичээгээд зогсохгүй олон зүйлийг сонирхож байв. Харин ширэнгэн ойгоос гарч ирсэн хүүхдүүд хүний гэхээсээ илүү амьтны араншингаа хадгалсан. Зэрлэг амьтдын дунд өссөн олон хүүхдийг олж аварсан ч тэд хүн болж өөрчлөгдөж чадаагүй юм.