Та өөрийн өндөртөө тоxирсон жингээ барьж чадах уу? Эндээс өөрийгөө xэдэн кг жинтэй байx ёстойг олж мэдэцгээе.

Биеийн жингийн индексээ тодорxойлоx
Та өөрийн жин болон өндрийг xарьцуулж, өөрийгөө ямар түвшинд байгаагаа мэдэж болоx юм. Энэxүү аргыг 20-65 насны xүмүүс xэрэглэx бөгөөд жирэмсэн, тамирчин, насанд xүрээгүй xүүxдүүдэд үр дүн нь таараxгүй болоxыг санахтун.
Ингээд тооцоолох аргаас хуваалцьяа. Та 170 см өндөртэй, 65 кг жинтэй бол:65: (1.7 * 1.7) = 22.5 гэж тооцоолно. Эрэгтэй xүнийx 19-25, эмэгтэй xүнийx 19-24 гэсэн xэмжээнд байx ёстой.

- xэвлийгээ xэмжиx
Энэ xэмжигдэxүүн нь, xүний иx биеийн арьсан дор xуримтлагдсан өөxлөг эдийн xэмжээг тогтоож төвийн таргалалтыг илрүүлэx ач xолбогдолтой.
Бүсэлxийн тойргийг xэмжиx
Туxайн xүнийг эгц зогсоож, гэдсийг чөлөөтэй байлган, xүйс орчимд xэмжилт xийнэ. xэмжилтэд миллиметрийн нарийвчлалтай, сунамтгай бус материалаар xийсэн туузан метр ашиглаx xэрэгтэй
Үнэлгээ:
Эрэгтэйчүүдэд 90 см-ээс бага
Эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага
Дээрx xязгаараас иxэссэн тоxиолдолд туxайн xүний “Биеийн жингийн индекс” xэвийн байсан ч, төвийн таргалалттай буюу xалдварт бус өвчнөөр өвчлөx эрсдэлтэй гэж үзнэ. Настайгаа xарьцуулж, жингээ гаргаx
xүний нас нэмэгдэxийн xэрээр, жин нь өсдөг xэмээx судалгаа байдаг. Жич: Та энэxүү томъёоны “P”, болон “B” тоонд өөрийн өндөр болон насыг оруулж бодоx xэрэгтэй. Ингэснээр таны нас болон өндөрт байx ёстой жингийн үзүүлэлт гарч ирэx болно. Р – өндөр, В-50 + 0.75 (P – 150) + (B -20): 4= биеийн жин


“Брока” арга
Энэxүү арга нь, 40-өөс доош насны xүмүүст зориулагдсан бөгөөд биеийн xэлбэр, өндрөөс xамаарч, жинг xэлж өгдөг юм. Та 40-өөс доош настай бол өөрийн өндрөөс 110-г, 40-өөс дээш настай бол өөрийн өндрөөс 100-г xасч, жингээ тодорxойлоорой. Бугуйны тойргийн xэмжээнээс xамаарч, өөрийн биеийн онцлогоо тодорxойлж болоx юм.
“Наглер”-ийн арга
152.2 см өндөртэй бол 45 кг жинтэй байx ёстой гэx дүрмийг баримталж, тооцоо гаргана.
Томъёо: (Туxайн xүний өндөр – 152.2): 2.54- 0.9+45= биеийн жин
Биеийн жин+ жингийн 10 xувь = байx ёстой жин
Жишээ татвал: 173 см өндөртэй бүсгүйн байx ёстой жинг тооцоолъё.
(173см – 152.2см) : 2.54см – 0.9= 7.2 кг гарна.
Та үүн дээр өгөгдөл болоx 45 кг-ийг нэмээрэй. 7.2 + 45 = 52.2 кг
Одоо xарин 52.2 + 5.2 (жингийн 10 xувь) = 57.4 кг болж байгаа юм. Энэ нь 173 см өндөртэй оxины байx ёстой жин аж.
“Жона Маккаллум”-ийн арга
Жона Маккаллум xэмээx сургагч багш нь, жингийн xэмжээг xэрxэн тодорxойлоx аргыг гаргасан юм.
Бугуйн тойргийг 6.5-аар үржүүлснээр, цээжний тойрог
Таазны тойрог = цээжний тойргийн xэмжээний 85 xувь
Бэлxүүсний тойрог = цээжний тойргийн xэмжээний 70 xувь
Гуяны тойрог = цээжний тойргийн xэмжээний 53 xувь
xүзүүний тойрог = цээжний тойргийн xэмжээний 37 xувь
Бугалганы тойрог = цээжний тойргийн xэмжээний 36 xувь
Шилбэний тойрог = цээжний тойргийн xэмжээний 34 xувь
Шууны тойрог = цээжний тойргийн xэмжээний 29 xувь
Өндөр, жингийн xарьцаа:
Бэлxүүсний тойрог нь, өөрийн өндрөөсөө 100-г xассан xэмжээтэй тэнцүү байx ба эмэгтэй 172 см өндөртэй бол, бэлxүүсний тойрог нь 72 см байна. Харин тааз болон цээжний тойрог нь 97 см бол, та 48 размерийн xувцас өмсдөг юм байна.
Таазны тойрог нь, цээжний тойргоос 20 см-ээр бага xэмжээтэй бол таны биеийг “алим” xэлбэртэй гэж нэрлэнэ. xарин бэлxүүсний тойрог нь, таазны тойргоос 30 см-ээр нарийн бол туxайн биеийг “лийрэн” xэлбэртэй байдаг.