Япон хүмүүс аливаа зүйлийг маш багаас нь эхлэдэг. Харин танай Монголчууд шууд захирал болох гээд дайрчихдаг. Тэр дороо хамараа сөхөж, мөнгөндөө маш хайр гамгүй ханддаг. Япон айлын эзэгтэй болгон гэрийнхээ санхүүгийн дэвтэрийг хөтөлж, санхүүгийн нарийн тооцоо хийдэг. Танай Монголчуудад ийм зүйл байдаггүй. Япон хүүхнүүд ялгаагүй үр хүүхдээ өсгөж, гэр орноо өөдөн татах гээд л гэртээ байдаг. Хамгийн чухал нь тэд гэрийнхээ санхүүгийн дэвтэрийг ягштал хөтөлж, дүн мэдээ, гэртээ авах шинэ зүйлс, энэ сард хэрэглэх хүнс, байрны хөлс гээд л олон зүйлээ төлөвлөдөг.

Харин танайд тийм айл их ховор байдаг юм шиг санагдсан. Би гуравхан сая хүнтэй газар гучин банк, хэдэн зуун ББСБ, ломбардууд яагаад ийм ашигтай ажилаад байгаад гайхаад байсан юм. Ийм л учиртай байж. Монголчууд мөнгө хэмнэх нь хялбар зүйл ба гэрийн санхүүгийн бүртгэл хөтлөх гэдгийг ойлгохгүй, иргэддээ энэ төрлийн соёлын боловсрол олгохгүй байгаад энэ асуудал л байна. Манайхан бүр дунд сургуульд байхад нь охидод гэрийн санхүүгийн бүртгэл хөтлөх тухай хичээл ордог. Энэ нь эргээд нийгэмдээ цэгцтэй, олсон мөнгөө зөв зарцуулж сургахад нь маш хэрэгтэй байдаг гэж хэлэв. Бид заавал сургууль гэлтгүй өөрсдөө гэрийн санхүүгийн дэвтэр хөтөлж үр хүүхэддээ ч гэсэн мөнгөний хэмнэлтийн талаар ойлгуулж чадвал тэднийхээ ирээдүйд том хөрөнгө оруулалт хийж байнаа гэсэн үг юм.