Жирэмсэн гэдгээ хэлтэл ядуу гээд, төрсөн үрээ xaяад явсан залууд үүнийг бичиж сууна…

0
169

Намайг Туяа гэдэг. Зургаан жилийн өмнө би арван есөн настай байхдаа ганц биe ээж болсон юм. Тэр үед анх жирмэсэн болсоноо мэдээд хайртай хүндээ хэлсэн тэр өдөрөөс л би ганц биe ээж болох сонголт надад ирсэн юм. Үхэн хатан хайртай гээд гарнаас чинь хэзээ ч тавихгүй ээ үүрд хамтдаа гэж байсан тэр залуу аав болох шалгалтанд унacан, тэгээд л яваад өгсөн. Ингэж л би гэдэг хүн найз нөхөд ээж аавынхаа дэргэд юуч болоогүй аз жаргалтай ээж мэт царайлж харин шөнө болгон хэнд ч мэдэгдэлгүй уйлсаар хүүхдээ төрүүлсэн. Тэр цагаас өдийг хүртэл эрэгтэй хүнд итгэх итгэлгүй бүх л зүйлд болгоомжтой ханддаг болсон.

Олон ч залуус эргүүлэх гэж оролдно, танилцах гэж санал тавьна. Харин тэд бүгд хүүхэдтэй ганц биe ээж гэж мэдсэн цагаасаа урьдын адил танихгүй хүн мэт алга болдог.Тиймэрхүү байдалтай явсаар саяхан 1 залуутай танилцав. Тэр залууд үнэхээр татагдмаар халуун энeргитэй залуу байсан болохоор суухгүй байсан ч хамаагүй зүгээр л хайр халамж мэдрэe гэж бодоод би хүүхэдтэй гэдгээ нуусан юм. Түүний эргэн тойронд дандаа боломжийн амьдралтай мундаг хүмүүс байдаг юм шиг байхаар нь бас л амьдрарлынхаа талаар нуусан. Аавыгаа арxи yyдаг, ээжийгээ намайг ажилтай үeд хүүг минь харангаа гэртээ монгол дээл оёж амьдардаг гэр хорооллын жирийн охин гэдгээ хэлээгүй. Харин залуу өдөр ирэх бүр намайг гайхшруулж, баярлуулж хайрлаж эхэлсэн юм. Энэ мэдрэмж үнэхээр сайхан байсан ч өдөр бүр айдастай байлаа. Хүүхэдтэй гэдгээ хэлээд бүх үнэнээ яриад сайхан сэтгэлээ онгойлгоод намайг хаяад одох үeд нь сэтгэл зүрх өвдөхгүй байх гэж боддог байлаа. Энэ бүх айдсууд улам их нэмэгдсэн. Тэр миний зургийг өөрийн гараар зурсан байсан.

Яг л би. Тэр зурж байхдаа энэ зурагны эзэн миний ирээдүйн гэргий болно гэж найздаа хэлсэн байсан. Би улам л гүн дурлаж хайртай болж байлаа. Тэр хүнийг намайг хайрлах нь нэмэгдэх тусам би удахгүй дуусах харилцаандаа бэлтгэлтэй болсон. Өнгөрсөн зун тэр намайг хоёулахнаа зугаалгаар явъя гээд дагуулаад нэг сайхан нутагт аваачсан. Хайраа хос дээл өмсөөд зугаалъя гээд яг л эхнэр нөхөр шиг харагдхаар хос дээл гаргаад ирсэн. Үнэхээр гоё дээл байсан. Хамтдаа яг л ижилссэн мэт дээлээрээ гангараад байж байтал тэр нэг айлаар ороод гаръя гээд очсон нь түүний аав ээжийх болж таарсан. Би гэрт нь ороод ээж нь ирж хүүгээ үнсээд сайн явж ирсэнүү миний хүү гэхэд л түүний гэрт ирсэн гэдгээ мэдсэн. Тэр аав ээж хоёртоо бэрийг чинь дагуулаад ирлээ гэж хэлэхэд би цаашдаа болох тэр аймшигтай зүйлсийг дотроо төсөөлөн худлаа хэлж эхлүүлсэн энэ харилцаанаасаа маш ихээр айсан. Аав ээж нь намайг охин шигээ угтан авж үнэхээр сайхан үгсээр хүлээж авсан. Яаж хаанаас нь эхэлж энэ бүхнээ хэлэх вэ? гэж шаналсан. Хотод ирээд түүний ажил дээр хамтдаа ирсэн. Тэр орой харихаасаа өмнө санамсаргүй түүний ажлын шургуулганаас бөгжтэй хайрцаг олоод харчихсан.

Дотор нь миний нэртэй бөгж байсан. Миний догдлох мэдрэмж нэмэгдэх тусам л түүнийгээ алдаж магадгүй гэх айдас улам их нэмэгдсээр байв. Би үнэнээ хэлэхээр шийдсэн. Маргааш нь хамтдаа цайны цагаараа хоол идчээд салахдаа хэльe гэж бодсонч хэлээ хазаад чадалгүй явуулчихаад араас нь бүх үнэнээ бичээд явуулсан. Явуулчихаад ирэх хариунаас нь айсандаа утсаа шууд л унтраасан. Хэсэг хугацааны дараа утсаа нээтэл ямар ч хариу ирээгүй байсан. Ийм л юм болох байсан байж. Цаашдаа яаж тэр хүнийг бодолгүй амьдрах вэ? гэж зөндөө уйлсан. Ажлынхаа бүсгүйг хань татан хэдэн пиво хамт уугаад баахан уйлж байгаад гэрлүүгээ харьсан. Хашаандаа нулимсаа арччихаад байшингийхаа хаалгийг татан ортол тэр минь том өрөөнд аавын маань хажууд аавын үздэг олон ангит киног үзчихсэн сууж байсан. Гэрийг маань яаж мэдвээ гээд гэж айх шиг л болсон. Миний хоёр жилийн турш нууж байсан тэр үнэнг тэр минь анхнаасаа мэддэг байж. Тэр байтугай түүний аав ээжрүү очихдоо өмссөн хос дээлийг ээж маань түүнд оёж өгсөн байлаа. Гэсэн хэдий ч би одоо өдөр бүр түүндээ дурлаж айлын гэргий, эзэгтэй болчихоод аз жаргалтай амьдарч байна.

LEAVE A REPLY