“Миний охин Далантайн Баасансүрэн. 2005 онд БНХАУ-д ажиллахаар явсан билээ. Охин маань тухайн үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн болохоор сураггүй байсаар 2018 онд сураг нь гарсан. Уулзаж чадахгүй , утсаар ярих төдий байна. Би өндөр настай хүн. Элэгний хорт хавдараар өвдөж 30 хувийг тайруулсан. Одоо зүрх судасны өвчтэй бие маань хүнд байгаа болохоор охиныгоо хар холоос авчирч уулзах хүсэлтийг минь биелүүлж өгнөүү хэмээн танай нэвтрүүлэгт хандаж байна. Хүсэлт гаргасан өндөр настан Бадам ” гэсэн өргөдөл Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгт иржээ. Ингэж нэвтрүүлгийн хамт олон , Гадаад харилцааны яам , Бээжин дэхь элчин сайдын яам зэрэг холбогдох албаны хүмүүстэй хамтраад гурван сар уйгагүй зүтгэж хайрт охинг нь БНХАУ-с авчирсан юм.Охин нь ярихдаа: Би одоо ээждээ тус нэмэр болоод , ээжийнхээ хөл гар нь болоод ээжтэйгээ хамт өтөлнө гэж бодож байгаа.

Эхлээд Монгол улсынхаа бичиг баримт иргэний үнэмлэхээ авна. Гэр бариад , ганц хоёр мал маллаад ээжтэйгээ хамт өтөлмөөр байна.Ганц бие амьдарна. Яагаад вэ? гэвэл би өмнө хүнтэй амьдарч байсан учраас ер нь бол гэр бүл дараа нь хэрүүл уруул гарна, Монгол эрчүүдээ бузарламааргүй байна. Тиймээс би ганц бие амьдарна.Амьдралдаа алдаад залхаж байна гэх юмуудаа. Тэр арван долоон жил ирээгүй учраас талбайн төрийн ордондоо , мөн Чингис хааны хөшөөндөө очиж мөргөсөн юм. Ээжтэйгээ хамт өтөлнөө гэж ярих тэрээр хорин таван насандаа яваад одоо арван долоон жилийн дараа ирж байгаа билээ.-Хятадад очоод хэцүү зүйлүүд байсан байх.- Анх тэднийд очоод , тэд нар шавар пийшэн дээрээ унтдаг байсан юм билээ . Тэгээд нэг өдөр муудалцаад би пийшэн дээр нь гудас дэвсээд унтах гэж байтал “Энэ чиний хэвтдэг газар юмуу” гэж надад хэлж байсан. Тэр үгийг би яс махандаа шингээж байсан.2 хүүтэй ядуу айл байсан. Жижигхэн газраа ногоо тариад тэр нь жилийнхээ хүнсэнд хүрдэггүй тэгээд хоёр хүү нь гадуур ажил хийж явдаг. Тэгээд надтай танилцсан юм билээ. Тэгээд намайг гэрлүү чинь ирдэг буцдаг болгоно гэж хуурсаар 17 жил боллоо. Хятадууд чинь баяр ёслолоор л жимс авдаг юм билээ. Надад нэг хайрцаг мандарин авч өгөөд.

Нөгөө нутгийх нь хүмүүс “Өө Монгол эхнэртэй болсон гэнээ , очиж үзье” гээд хүмүүс ороод ирж байгаа байхгүйюу, орж ирээд манайд суунгуут би чинь Монгол хүмүүс шигээ л хүн орж ирэхээр дайлах гээл нөгөө жимсийг нь гаргаж өгөөд л , нөгөө самрыг нь тавьж өгөөд л.Тэгээд нөгөө хүмүүс явсаны дараа дургүйцэж байгаа юм чинь. “Манайхан тийм Монголчууд шиг бишээ. Манайх чинь хааяаа нэг баяр ёслолоор л жимс иддэг. Хүн амьтан орж ирэхээр битгий тэр жимс тараагаад бай” гэж загнуулж байсан.Хоолонд нь дасахгүй печень иднэ, боорцог иднэ. Гэтэл хадам ээж печень , боов идэж дуусгалаа гэж ууралдаг байсан. Би тэгээд гадаа гараад арчаад уйлдаг байсан. Нутгаа санаад их хэцүү байсан.Бүх л юмыг эмэгтэй хүн хийдэг , хадам ээж бол тэг ингэ гэж их тушаадаг.Ер нь Солонгостой адил байдаг юм билээ. Тэр нь бол яахав нэг ёсондоо хүмүүжил юмуудаа.- Тэнд очоод хамгийн их баярлаж байсан зүйлээ хуваалцаач-Бодоод байхад баярлаж байсан юм бараг байхгүйдээ. Хүүхэдтэй болоод гэрээ санах нь арай багассан. Тэгэхгүй бол гэрээ санаад бараг солиорох гээд байдаг байсан.Хүүхэд маань Монголоор бараг ярихгүй.

Айгаад хүүдээ Монгол хэл сургаагүй. Тэрэндээ би их харамсдаг -Хүү нь гаргаж өгөхдөө юу гэж хэлж байна вэ?-Би хүүдээ хамаг учраа хэлсэн л дээ. Миний хүү ээжийгээ санахаараа ээжтэйгээ яриарай. Амралтаараа ч юмуу Монголд ирээрэй гэж хэлсэн.Би бол хүү дээрээ Хуримаа хийхэд нь ч юмуу нэг очиж ирнэ. Ер нь бол дахиж Хятад руу очмооргүй байна. Яагаад гэвэл тэр муухай газраас арай гэж ирчихээд би ахиж очмооргүй байна. Тэнд надад сайхан дурсамж байхгүй.Заримдаа нутгаа санах хэцүү үедээ би өөртөө “Хохь чинь , өөрийн чинь буруу” гээд өөрийгөө алгаддаг байсан.Бүр үхмээр санагддаг байсан.- Нөхөр нь гар хүрдэг байсан уу?- Нутагруугаа явна гээд уурлаад гарсан чинь заазуур бариад надруу дайрч байсан. Би тэгээд яахав эр хүний дээр гарч чадахгүй юм чинь гөлөг шиг л байдаг байсан. Тийм учраас бид 2 хэрүүл зодоон хийдэггүй , би дандаа бууж өгдөг байсан.Наашаа ирэх болсоныг мэдээд онгоцонд суух хүртэлээ би их түгшиж байсан.

Яг явах үед ямар нэг юм бүтэлгүйтэх вийдээ гэж их айсан. Тэгээд онгоцондоо суугаад их сэтгэл амарсан. Монголын газар нутагруу ороод ирэнгүүт л өөрийнхөө гэрт ороод ирсэн юм шиг л . Монголын минь тал нутаг үнэхээр гоё харагдаж байна лээ.Ер нь эмэгтэй хүн хүүхэд гаргаад зовлон жаргал үзээд ирэхээрээ ээжийнхээ зовлонг их мэдэрдэг. Аав маань осолд орсоноосоо хойш архи уугаад ээжийг их зоддог байсан.Тэгээд ээж маань архинаас нь гаргах гэж зөндөө оролдсон. Байраа зараад дахиж машин авч өгөөд. Машинтайгаа халтуур хийнэ гээд л орой архи уугаад ороод ирдэг байсан.Том ах мань бид нарыг хоосон хонуулахгүй гээд их л зовсондоо. 2 дахь ах маань бас сургуулиасаа гараад гурилаар боорцог хийдэг байсан. Би тэгээд тэр боорцогыг нь зах дээр зардаг байсан.Ингээд 17 жил уулзаагүй ээж охин хоёр уулзсан юм…”Таныгаа ийм удаан хүлээлгэсэнд уучлаарай” хэмээн ээждээ мөргөсөн юм.