Монгол гэpт амьдаpдаг Канад гэp бүлийнд орж үзтэл…

0
192

Том тасалгаатай байшин биш харин нүүдэлчдийн гэрийг сонгож, монгол гэрт амьдрах болсон Канад гэр бүлийн тэдний улсын CBS хэвлэл мэдээлжээ. Хонины эсгийгээр хийж, адууны дэл сүүлээр хийсэн бүслүүр гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр энэ гэрийг хийжээ.

“Энд цахилгаан, ус байхгүй” хэмээн CBS мэдээлсэн байна.
“Энэ гэр бол өмнө жил Доусон хотод авчирсан Монгол гэр” хэмээн эзэгтэй Мелисса Энтони хэлжээ.  Дээвэр дээрээ ганцхан цонхтой ч гэрэл сайн ордог хэмээн гэрийн эзэгтэй сэтгүүлчдэд ярьсан байна. 

Тэр нөхөр хүү, 6-ннохой, 1 муурынхаа хамтаар 9 дүгээр сард энд амьдрахаар ирсэн гэнэ.“Бид монгол гэрийн бүтцийг мэдээд ихэд бишрэн гайхсан. Гэрт амьдрах нь бодит амьдралд, хүрээлэн буй орчинд ойр байлгаж байгааг мэдээд бид гэрт амьдрахаар болсон” хэмээн ярьжээ.

Тэдний гэр бүл гэрийн дугуй хэлбэрт тохируулсан тавилгатай. Гэр дотор зай гаргахын тулд өдрийн цагаар ор нь сандал болон эвхэгддэг байна. Өвөлийн улиралд нэмэлт эсгийгээр гэрээ дулаалсан бөгөөд гадаа -50 хэмийн хүйтэн байсан ч гэр дулаахан байдаг хэмээн гэрийн эзэд хэлжээ.


“Бид гэрийн дугуй хэлбэрт тохируулах гэж тавилгаа захиалгаар хийлгэсэн. Гэртээ өдөр зайтай байлгах гээд ороо сандал болгодог болгож хийлгэсэн, шалан доороо зоорь хийсэн” гэж гэрийн эзэгтэй хэлжээ.

LEAVE A REPLY