Браунсвилле хотын Волтер Свор нь ахмад дайчин юм. Тэрээр хотынхоо хамгийн муухай ааштай үйлчлүүлэгч гэдгээрээ алдартай нэгэн байжээ. Яравгар царай, яхир бөгөөд олон аашийг нь тэсвэрлэж үйлчилэх зөөгч бараг байдаггүй. Муутай ааштай өвгөн олон хоолны газарт асуудал үүсгэж хэрүүл тэмцэл тарааж,зарим газар түүнд үйлчлэхгүй гэдэг болжээ.

Нас нь явах тусам бүүр яхир болж байгаа өвгөний аашийг олж, аргалж чаддаг зөөгч нь “Луби” зоогийн газрын зөөгч Мелина Салазар юм. Бусад зөөгч нар нь өвгөнийг оронгуут түүнийг үлдээгээд зугтаад алга болцгоодог байв.Ганцхан Мелина л өвгөнд үйлчилдэг бөгөөд сүүлийн 2 жилийн турш муухай, яхир аашийг нь тэсэж тэсвэрлэж иржээ. Энэ хугацаанд өвгөний яхир бүдүүлэг зан, доромж харьцааг нь тэсэж урдаас нь 1ч удаа хэрэлдэж, үг сөрж байгаагүй гэнэ. Өвгөн байнга үйлчилдэг зөөгчтэйгөө муухай харьцдаг хэвээрээ бөгөөд цайны мөнгө ч өгдөггүй байж. Харин сүүлийн 1 жилд овоо гайгүй болсон хэмээн зөөгч эмэгтэй дараа нь дурссан. 2007 оны хавраас өвгөн ирэх нь багасаж сүүлдээ бүр ирэхээ больжээ. Зөөгч эмэгтэй муухай ааштай үйлчлүүлэгчээ бүр санасан гэнэ.

Төд удалгүй сонин дээрээс ахмад дайчин Волтер Свор наян есон насандаа өөд болсон гэх гашуудлын мэдээг уншаад цочирдсон гэнэ. Энэ явдлын дараахан бурхан болсон өвгөний өмгөөлөгч ирж Волтер Сворд нас барахдаа өөрийн хөрөнгөнөөс тавин мянган долларыг зөөгчид гэрээслэн үлдээсэн болохыг хэлжээ. Өөр зөөгчид үйлчлэхээс зугтаж байхад өөрийг нь муухай занг 2 жилийн турш тэсэж хоолыг нь хүссэнгээр нь халуунаар авчирч өгдөг зөөгчийг ийнхүү шагнасан байжээ. Энэ шагнал нь ч цагаа олсон байсан. Шинэ байр худалдан авахаар мөнгөө цуглуулж байсан зөөгч эмэгтэйд хүссэн байраа авахад яг дөчин мянган доллар дутаж байсан гэнэ.