Таван жил ухаангүй байсан хүн ухаан ороод сэрэхдээ хэлсэн үг хүмүүсийг уяраажээ. Тэрээр хэлэхдээ…

0
155

2013 онд ослын улмаас комад орж, таван жилийн турш ухаангүй хэвтсэн нэгэн хятад эрийн сэрэхдээ эхнэртээ хандаж хэлсэн үг нь олон хүний анхааралыг татаж, хятадын сошиал орчинд ярианы гол сэдэв нь болж байгаа гэнэ.”Ли Жихуа”нь 2013 онд ослын улмаас комад оржээ. Энэ хооронд эхнэр нь түүнийг үргэлж асран халамжилсаар байв. Эмэгтэйн хичээл зүтгэл нь ч талаар болсонгүй, таван жилийн дараа нөхөр нь ухаан орохдоо хамгийн эхэнд “Би чамд хайртай” гэж эхнэртээ хэлсэн байна.

Таван жилийн турш эхнэр нь бүхий л цаг зав, хайр халамжаа түүнд зориулж, өөрөө өдөрт хоёр гурван цаг л унтдаг байжээ. Тэр хэлэхдээ“нөхөр минь амьсгалж л байвал би түүнийг асарсаар байх болно” хэмээн, хэлсэн үгэндээ ч хүрч чадсан байна.Тэр нөхөртөө өдөр бүр дуу сонсгодог байв. Тэрээр өнгөрсөн жил комоос гарч, одоо бие нь маш хурдан сайжирч байгаа гэнэ. Тавин долоон настай Жан Гүчуан нөхөр нь үүрд ухаангүй байдалтай үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан бөгөөд “эмч нарт тэдний буруу гэдгийг батламаар байсан” хэмээн ярьжээ Энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг Хятадын мэдээллийн агентлагууд саяхан нийтэлжээ.

“Ли Жихуа” нь 2013 оны найман сард скүүтер унаж яваад мотоцикльд мөргүүлэн хүнд гэмтэл авсан байна. Тэрээр унтаа байдалд орж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учир энэ хэвээрээ комад үлдэнэ гэж эмч нар дүгнээд, эхнэрт нь хэлсэн байна.Харин Жан Гүчуан үүнд итгэхийг хүсэхгүй байсан ба эмч нарын буруу болохыг батлахаар шийдсэн байна. Тэр өөрөө эмнэлэгт амьдарч, нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холдоогүй бөгөөд цаг үргэлж түүнтэй ярилцаж, дуу хөгжим сонсгож, гадаад ертөнцөд өрнөж буй зүйлсийг ч ярьж өгдөг байжээ. Тэр хэзээ ч итгэл найдвараа алдахийг хүсээгүй.

Энэ бүгд нөхөрийх нь мэдрэлийн системийг идэвжихэд тусалсан гэж тэр эмнэлгийн эмч Ванг хэлсэн байна.Тэгсэн өнгөрсөн жил үнэхээр гайхамшиг биеллээ олж. Нэг өдөр Ли ухаан ороод “Хань минь, би чамдаа хайртай” хэмээн хэлжээ.Харин одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дахин ярих, алхах зэргийг сурч байгаа гэнэ. Эмч нарын зүгээс түүнд маш хурдан ахиц дэвшил гарч байгааг онцолсон байна. Эхнэр нь үргэлж дэргэд нь байж, бүх зүйлд туслаж дэмждэгт үнэхээр их талархал илэрхийлжээ.Хатагтай Жан-аас энэ хүнд бэрх таван жилийн яаж тэсэж ,тэнцсэн,тэвчээр гарсан талаар асуухад тэрээр “Би бууж өгөх талаар огтхон ч бодоогүй. Тэр амьд л байвал би асарсаар л байх болно” хэмээжээ.

LEAVE A REPLY