Хорин найман настай жирэмсэн ээж. Маргааш экстренный хагалгаанд орохоор болчихоод байж байнаа. Миний цус ховор төрлийн сөрөг”резус фактортай” тэрнээсээ болоод маш их зовж , хүүхдээ олон жил дараалан алдсан эх хүн бна. Анх би ийм цустай гэдгээ хүүхэд тогтохгүй эндээд байхаар нь цусны төвд очиж шинжлүүлсэн манай нөхрийн цусанд дусал эм хийхэд ув улаан, харин миний цус цав цагаан өнгөтэй болчихсон.Хүн гүн шоконд орохоор инээдэг юм байна лээ, нөхөр бид хоёр инээгээд л, одоо бодохноо ямар тэнэг байсан юм бэ.

Эхэндээ юунаас болоод хүүхэд минь тогтохгүй эндээд байгаа учрыг нь мэдэлгүй явсан харин гадаадад ирж төрөөд 2 сайхан хүүүхэдтэй ээж болсон. Харин одоо дээрх зүйл дахин давтагдаад хүүхдэд маань агаар дутагдаад зүрхний цохилтын хэм нь алдагдаад тэгээд түргэн хагалгаанд оруулахаар болж байна. Нойр ч хүрэхгүй.Ганц хүүхдийн мөрөөсөл болж найман жил нөхөр бид 2 их шаналсан. Өөрөө төрж үзсэн, хагалгаагаар төрсөн даанч үрсүүд минь биднийг орхиод явчихдаг байсан. Өнөөдөр өвчтөний түүхээ бичүүлж байхад есөн удаа жирэмсэлсэн болж. Зулбасан, зүрх нь зогссон ,төрөөд эндсэн гээд л.

Тэр үед үгээр хэлэхийн аргагүй муухай он жилүүдийг өнгөрүүлсэн дээ хадмынхан хүүдээ сал, ийм авгайгаар яадгийм гэж биднийг салгахын их оролдсон, нэг өдөр би нөхөртөө 2уулаа салья ,чи надаар яахав дээ эр хүн байна ингэж явж болохгүй,би салахаар шийдлээ гэхэд “хүүхдүүдийнхээ хагцалыг яая гэж байхад чамаас сална гэж байхгүй ийм юм дахиж битгий ярь!”гээд аймаар загнаж билээ.Тэрнээс хойш бид урагшаа л зүтгэсэн хаана ямар эмнэлэг байна,гадаадад ямар боломж байна,судлаад л тэгсэний эцэст гадаад явж төрөхөөр болсон.

Монголд ийм зүйлийг эмчилж төрүүлж байсан тохиолдол ховор байсан тэр үед.Ингээд бид 2 ,хоёр жил дараалан хүү охинтой болсон доо тэгээд энд суурьшаад зургаа дахь жилдээ амьдарч байна. Азаар буянтай эмч, сайн эмчилгээний ачаар гэх үү . Одоо энэ хүүхэд маань дөнгөж нэг кг гурван зуун гр гэж байна.Юу болох бол гэж санаа зовин унтаж чадахгүй энэ захиаг бичиж сууна.

“Резус” сөрөг ээжүүд аавууд байвал эртнээс энэ бүхнийг судлаарай над шиг битгий ингэж шаналаасай, эх үрийн хагацал битгий үзээсэй, бидний бурууг та нар минь битгий дахиж давтаасай заавал “ресузээ” үзүүлээрэй жирмэсэн ээжүүд минь.Элгийг минь дэвтээж төрсөн 2 үр минь 3 болж эсэн мэнд төрөөсэй гэж залбиран залбиран захиагаа бичлээ.