Жүжигчин Бархүү том охиноо орхисон, охинтойгоо уулздаггүй шалтгаанаа хэллээ

0
72

Урлагийн ертөнцөд мандаж яваа эрчүүдийн нэг, залуучуудад үлгэр дуурайл өгдөг Жүжигчин Т.Бархүүгийн 2020онд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүргэе. “Хэзээ нэгэн цагт миний хоёр охин уулзах байхдаа” -Охиноо ямар мэргэжилтэй болгоно гэж бодддог вэ? -“Суунийгаас хоёр,гурван жилийн өмнө энэ талаар асуухад “багш болно” гэж хэлсэн. Харин одоо бол ямар ч эргэлзээгүйгээр “жүжигчин болно” гэх болсон. Харин би охиноо жүжигчин болгох дургүй. Эмэгтэй хүн уран бүтээлч, жүжигчин болох хэцүү. Охин минь хэзээ нэгэн өдөр гэр бүл зохионо. Урлагийн хүнийг ойлгодог гэр бүл олдоно гэдэг маш хэцүү зүйл. Тийм учраас охиноо урлагийн хүн болоорой гэж хэлж чадахгүй. Мэдээж охин минь урлагийн хүн болбол амжилт гаргах нь тодорхой. Гэхдээ гэр бүлээ л 1-т тавих ёстой. Өмнө нь цахим сүлжээгээр явж байгаа бичлэгүүдийг нь хүмүүс харчихаад “Танай хүүхэд ёстой хөөрхөн, авьяастай юм” гэж хэлэхэд нь би нэг их тоодоггүй байсан. Тэгээд сая кино зураг авалтын үеэр мэргэжлийн камераар, мэргэжлийн хүний нүдээр хараад үнэхээр хоосонгүй юм байна гэдгийг нь ойлгосон”. -Охины тань бичлэгүүдийг үздэг хүмүүс бүгд өхөөрдөж ,магтдаг. Багаасаа олний танил болж магтаал дунд өсөхөөр биеэ тоох ч юм уу,зан чанард нь нөлөөлөх вий гэж боддог уу? -Тийм зүйлийг урьдчилан харж, алдаа гаргахгүйг хичээж байгаа. “Хүмүүсийг хүндэлж, хайрлаж харьцаарай. Аав, ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай” гэж дандаа захидаг. Ер нь охиныхоо дэргэд хэрэлдэж муудалцахгүйг хичээдэг. Охиныхоо дэргэд, гэртээ найз нөхдөө авчирч, наргиж цэнгэдэггүй. Гэр бүлийн харилцаа, уур амьсгалаараа охиндоо үлгэрлэхийг хичээдэг. Хүүхэд орчноосоо бүх хүмүүжлээ . Заавал хүн болгон алдаж, онох албагүй. Аав, ээж нь алхам тутамд нь зөв чиглүүлээд, нарийн ажиглаж байх ёстой юм байна лээ. Сая бид кино группээрээ ТВ-ийн нэвтрүүлэгт орсон юм. Тэнд “Хүүхдээ сургуулиас нь авдаг уу. Хоорондоо л мэддэг нууц нэр, код байдаг уу. Хүүхэд хаанаас төрдөг тухай ярилцаж байсан уу” гэх зэрэг асуултанд нь унсан.. Нээрэн л хүүхдэдээ цаг гаргаж, 7хоногт 2 удаа хичээлээс нь авч, эцэг, эхийн хуралд нь сууж байя гэж бодсон

-Гэргийднээ яаж сэтгэлээ илчилж байсан бэ?.Эмэгтэй хүнийх нь хувьд юунд нь татагдсан бэ?
-Сайн уран бүтээлч, мундаг эмэгтэй гэж боддог, “Одноо эгч ээ” гээд гүйдэг байсан. Гэхдээ эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн, гоо сайхан талаас нь бүгдийг нь харалгүй яахав. Тэгж байгаад л нийлчихсэн. Анхнаасаа тэгж дуудаад бүр сурчихсан байсан болохоор нэг гэрт орсныхоо дараа ч “Одноо эгч ээ” гэчихдэг байв. Нэг удаа ингэж дуудахыг сонссон хадам ээж маань “Миний хүү эгч ээ, эгч ээ гээд байхаар чинь эвгүй юм биш үү” гэж хэлсэн. Манай хүнд ч бас нөхөр нь “Одноо эгч ээ” гээд байхаар эвгүй л байсан байх. Өөрөө бол юу ч хэлээгүй л дээ. Бүх зүйл цаг хугацаатай, хугацаа нь болохоор бүх зүйл сайхан болдог. -Тухайн үед янз бүрийн дайралтууд их байсан байх даа Сонингуудаар “Одноо Бархүүг үеийн охидтой нь харддаг” гэсэн мэдээлэл гарч байсан байна? -Үгүй, тийм юм байхгүй. Надад ч хардуулаад байхаар юм байгаагүй. Би чинь ер нь тэр тал дээрээ ичимхий хүн шүү дээ. Багын л тийм хүүхэд байсан. Хүмүүсийн хандлагын тухайд, янз янзаар л ярьсан даа. Найз гээд наанаа инээж байсан хүмүүс ч бид хоёрт дургүйлхэж, муулаад явж байсан. Одоо ч сайн, муугаар ярьдаг хүн байгаа л байх. Гэхдээ биднийг хаана ч явсан эергээр хүлээж авч, бидний өмнөөс баярладаг хүн олон байдаг нь сайхан. -Эргээд хархад туулсан амьдралдаа санаа зовж ,харамсах зүйл байдаг уу?
-Сүүлийн үед найз нөхдөөсөө нэлээд хөндийрч байна. Ажил, ажил гэсээр завгүй яваад байгаа. Адил л завгүй гэсэн шалтгаанаар гэр бүл, ах дүү, хоёр ээж дээрээ очоод байж амжихгүй болчихоод байгаадаа сэтгэл эмзэглэдэг. Охиноо эмээ нартай нь ойр ойрхон уулзуулж байя гэж боддог ч чадахгүй л байна. Ер нь 7хоногийн 1өдрийг яг гэр бүлийн өдөр болгоод, ах дүүстэйгээ уулзаж, хүүхдүүдээ ойртуулж, дотносуулж байвал зүгээр гэж бодддог. Тэгж амжихгүй байгаадаа жаахан санаа зовж л явдаг. Гэхдээ тэр алдаагаа засна гэж бодож байгаа.

Бархүү өмнө нь амьдралтай байсан,тээр амьдралаасаа нэг охинтой гэж сонссон. Охин нь одоо хэдэн настай вэ?
– Арван гурван настай охин байгаа. Охиноо арван сартай байхад би Швед рүү явсан. Тухайн үед би хүнийг бодоод, өөрийгөө золиосолсондоо харамсдаг. 2006 онд ирснийхээ дараа охинтойгоо нэг удаа уулзсан. Түүнээс хойш арван хоёр жил уулзаагүй явна. Ямар шалтгаанаар охиныхоо ээжээс салсан,яагаад охинтойгоо уулздаггүй талаараа яриж болох уу? -Намайг Швед рүү явснаас хойш 7хоногийн дараа л охины ээж өөр хүнтэй сууж, өөр амьдрал эхлүүлсэн байсан. Надаас зангаа хувиргасан. Сэтгэлийн шарх тэр цагаас л эхэлсэн. Миний охиныг надаар ч овоглодоггүй юм, би тэднийхэнд үнэхээр их гомддог. Гэхдээ одоо би тэр эмэгтэйг хүндлээд, элдэв явдлыг сөхөж яримааргүй байна. Шинэ жил болгоноор манай “Х Түц”-ийнхэн миний охинд бэлэг өгдөг. Тэр бэлгийг нь хадгалж байгаад, хүн амьтанд тараагаад өгчихдөг байсан. Би охинтойгоо уулзах гэж нэг хэсэг нэлээд хөөцөлдсөн. Ээж нь надаас зайгаа бариад, олддоггүй юм. Фэйсбүүкээ ашиглахгүй байгаа юм байна лээ. Нэг утас байсан, тэр лүү нь их залгадаг байлаа. Сүүлдээ утас нь ч байхгүй болсон. Дугаараа сольсон байх. Ээж нь надаас “Охинтойгоо уулзаад хэрэггүй” гэж гуйсан болохоор би тэгээд орхисон. Одоо ямар ч холбоо байхгүй. Хаана, яаж амьдарч байгааг нь мэдэхгүй. Тухайн үед бидэнтэй ах, эгч нь гээд том хүүхдүүд хамт амьдардаг байсан. Тэд одоо том залуус, охид болчихсон болохоор намайг энд тэндээс реклам, клипнээс хараад “Чиний аав шүү дээ” гэж дүүдээ хэлдэг байх гэж боддог. Охин минь намайг аавыгаа гэж мэдэж байгаа байх гэсэн зөн совин надад байдаг юм. Зурагтаар ч юм уу, тайзан дээрээс намайг хараад, юм бодоод зогсдог байх гэж боддог. Тухайн үед би ээжийнх нь хүсэлтээр охинтойгоо уулзъя гэж бодохоо больсон. Харин одоо охинтойгоо уулзах оролдлогыг өөрөө эхлүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Охин минь одоо арвангурав,дөрөвтэй, юм ойлгох насанд хүрсэн. Хүнийг бодож явах чинь нэг талдаа алдаа болдог юм байна. Би тэр үед “Та нар юу яриад байгаа юм, би охинтойгоо уулзана” гэж үзэж тараад явсан бол одоо охинтойгоо уулзаад л явж байх байсан.

Жүжигчин болоогүй бол юу хийж яваа бол?
-Ямартай ч жүжигчин биш байсан бол урлагийн хүн болох байсан. Дуучин болно гэж боддог байлаа. Би дуучны ангид шалгалт өгч, тэнцсэн. Хэрвээ дуучныхаа ангид тэнцээгүй бол нэг жил өнжөөд, дараа жил нь дахин шалгалт өгнө, яадаг ч байсан урлагийн сургуульд орно гэж бодож байсан. -Өөрөө архи,тамхи хэрэглэдэг үү?
-Тaмхи огт хэрэглэдэггүй. Aлкoхол тодорхой хэмжээгээр, баяр ёслолын үеэр тааруулж хэрэглэдэг. АНУ-д нэг пuво уугаад жолоо барихыг зөвшөөрдөг юм байна лээ. Түүнээс цаашилбал хяналтаа алдаж, ocол хийнэ гэдгээ иргэд нь ухамсарладаг болохоор тийм хэрэглээг зөвшөөрдөг байх.
Apхи танай гэрт байдаг бол далд хийж бай. Чиний хажууд аав чинь тaмxи татдаг бол “Та ямар мyy хүн бэ. Биднийг огт бодохгүй, үxэxийг хүсэж байгаа юм байна” гэж хэлж бай. Тэгвэл аав чинь тaмxи татахгүй болно. Ер нь манайд хүүхдүүдэд багаас нь ёс суртахууны хичээл ордог бол зүгээр санагддаг. 

LEAVE A REPLY