Гадныхан Монгол орны талааp гайxан ярьж байна

0
180

Манайхан эдийн засаг хямарсныг дээр доргүй ярьж байхад Гонконгийн нэгэн сайтын нийтлэл дээр нь: Ийм улс яахаараа хямарчихдаг байна вэ? хэмээжээ.Юуны өмнө уг нийтлэлийн гарчиг дээр манай улсыг; дорнод азийн “дундад дорнод” хэмээн өргөмжилөн нэрлэжээ. Түүнд жагсаасан ашигт малтмалын асар их нөөцийг хараад арабын шейхүүд ч нүд бүлтийн гайхаж мэдэхээр санагдсан шүү гэж бичжээ.Дээд тэнгэрийн хайр хишиг болох ийм их баялгийг эзэмшсэн ямар ч улс орон ядуу зүдүү амьдрах ямар ч үндэсгүй байж таарах талаар уг нийтлэлийн эхэнд онцлосон байна. Түүгээр үл барам газар нутаг өргөн уудам, хүн амын нягтрал хамгийн бага гэдгээрээ дэлхий дахины жагсаалтанд тэргүүн байрыг эзлэдэг нь бас л нэг давуу тал юм гэсэн байна. Гэтэл ийм их эд, баялагтай улс орны иргэдийн дийлэнх нь эх орноосоо дүрвэж Америк, Солонгост харлаж амьдардаг гэвэл та итгэх үү? гэжээ.

Уг нийтлэлийн сэтгүүлч жаахан хоржоонтой нөхөр байж мэдэх нь бичлэгийн ерөнхий өнгө аясаас харагдаж байна.“за энэ ч яахав.” гэдэг үгийг энэ сэтгүүлч бичсэнийхээ дараа: “Монгол орны энэ мэт давуу нөхцлүүд нь дээр тоочсон төдийхнөөр дуусчихгүй бас дээр нь 60 сая малтай байвал яахав?” гэж асуусан байгаа юм. түүнийхээ үргэлжлэл болгон цааш бичихдээ: Уншигч та бүхэн өнгөрсөн зууны эхэн үеийн “аргентин улсын тухай яриад байна гэж битгий андуураарай. Үнэндээ миний яриад байгаа нь Монгол улс юм. Хэрвээ монгол улс аргентиний жишээ, сургамжийг дагаж чадсан бол бас нэгэн шинэ “аргентин” болон хувирах алтан боломжийг тус орны зөвхөн хөдөө аж ахуй нь олгох боломжтой .” гэж бичсэн байх юм.

Гадаадын жирийн нэг сэтгүүлчийн нүдэнд монголын хөгжлийн нөөц баялагийн бололцоо ийм гэгээлэг сайхнаар тусдаг байхад төрийн томчууд нь манайхыг хараад үнэхээр л “ийм сайхан орны цөөхөн ард түмнийг ийм муу амьдруулахад чамгүй ухаан орж таарна даа.” хэмээн хэлсэн тухай яриа байдаг нь бараг үнэн байх шүү.

Энэ нийтлэлийг уншиж дуусчихаад удаад нь Гонконгийн “галт шувуу” телевизийн нэвтрүүлгийг харж байтал Ханжоуд болох их хорийн уулзалттай холбогдсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын ГЯЯ-ны дэд сайд, ардын банкны дэд ерөнхийлөгч нар англи хэлээр чөлөөтэй сайхан ярьж байгаа нь нүдэнд туслаа. Одоогоос гучин хэдэн жилийн өмнө хятад улсад талтай улс төрч залуу хэмээн тооцогддог байсан юм шүү гээд ярьвал залуу уншигчид гайхах байх аа. тэр үед л улсын удирдагчдыг залуужуулах, мэдлэгжүүлэх, гадаад хэлний мэдлэгтэй болгох гэх мэт шалгуур босго тавьж эхлэсний үр дүн нь зурагтаар харагдаж байгаа нь энэ юм л даа. Гэтэл манайд болохоор улс төрчийн шалгуур нь-“бөх барилддаг, морь уядаг, сур
харвадаг,хэн нэгэн том даргын хамаатан садан байх” гэж хуульчлахаас наагуур байдаг.Баян байхгүй байхын үндэсгүй Монгол орон яахаараа хямарчихдаг байна вэ? гэсэн гадны сэтгүүлчийн асуултын нууц нь үүнд буюу тодруулбал удирдлага тогтолцоонд байна гэх нь зөв байх. Хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа монгол айл 1921оны өмнөх Монгол айлаас ялгагдахгүй байна

LEAVE A REPLY