Төрсөн эцэг маань нас барж ээж маань бэлэвсэн хоцорсон. Тэр явдлаас хойш хэдэн жилийн дараа ээж маань дахиж хүнтэй гэрлэсэн. 2003 онд, намайг 11 настай байхад ээж маань дахин гэрлэсэн. Ээж хүнтэй гэрэлсэнээс хойш сарын дараа орой унтахаар надад хачирхалтай санагдаж, унтах болгондоо хэн нэгэн миний бэлэг эpxтнийг барьж байгааг мэдэрдэг, ийм зүйл олон удаа тохиолдсон. 

Анх хэдэн онд болсныг мартсан ч ээж гэрлээд жил болоогүй юм шиг байна.Эцэст нь би 13 настайдаа хүчиндүүлсэн. Би юу ч хийж чадаагүй. Би тэр үед ээждээ хэлж зүрхлээгүй. Хэдэн жилийн дараа ээжийн нөхөр, байнга оролддог байсан шүршүүрт орохдоо над руу ширтэж, унтаж байхад минь биеийг минь барьдаг байсан.

Би энэ бүгдийг 16 настай байхдаа ээждээ хэлж зүрхэлсэн. Энэ нь ичмээр юм, гэхдээ би үүнийг хийх ёстой байсан. Хэдэн жилийн өмнө ээж бид хоёр эгчийг бас хүчиндүүлсэн гэдгийг мэдсэн.

Болсон явдлын талаар ээж мэдээд маш их зочирдсон нөхрөөсөө энэ талаар асуусан боловч тэр хүлээн зөвшөөрөөгүй. Ээж миний хэлсэн үнэн гэдэгт итгэсэн. Эцэст нь манай ээж түүнээс салсан.

Үүнийг мэддэг гэр бүлийн бусад хүмүүс бол миний эгч, төрсөн аавын маань гэр бүл юм. Миний эгчийн биеийн байдал сайн байгаа.  Одоо би гэрлэсэн, аль хэдийн ээж болсон. Гэсэн хэдий ч нөхөр маань миний өнгөрсөн амьдралыг мэдвэл яаж хүлээж авах бол гэж боддог.

Энэ түүх нь гадаад улсад болсон түүх болно

LEAVE A REPLY