Матар:Энэ ордныхон надаас илүү ухаантай хүн байхгүй би хамгийн мундаг гэж онгирдог.Найз нөхөд нь өөрөөс нь илүү амжилттай явааг хараад атаархаж яагаад надаас илүү байгаа юм бэ гэж бодож бусдаас илүү хамгийн шилдэг нь байхыг зорьдог.

Үхэр:Энэ ордныхон гялалзсан,гоё ганган хүний нүд булаасан үнэтэй эдлэлд маш их дуртай.Тэднээс илүү гоё зүйл өмссөн хүнийг харвал ямар гоё юмбэ би ч гэсэн авч өмсөнөө гэж боддог.Тэр харсан зүйлээ өөрийн болгон авах хүртэлээ өдөр нь бодож шөнө нь зүүдлэдэг.Үргэлж өөрт нь байхгүй эд юмс эдлэл хэрэглэлд шунадаг энэ зангаа засах гэж хичээдэг боловч чаддаггүй.

Охин:Энэ ордныхон өөрсдийгөө хамгийн төгс нь надаас илүү нэгэн байхгүй гэж боддог.Тэд зорилгодоо хүрэхийн тулд зүгээр суудаггүй үргэлж хөдөлмөрлөж хичээдэг.Өөрөөс нь илүү амжилт гаргасан хүнд атаархаж бүх хүнээс илүү байхыг зорьдог.Тэд хэзээ ч эд юмсд шунадаггүй харин мэдлэг боловсролд шунадаг.

LEAVE A REPLY