Загас:Хүнийг хайрлаж бүх төрлийн зүйлийг чаддаг хэдий ч гэнэн томоогүй зантай.
Хумх:Өөрийгөө хаана ч авч яваад сурсан хэдий ч хүйтэн сэтгэлээр бусадтай харьцдаг.
Матар: Тулгарсан асуудалтайгаа нүүр тулж шийдэж чаддаг ч хүйтэн хөндий юм.
Нум: Нумын ордныхон бол дэндүү өөдрөг үнэнч шудрага зантай арай дэндүү хайхрамжгүй ханддаг.
Хилэнц:Сэтгэл зүйн хувьд маш хүчтэй нэгэн боловч бусдад өш хонзон санах гээд байдаг.
Жинлүүр: Жинлүүрийн ордныхон үзэл бодлоо зөв илэрхийлдэг өндөр мэдрэмжтэй ч шийдвэр гаргаж чаддаггүй хэт хувирмтгай олон зантай.
Охин: Бусдын эвийг олж амьдраад аль хэдийн сурсан боловч ам хэл ихтэй.
Арслан: Арслангийн ордныхон үргэлж бусдыг манлайлаж тус хүргэж явдаг ч их зан гаргаж түргэн уурладаг.
Мэлхий: Энэ ордныхон бусад хүмүүсийг үргэлж бодож үнэнч шудрага сайн нэгэн байж чаддаг ч атаархуу боло хартай зан чамд байх юм.
Ихэр: Ихрийн ордныхон бол нийгмийн идэвхи дэндүү өндөр хэдий ч бусадтай санаа бодлоо нэгтгэж чаддаггүй.
Үхэр: Өөртөө игэж үнэмшиж чаддаг өмнөө тавьсан зорилготой ч дэндүү зөрүүд бас харамч зантай хүн юм.
Хонь:Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэж бусадтай нээлттэй харьцдаг ч хэт их бардам зантай ба хувиа хичээсэн байж болзошгүй.