Ихэр:Энэ ордныхны сэтгэхүйн өндөр хөгжсөн сэргэлэн цовоо.Өөрийнхөө юу хүсэж ямар байгааг бус бусдын юу хүсэж байгааг илүүд үздэг.Тэд бүх хүнтэй ижил тэгш харьцаж байгаагаар нь хүлээж авч хүндэлж хайрладаг.Бусдын амар амгалан байдлын төлөө өөрийгөө үл тоодог хүмүүс.

Загас:Энэ ордныхон их өгөөмөр цагаахан сэтгэлтэй хүмүүс.Бусдад үргэлж тусалж түүнээсээ сайхан энерги авч амьдардаг.Тэд үгүй чадахгүй гэсэн үгийг бараг л хэлдэггүй.Эргэн тойрныхоо хүмүүсийг хайр халамжаар дутаадаггүй.Харин зарим нэгэн хүмүүс тэдний сайхан сэтгэлийг ашиглах гээд байдаг.

Хонь:Энэ ордныхон авхаалж самбай сайтай шударга зантай хүмүүс.Бусдад энэрэнгүй тусархаг хүмүүс.Өөрсдөө боломжгүй байсан ч бусдад тус дэм болно бүр чадахгүй бол сэтгэлээрээ туслаж дэмждэг. Эрхэм нандин хүмүүсээ хайр халамжаар дутаадаггүй.
