Түүний TikTok дээрх гялзазсан сайхан харагддаг бүхнийг бодит амьдралтай холбон тайлбарлах үнэнийг давс хачиргүйгээр энгийнээр хэлэх, онцгой содон биш ч, хөгжилтэй гэмээр нэгэн хэвийн царайны хувирал нь түүнийг интернет хэрэглэгчдийн дунд од болгожээ. Хаби Лейм нь 2000 оны 3 дугаар сарын 9-нд Сенегалд мэндэлжээ.

Энэхүү залуу нэгэн компанийн дижитал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ажилдаг байсан ч орон тооны цомхотголоос болж, ажлаасаа халагдсанаар TikTok-ийн од болох үүд хаалга нь нээгджээ. Хүний амьдрал гэдэг ийм л гэнэтийн зүйлээр дүүрэн.

Нэг хаалга хаагдахад үргэлж нөгөө хаалга нь нээгдэж байдаг гэдэг Хаби Леймээс харагдаж байгаа юм. Ажлаасаа халагдсаны дараагаар эцэг эх нь өөр ажил олохыг шаардсан ч Хаби Лейм эсэргүүцэн ТikTok-д хүч үзэх болжээ.

Мэдээж маш олон бүтэлгүйтэж, ямар ч амжилтгүй байсан ч уйгагүй хөдөлмөрийн үр дүнд аль хэдийн хоёр сая дагагчтай болж чаджээ. Тэгтэл энэ оны 4-р сараас эхлэн lifehack-уудыг элэглэснээр жинхэнэ тэсрэлтийг гаргасан юм. Энэхүү элэглэл нь олон нийтэд ихээхэн таалагдаж, олон нйитийн сүлжээнд алдартай болгосон юм.

Өдгөө Хаби Лейм нь 83,6 сая дагагч, 1,2тэрбум лайкны эзэн болжээ. Дэлхийн ододтой нэг эгнээнд жагсаж чадахуйц олон дагагчтай олж чадсан. Одоогоор Charli Damelio -ийн араас жагсаж байгаа хамгийн олон дагагчтай хүний тоонд багтаж байгаа юм.

Түүний амжилтыг өөр бусад одод эвдэж чадах боловуу? Олны анхааралд өртөж чадсанаар бүр дэлхийн ододын нүдэнд ч өртөөд амжижээ. Хаби Лейм нь Италид албан ёсны цагаачлалаар амьдардаг бөгөөд Итали иргэншилгүй юм.

Тиймээс одоогоор Итали иргэншилтэй болохыг зорьж байгаа юм. Итали иргэншилтэй дараагаар эрх чөллөний орон болох АНУ-Г зорих хүсэлтэй буйгаа олонд хэлсэн юм.

Энэхүү хөгжилтэй залуу маань хувийн амьдралаа олонд дэлгээд байх дургүй нэгэн. Гэхдээ өөрийн найз охин Зайра Нучи олон нийтэд ил инстаграм хуудсаараа дамжуулан ил болгосон юм.

LEAVE A REPLY