Хилэнц:Энэ ордныхон хайртай хүмүүсийнхээ амар амгалан байдлых нь төлөө үхтлээ тэмцдэг.Тэдэнтэй суусан эмэгтэй үргэлж гүнж шиг амьдарна.Хайр халамжаар дутахгүй таны талд бат зогсож үргэлж бусдаас өмөөрч хамгаалах болно.Ганц дутагдал нь тийм ч амархан ааш зантай хүмүүс биш ойлгомжгүй ааштай.Өөрсдөө бүхнийг удирдаж захирах ёстой гэж боддог.Хэдий ойлгомжгүй зантай ч хамгийн зөөлөн сэтгэлтэй хүмүүс.

Ихэр:Энэ ордныхон их дурламтгай.Тэд их биеэ сайхан авч явдаг бүсгүйчүүдтэй эелдэг зөөлөн харьцдаг учраас тэдэнд эмэгтэйчүүд их татагдднөнаг.Тэд хайрласан хүндээ үнэнч,нөгөө хүндээ маш их итгэж хатан мэт хайрладаг.Харин төд удалгүй өөр нэгэнд дурлаж чадах хүмүүс.

Жинлүүр:Энэ ордныхон их тайван хүмүүс ямарч саад бэрхшээл тулгарсан төвөггүй даваад гарч чадна.Тэд бусад ордныхоос хамгийн хөгжилтэй нь тэдэнтэй байхад хэзээ ч уйдахгүй.Тэд бусдад хайрлуулж хүндлүүлж анхаарлын төвд байх дуртай.Өөрсдийгөө огт бодохгүй байгаа бүхнээ хайртай хүндээ зориулна.Тэд хайртай хүмүүсээрээ хайрлуулж халамжлуулж эрхлэх дуртай энэ занг нь мартаж болохгүй шүү

Хонь:Энэ ордны эрчүүд бол дэндүү төгс хүмүүс байдаг.Тэд хүнийг хэр барагтай хайрладаггүй ч нэг хайрлавал тултал нь хайрлаж түүндээ үргэлж дурлах болно.Нэг хайрласан бол таны төлөө бүх зүйлийг хийж чадна.Тэд хайрыг асах их хариуцлага гэж боддог болохоор маш болгоомжтой ханддаг.Тэдний итгэлийг нэг алдвал таныг дахиж нэг нүдээрээ ч тоож харахгүй.

Мэлхий:Энэ ордныхон их сайхан энергитэй хүмүүс.Бусдад үргэлж инээмсэглэлээрээ аз жаргал бэлэглэдэг.Тэд хайрласан бүсгүйгээ хайр халамж бэлэг сэлт зэргээр үргэлж эрхлүүлнэ.Тэд бусдыг хайрласандаа хэзээ ч хариу нэхэхгүй хайрлана.

Арслан:Энэ ордныхон үлгэр домогт гардаг шиг хайрыг хүсэж хүлээж байдаг.Тэд итгэж хайрласан бүсгүйгээ гүнж мэт хайрлахыг хүсдэг.Тэд таны итгэлийг хэзээч алдахгүй.Хайрласан бүсгүйнхээ төлөө бүх зүйлийг хийж чадна.Тэд бол бусдыг хайрлаж хайр гэдэг зүйлийг танд жинхэнэ утгаар нь мэдрүүлэх болно.

Хумх:Энэ ордныхон төгс нэгэн болох гэж хичээдэг.Тэд үргэлж өөрийгөө хөгжүүлж шинэ зүйлс сурахыг хичээдэг.Тэд шийдвэр гаргахдаа маруухан өөртөө итгэх итгэл бараг байдаггүй.Тэд хүчирхэг зан чанартай хүмүүст их дуртай.

Матар:Энэ ордныхон жижиг зүйлийг маш хүндээр хүлээж авдаг.Жоохон зүйл дээр маш их хүлээлт үүсгэж итгэл тавьдаг.Тэд хайртай хүнийхээ орон зай руу хэт их халдах гээд байдаг.Тэд үргэлж сайхан хайрыг хүлээж хүсэж байдаг.Тэд өөрсдөө их мэдрэмжтэй төгс учраас нөгөө хүндээ түүнийгээ мэдрүүлэхийг хүсдэг.

Охин:Энэ ордны эрчүүд хайртай хүнээ бусдад алдахаас их айж хардаж харамладаг.Тэд уурласан үедээ амандаа таарсан хурц үгээ хайртай бүсгүйрүүгээ шидиж зөндөө их гомдоочихоод адаг сүүлд нь уучлаарай гэж хэлдэг боловч нөгөө хүн нь уучлан гэдэг хэцүү байдаг.

Үхэр:Энэ ордны эрчүүд худлаа ярих гээд байдаг. Тэд гэр бүлдээ анхаарал халамж тавих гэж хичээдэг ч хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлдэг. Тэд анхандаа сайн найз залуу шиг ааш гаргах боловч тэдний сэтгэлийг татаж чадах хүртэл чамд хайртай залуугийн дүр эсгэнэ.Тэд чамайг санасандаа болздоггүй харин ямар хүн бэ миний эхнэр болж чадах болов уу гэдгийг мэдэхийн тулд болзож байгаа.Тэдэнд таалагдвал таныг хайраар дутаахгүй.

Загас:Энэ ордны эрчүүд хамгийн эмзэг нь. Тэд хүнд амархан итгэдэггүй үргэлж айдаг намайг шархлуулах болов уу ар хударгаар яах бол гээд л сөрөг бодол ихтэй. Энэ эмзэг байдлаасаа болоод хааяа буруу сонголт хийх гээд байдаг.Тэд маш амархан гомдож туньдаг учраас түүний хайртай бүсгүй л энэ бүгдийг нь ойлгох хэрэгтэй.

LEAVE A REPLY