Нум Нумын ордныхоны бүх хорон үйлдэл нь бүхний нүднээс далдуур өрнөдөг. Учир нь тэд бусдад үзэн ядагдах дургүй учраас наагуур нь сайхан загнаж, цаагуур нь далдуур хорон санаа найруулаад явж байдаг.

Хилэнц Хилэнцийн ордныхон өрсөлдөгчиддөө хамгийн онцгүй зангуудыг гаргадаг. Өөрөө амжилт гаргаж чадахгүй бол бусдын амжилтыг хулгайлах талаар хорон төлөвлөгөө боловсруулж байдаг.

Хонь Хонины ордныхонд ганц л сул тал байдаг. Тэр нь өөрт таалагдсан л бол хэний ч, юу ч байсан хамаагүй булааж байж л салдаг. Энэ занг нь мэддэггүй хүмүүс энэ ордны хүмүүсийг төгс хүн гэж боддог.

Охин Охины ордныхоны сэтгэл нь сайхан. Гэхдээ жаахан л онцгүй зүйл тохиолдвол адсага шиг болж хувирдаг. Тэдний тэр занг нь тэсчихвэл төд удалгүй ааш нь хэвэндээ ордог.
