Б.Отгонтуяа: Оюутныхаа байрнаас хөөгдөөд нөхөртөөгөө хамт гудамжинд хүртэл хонож байсан түүх байдаг.

0
342

Жүжигчин СТА Б.Отгонтуяа нь өөрийн өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн ,саад бартаа бүрээ давсаар ирсэн амьдарлынхаа тухай ийнхүү ярьжээ.

Багаасаа л жүжигчин болохыг их хүсдэг байсан,тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу одоо жүжигчин болсон доо.Архангай аймагт СУИС-ийн хувиар ирдэггүй байсан, харин соёлын коллежын бүжигчний хувиар ирээд тэнцээд орж байсан.Заавал жүжигчин болно СУИС-д орно гэж боддог байсан. 4 жил Архайнгай аймгийнхаа театард ажилласан.

Оюутангууд өвөл ирээд намар явах бүрт нь сэтгэл их хөдлөж заавал та нар шиг оюутан болоод явнадаа гэж их хүсдэг байсан тэгээд л оюутан болоод Улаанбаатар хотруу явсандаа.Хамгийн анх Эрхүүгийн хавар дуун дээр мянга гаран хүмүүсийн өмнө тайзан дээр гарч байсан маш их сандралтай байсан болохоор сандарч болохгүй шүү гээд л гарсандаа.

2003,2004,2005 гээд л 3 жилийн дараагаар хүмүүс таньдаг болоод байлаа,хүмүүс чинь энэ нөгөө жижигхэн отгоо мөн үү мөн байна гээд л байдаг байсан. Тэгээд л хүмүүс таньдаг болоод өмссөн хувцас хүртэл гологдоол,урлагаар амьдарлаа авч явна гэдэг хэцүү,хэцүү үеийг туулсаан туулсан.

Нөхөртэйгөө хамтдаа оюутны байрлуугаа хөтөлцөөд л явдаг байлаа,жүжигчнийхээ ажилаас гадна нөхөр бид 2 давхар ажил хийдэг бас Тумбааш дээр утасны лангуу ажилуулдаг байсан.Тарагны үйлдвэр гэх мэт олон бизнессийг хийж үзсэн.Олны танил болоод байгаа болохоор ёстойл гуанзанд аяга угааж зогсоогүй бусдыг нь бараг бүгдийг нь хийж үзсээн.

Манай нөхөр Гансэлэм гээд Дарханы залуу байгаа манай доод күрс найруулагчын ангийг төгссөн. 2003 оноос үерхэж эхлээд өдийг хүртэл ирсэн. Хамтдаа унах үедээ унаад л босох үедээ хамтдаа босоод л ямар ч хэцүү асуудалтай тулгарсан салж саринаагүй,нэгнийгээ гээгээгүй бүхий л үед хамтдаа байсаар ирсэн.

Бид 2 орох оюутныхаа байрнаас хөөгдөөд орох оронгүй болоод суис-ийнхаа гадаах сандал дээр хонож байсан түүх ч байдаг. Хүн болгон л бүхнийг 0-оос эхэлсэн гэдэг шиг л бид 2 бүгдийг 0-оос эхэлсэн. Энэ үед 2 биенээсээ салалгүй хэрэлдсэн ч эвлэрэх орон зай үлдээж тэрнийхээ хүчинд 4 хүүхэдтэй болж элэг бүтэн сайхан амьдар ч байна.

2018,2019 онд дараалан төрөөд их ядар ч байсан, олон жил дараалан төрсөн эх хүмүүсийг үнэхээр хүндэлдэг,ер нь манай монголын эмэгтэйчүүд их хүчэрхэг,тэвчээртэй хүмүүс.Хүнээр хүн хийж хүүхэд төрүүлнэ гэдэг асар их том зүйл.Нөхрийнхөө урдуур хэтэрхий их орж бүх зүйлсийг хийх хэрэггүй өөрсдийгөө хайрла бүсгүйчүүдээ.

Гэртээ хүмүүс урьж хамт хооллох дуртай.Ээж маань хүн болгон уриад л олуулаа байх дуртай байсан би ээжийнхээ энэ зан чанарыг дуурайсан юм шиг байгаан.Байр орон сууцандаа илүү их ач холбогдол өгдөг,их энгийн хувцаслаж энгийн л байх дуртай. Та бүхэндээ эрүүл энх,сайн сайханыг хүсье.

LEAVE A REPLY