1.Хонь:Энэ ордныхонд ягаан өнгө их ээлтэй.Тэдэнд энэ өнгө аз жаргал,амар тайван гээд бүх сайхан энергийг өгнө.Тэд өөрсдөө их хүчтэй гал цогтой учраас ягаан өнгө түүнийг нь илүү бадраадаг.

2.Үхэр:Энэ ордныхон их түргэн,зөрүүд зантай.Тэд их зоригтой шийдэмгий өөртөө итгэлтэй хүмүүс.Тэдний энэ занд хар өнгө яг тохирно.

3.Ихэр:Энэ ордныхон их хувирамтгай сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс.Тэд амьдралын идвэхтэй үргэлж хөдөлмөрлөдөг хэзээ ч шантардаггүй хүмүүс.Тэдний энэ зан аашинд яг л алтан нарны цацраг шар өнгө их тохиромжтой.

4.Мэлхий:Энэ ордныхон их тайван сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг.Тэдэнд сэтгэлийн амар тайванг эрхэмлэдэг болохоор цайвар цэнхэр өнгө тэдэнд амар тайванг бэлэглэнэ.

5.Арслан:Энэ ордныхон их сайхан энергитэй хүмүүс байдаг.Тэдний хажууд байгаад л баймаар сайхан мэдрэмжийг төрүүлдэг.Тэдэнд орчин тойрон нь их нөлөө үзүүлдэг болохоор чернилэн ягаан өнгө тэдэнд сайхан мэдрэмж төрүүлнэ.

6.Охин:Энэ ордныхон их шулуун шударга зантай.Өөрийнхөө үзэл бодлыг эрхэмлэдэггүй бусдыг л боддог.Тэд их сайн сонсогч байж чаддаг.Тэдэнд цайвар бүх өнгө тохирно.

7.Жинлүүр:Энэ ордныхон их ойлгомжгүй,бухимдальтай зан чанартай хүмүүс.Тэдэнд ногоон өнгө их тохирно.Ногоон өнгө нь амар тайванг бэлэгддэг учраас энэ ордныхны бухимдалтай зан аашинд нөлөөлнө.

8.Хилэнц:Энэ ордныхон их хайр татам хүмүүс байдаг.Тэд зөн совиндоо итгэдэг бөгөөд их амар тайван хүмүүс байдаг.Тэднийг улаан өнгө илүү их гал цогтой болгож өгнө.

9.Нум:Энэ ордныхон их сэтгэл гутралд өртдөг.Өөртөө итгэх итгэл муутай бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргаж чаддаггүй зориггүй хүмүүс.Тэдэнд бор өнгө өөрөө итгэх итгэл авчрах болно.

10.Матар:Энэ ордныхон бүх зүйлд хайнга ханддаг.Энэ ордныхонд саарал өнгө тогтвортой байр суурьтай болгоход туслана.

11.Хумх:Энэ ордныхон их даруухан.Тэд бүх авьяас чадвараа нуудаг тул улбар шар өнгө тэдний нуусан бүх сайхан чадварыг эл гаргах болно.

12.Загас:Энэ ордныхон амьдарч буй орчиндоо сэтгэл хангалуун бус байдаг.Тэдэнд цэнхэр өнгө их сайхан энерги бэлэглэж гутранги бодлыг нь засах болно.

LEAVE A REPLY