Энэ жил таныг юу хүлээж байгаа вэ.

0
451

1.Хонь:Хонины ордныхонд энэ жил гайхалтай сайхан зүйлс ар араасаа тохиолдоно.Таны найз нөхөдтэйгээ муухай харьцдаг байсан харьцаа чинь сайжирна мөн та уураа барих хэрэгтэйг сануулж байна эс бөгөөс зарим харилцаагаа тасалж болзошгүй.Бас аливааг болохгүй талаар нь харах мөн сөрөг бодлоо хянах хэрэгтэй.

2.Үхэр:Энэ ордныхонд аливаа шинэ зүйлийг сурч мэдэх өөртөө ариун их туршлага хураах боломж нээлттэй байгаа.Та хийж буй ажлаасаа ашиг шим хүртэх магадлалтай.Та хэдий эд хөрөнгө эдээ ундаагаар бялхаад байхгүй ч аз жаргал инээд хөөрөөр бялханаа.Аз жаргалтай хүн л хамгийн баян биш гэж үү?Хааяа сэтгэл санаагаар унаж болох ч үүнийгээ даван туулах эрч хүч байгаа.Үүнээс гадна өөртөө улам итгэлтэй болж карьер тань улам өсөх болно.

3.Ихэр:Энэ ордныхныг азын тэнгэр нь урт удаан хугацаанд тэтгэж,урд нь таарсан саад бэрхшээлийг төвөггүй давахад нь туслана.Хуучин асуудлууддаа цэг тавьж шинэ зүйлсийг баяр хөөр амжилт бүтээлээр дүүрэн угтах болно.Таны бүх төлөвлөсөн төлөвлөгөө тань биелэх болно.

4.Мэлхий:Энэ ордныхонд энэ жил бага зэрэг бэрхшээлтэй болж магадгүй.Гэхдээ та үүнийгээ даван туулж чадна.Таны хувьд тасралтгүй хөдөлмөрлөж шинэ зүйл хийх нь чухал байх болно.

5.Арслан:Энэ ордныхон маш эрч хүчтэй байна.Эгн жл таны суралцах хүсэл эрмэлзэл давамгайлах болно та их олон шинэ зүйл сурч мэднэ.Танд хайртай хүмүүс таниар бахархаж улам их хайрлаж хүндлэх болно.Танд атаархдаг хүмүүсийн тоо цөөрөх болно.Гэхдээ болгоомжтой байхад гэмгүй.

6.Охин:Энэ ордныхон цаг зав ихтэй байх учраас амьдралд тань хөгжилтэй адал явдалтай зүйл их болохоос гадна өөрийгөө их хөгжүүлж эерэг өөрчлүүлтэнд сэтгэл хангалуун байх болно.Энэ жил танд их зүйлийг ухааруулж олон зүйлийг таньж мэдэхэд туслана.

7.Жинлүүр:Энэ ордныхонд үр бүтээлтэй амжилттай жилүүдийн нэг байх болно.Таны амьдралд томоохон өөрчлөлтүүд гарах болно.Та илүү тайван амар амгалан сайхан энергийг мэдрэх болно.Танд юмуу таны эргэн тойрныхонд эрүүл мэндийн томоохон асуудал үүсч магадгүй.

8.Хилэнц:Энэ ордныхон өмнөхөөсөө илүү эрч хүчтэй шийдэмгий байх болно.Гаргасан шийдвэр болгон чинь танд аз дагуулах болно.

9.Нум:Энэ ордныхон энэ жил гэнэтийн бэлэгээр дүүрэн байх болно.Хөгжил цэцэглэл,амжилт бүтээл,аз хиймороор дүүрэн байх болно.

10.Матар:Энэ ордныхонд энэ жил жоохон хүнд байж болзошгүй.Та бусдад хэлж буй үг,үйл хөдлөлдөө анхаарал хандуулаарай.Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө гүнзгий бодож үзээрэй.Энэ нь таны ирээдүйг шийдэж магадгүй.

11.Хумх:Энэ ордныхон энэ жил илүү их туршлага нэмэх болно.Хурцадмал байдал нэмэгдэж стресс бухимдалд өртөж болзошгүй.Гэсэн хэдий ч та амьдралдаа сэтгэл хангалуун байна.

12.Загас:Энэ ордныхонд холимог үр дүнтэй байна.Та өөртөө улам итгэлтэй болж та өөрөө хичээснийхээ үр дүнд хүссэн мөрөөдөлдөө хүрэх болно.

LEAVE A REPLY