Ордуудын хайр дурлалын зурхай.

0
551

1. Хонь энэ ордныхон хайр дурлалын дүрэлзсэн галыг асааж чадах бөгөөд багагүй сээтэгнүүр хүмүүс байдаг. Тэрээр хайр дурлалын асуудалтай тулгарах үедээ асуудлыг гартаа авч хялбархан шийдэж чадна. Тэдэн рүү нууцаар ширтэж байна гэж бодож байвал -үгүй ээ, тэд аль хэдийн мэдчихсэн л байгаа.

2. Үхэр Энэ ордны хүнтэй амрагийн холбоотой болох гэж байгаа бол танд тун таатай байх болно. Учир нь юу вэ гэвэл тэд дээд зэргийн мэдрэмжтэй. Тэд хэзээ хаана юу хийхээ хамгийн сайн мэднэ.

3. Ихэр Тэд хайрлалцаж, дурлахад үргэлж бэлэн байдаг. Ихрийнхэнд хайрын гормон бусдаас илүү их ялгардаг, тиймдээ ч оргилуун, дэврүүн сэтгэлтэй. Тэд өөрт нь төгс зохицох нэгнийг олох хүртээ цөөнгүй хүнтэй хайрын романс үүсгэнэ.

4. Мэлхий Энэ ордныхон туйлын мэдрэмтгий хүмүүс байдаг. Тиймээё тэднийг илэрхийлэх үг нь “Би мэдэрч байна”. Тэд уян зөөлөн, дуулгавартай, тодорхой байдаг учир юу мэдэрч, хүсч байгаагаа хайртай хүндээ шууд л илэрхийлдэг. Тэд хайрлах дуртай. Аль болох хамгийн сайн ойлгодог хүн нь байхыг хичээдэр. Мөн тэд хүүхдэд маш их хайртай.

5. Арслан Энэ ордныхон гал шиг дүрэлзэж буй сэтгэл зүрх, мэдрэмжээ шууд л илэрхийлдэг ширүүн догшин хүмүүс. Тэдний хөгжилтэй, адал явдалд дуртай, зоригтой зан чанар үүлэн борооны ажлын үеэр улам ч тодхон харагдана. Гэхдээ тэд хайр дурлал болон бэлгийн амьдралын зааг хязгаарыг сайн мэдхийн зэрэгцээ хэзээ ч хооронд нь хольж хутгадаггүй.

6. Охин Энэ ордныхон эмх цэгчтэй, нямбай, мэдрэмжтэй бөгөөд сайн хамтрагч болж чаддаг. Тэд өөрт нь юу хэрэгтэй байгаа, юу хүсч байгаагаа тэр бүр илэрхийлээд байдаггүй. Хэрвээ та охины ордны хүнтэй хайр дурлалын харьцаатай болж буй бол тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь та өөрөө юм гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй.

7. Жинлүүр Тэдэнд заяаны ханиа олж учрах нь хамгийн чухал. Хэрвээ түүнийгээ олсон бол эвтэй, хүндлэлтэй, дотно байдлаа улам бэхжүүлэхийг зоридог. Тэдний дур булаам, үнэнч, хичээнгүй зан чанар нь бат бөх, урт удаан харилцааг бий болгодог.

8. Хилэнц Энэ ордныхон бусдаас хамгийн өндөр сэрэл, мэдрэмжтэй, эрч хүчтэй байдаг байна. Тэд дотно харилцааны тухай үргэлж чухалчилж авч үздэг. Нэг л гүн гэгч нь дурлавал тэдний хайр хэзээ ч хөрөхгүй үргэлж буцлам халуунаараа байдаг.

9. Нум Энэ ордныхон хамтрагчтайгаа хөгжилтэй, зугаатай, адал явдалтай байх дуртай. Тэд таны хүссэн ямар ч сэдвээр чөлөөтэй яриа өрнүүлж чадах нийтэч хүмүүс. Тиймдээ ч тэд яг л өөртэйгөө ижил хамтрагчтай байхыг хүсдэг. Тэд дурласан хүндээ туйлын үнэнч байх бөгөөд хэзээ ч хуурахгүй.

10. Матар Тэд энэ тал дээр маш нухацтай хандаж аажим аажмаар урагшилдаг. Хэзээ ч дотно байх гэж яарахгүй. Тэдэнд хамтрагчийнх зан характер хамгийн чухал. Энэ ордныхон хамгийн ухаалаг, тэвчээртэй хамтрагч байх болно.

11. Хумх Тэднийг дурлуулдаг хамгийн том хүчин зүйл нь тэдний хүсэл тачаал. Тэд шунаж дурладаг. Энэ ордныхонд түүний хөгжилтэй, адал явдалд дуртай, мөрөөдөмтгий, нийтэч гээд олон төрлийн адармаатай зан чанарыг өөртөө агуулдаг. Тиймээс хурдтай хувиран өөрчлөгдөх тэдний аашинд дасан зохицож чадах нэгэн л тэдний хамтрагч болж чадна.

12. Загас Энэ ордныхон хамгийн үнэнч, шударга, уян зөөлөн хүмүүс байдаг. Тэдний хувьд дотно харилцаа гэдэг бол хамгийн гүн гүнзгий зүйл. Тэд оргилуун, дүрэлзсэн сэтгэл зүйтэй хүмүүс тул яг л тийм хүмүүстэй хамтрагчид болж чадна. Түр зуурын харилцаа тэдний амьдралд олон байх боловч хэзээ ч чухал байдаггүй. Харин жинхэнэ хайраа олмогцоо хамгийн үнэнч, өглөгч нэгэн болдог.

LEAVE A REPLY