Охин:Энэ ордныхон бүх зүйлийг гярхай ажиглаж гайхалтай дүн шинжилгээ хийж чаддаг.Тэд бусдын хажууд биеэ зөв авч явч юу ярьж болох юу ярьж болохгүйгээ сайн мэддэг.Тэд оюун ухаан сайтай,хааяа жоохон хатуу сэтгэлтэй болчихдог.Тэд их найдвартай нууц сайн хадгалж чаддаг бөгөөд эргэн тойрныхныгоо урам зоригоор усалж чаддаг.Энэ ордны эрэгтэйчүүд үргэлж зөв замаар зөв бодолтой явдаг бөгөөд их эелдэг зөөлөн зантай.Харин эмэгтэйчүүд нь бусдын хамгийн их хүндэлдэг.

Хилэнц:Энэ ордныхон их зальтай.Тэд бусдаас нууцаар ажиллах юмуу төлөвлөгөө боловсруулахдаа их мэргэжлийн.Тэд хэдий нууц төлөвлөгөө явуулахдаа сайн ч гэсэн бусдыг хуурч мэхлэдэггүй их шулуун шударга зантай.Тэдэнд маш их нууц байдаг тэрийгээ ямар чухал гэдгийг маш сайн мэддэг болохоор бусдын нууцыг сайн хадгалж чаддаг.

Матар:Энэ ордныхон тэд хэдэн ч настай ямар ч хүн байсан итгэл маш сайн даадаг.Тэд гаднаа хатуу харгис юм шиг харагддаг ч дотроо уян зөөлөн ухаалаг хүмүүс байдаг.Тэд бусдыг сайн сонсож зөвлөгөө өгч чаддаг.Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаггүй,бусдын орон зай руу халдахыг хүсдэггүй.Тэдний хатуу баримталдаг зүйл бол бусдын итгэлийг алдахгүй,нууцыг нь ч хэнд ч хэлдэггүй маш чанд хадгалж чаддаг.Харин тэд өөрт нь шударга бус хандсан хүмүүст маш дургүй заавал хариугаа авдаг.
