Хилэнц:Энэ ордныхон зоригтой алхам хийвэл маш хурдан амжилтанд хүрнэ.Та айдсаа дарж юунд ч эргэлзэхгүйгээр нэг шийдвэртэй эзэн байж зоригтой алхам хийгээрэй.Та шинэ ажилд ороод санхүүгээ сайн тооцоолоорой олсоныхоо хэрээр үрээд байж болохгүй шүү.

Хонь:Энэ ордныхон их идэвх оролцоо сайтай удирдах чадвартай.Тиймдээ ч тэд хамгийн шилдэг ажилчид байж чаддаг.Тэд анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж түүндээ дуртай учраас түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж байсан.Тэд хамт олныхонтойгоо их найрсаг хандаж багийнхаа гишүүдэд хэрэгтэй заавар өгч зөв тийш нь залдаг.Та хэзээ ч яааран түрэмгий шийд гаргаж болохгүй шүү.

Ихэр:Энэ ордныхон ажлын ачаалал даах чадвартай.Хэдэн ажил зэрэг өгсөн ч бүгдийг нь хийж чаддаг.Тиймээс тэд их хариуцлагатай тушаал хүлээж авч түүнийгээ амжилттай гүйцэтгэж чаддаг.Тэдний удирдсан бүх төсөл дэндүү төгс болж чаддаг.Гэвч энэ ордныхон амрах үедээ сайн амарч байгаарай.
