Энэ жилийн ерөнхий зурхай.

0
341

1. ХОНЬ тэд энэ оныг эрч хүчтэй эхлүүлсэн. Иймдээ ч олон зүйл дээр амжилт гаргах нь дамжиггүй. Тэд нэг л удаа их хичээсний дараа том бага хамаагүй амжилтад хүрсэн л бол дараагийн ажилдаа бүр илүү эрч хүчтэй ордог төрлийн хүн.

2. ҮХЭР энж жил л зөвхөн тэдний хувьд бусдаас илүү амжилтад хүрч болох боломжит цаг хугацаа юм. Тэдэнд 2021 онд үнэндээ өрсөлдөгч байхгүй. Мөн тэдний шаргуу хөдөлмөр, тууштай зан нь дээд албан тушаалтангуудад ихээхэн таалагдах учир үхрийн ордны хүмүүст боломж ихээр гарч ирнэ.

3. ИХЭР тэд 2021 онд л хичээнгүй байж, амжилт гаргахгүй бол энэ оны сүүлчээр томоохон зүйл тохиолдож дараа жилд ажилдаа оролгүйгээр амрах юм байна. Тэд хичээж чадвал хөндийрсөн хүмүүстэйгээ эргэн уулзаж баяр хөөр, хөл хөдөлгөөнтэй байх нь.

4. МЭЛХИЙ тэдэнд энэ жил хар бараан зүйл тохиолдох өндөр магадлалтай. Үүнээс өөрийн уур хилэнгээ барьж сурах хэрэгтэй. Хэрвээ чадахгүй бол хорсол, гомдол нь хэрээс хэтэрч, сэтгэлийг гүн хямдралд орж болзошгүй. Энэ асуудлыг давчихвал дараа жилд таатай байх болно.

5. АРСЛАН хэрвээ та уг ордод төрсөн бол амжилтад хүрэх сайхан он бол 2021. Танд өөрийг бизнесээ өндөрт хүргэхийг хүсвэл сэтгэл хөдлөлөө ил гаргах нь илүү хэрэгтэй. Мөн шийдэмгий зантай байхгүй бол бусад хүмүүс таныг хуурах талаар бодож, төөрөгдөлд оруулахыг хичээнэ. Иймд болгоомжтой байгаарай.

6. ОХИН энэ жилдээ бүх зүйлийн тэнцвэрт байдлыг хадгалаарай гэж зөвлөе. Үгүй бол ойрын хүмүүстэйгэ тааруу болж хоцрох юм. Охины ордны гол зан нь мэдлэгийн түвшингээ зузаатгаж, өндөр цалинтай ажилд орсны дараа санаа нь амардаг хөдөлмөрч зантай. Үүнээсээ болоод найз нөхөд, гэр бүлийн хүмүүсээ орхигдуулна.

7. ЖИНЛҮҮР тэдэнд анхааруулах нэг л зүйл нь тахиндаа анхаар ч их уурлаж стресстэж болохгүй. Чадахгүй бол цаашдаа эрүүл бусаар үлдэх магадлалатай. Энэ асуудлыг сайнаар шийдэж чадвал бусад бүх зүйл сайхан байх болно. Хэрвээ та ганц бие бол 2021 онд заяаныхаа ханьтайгаа танилцана. Үүний тулд бага зэргийн мөнгө зарж, өөрийн гаднах өнгө үзэмжиндээ шинэчлэл хийх ёстой.

8. ХИЛЭНЦ энэ онд тийм ч онц гойд зүйл тохиолдохгүй. Гэхдээ хайртайй хүмүүстээ анхаарал хандуулахаа багасгаж болохгүй. Тэгвэл хар бараан зүйлсүүд цуврах болно. Энэ асуудалыг хилэнцийн ордыхон өөрсдөө санамсаргүй байдлаар үүсгэх магадлалтай.

9. НУМ танд хайртай дотны хүмүүс тань хчнээн уурлуулахаар үйлдэл гаргасан ч сайн тэвч гэж хэлэх байна. Энэ нь таныг 2021 онд хийхээр төлөвлөсөн их ажлын ард гархад тусална.

10. МАТАР тэдэнд энэ онд өмнөх шигээ энгийн, ажлын үр бүтээлтэй өдрүүд мартагдах болно. Учир нь тэрэнд удаан хугацаанд дайсагнаж явдаг хүн нь хүчтэйгээр амьдралд нь муу энерги дагуулсаар хүрч ирэх болно. Үүний эсрэг зөвхөн өөрийн мэдлэг, туршлагтаа найдан хүчтэйгээр тэмцэх нь чухал.

11. ХУМХ тэдний ихэнх нь хурим хийх хүсэлтэй их удаан явсан. Тэгвэл энэ жил хувь заяатай нь цэгцэндээ орон гэр бүл зохиох нь ээ. Мөн хумхын ордны хүн та ашиг орлого муутай бол 2021 оны хувьд таны зүг олон боломжууд ирж байна. Энж бүгдийг сайн анзааран, өөрт ашигтай байдлаар бизнес хамтрагчаа олоорой.

12. ЗАГАС энэхүү ордод төрөгсөд загасны ордтойгоо ойр байх нь зөв. Тэд таныг ивээх болно. Мөн сайн хөдөлмөрлөхгүй бол 2021 онд хүндхэн байх нь. Сайн суралцаж, сайн туршлагатай байх нь тун хэрэгтэй. Мөн өөрийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа энэ жилдээ бүх зүйлийг хурааж хуримтлуул. Учир нь дараа жилийн их үйлсэд тань томоохон хөрөнгө оруулалт болно.

LEAVE A REPLY