Үхэр:Энэ ордныхон хариуцлагатай халамжтай дур булаам учраас жагсаалтыг тэргүүлж байна.Тэд найдвартай итгэл даах аливаа зүйлийг хэдэн талаас нь боддог ухамсартай хүмүүс.Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг энэ бүх зан чанараа хүүхдүүддээ хүмүүжлээр нь дамжуулах болно.

Матар:Энэ ордныхон үр хүүхдүүдээ хувь хүний зохион байгуулалт сайтай,дэг жаягтай хүмүүжүүлдэг.Тэд бүгдийг урьдчилан төлөвлөдөг.Маш хариуцлагатай үр хүүхдээ ойлгож ярилцдаг.

Жинлүүр:Энэ ордныхон бүх зүйлд амгалан тайван ханддаг.Гэр бүлийн харилцаагаа бат бөх аз жаргал дүүрэн байлгадаг.Хүүхдүүд нь сайхан орчинд өсөж том болж ганцаардал гэх зүйлийг мэдрэхгүй анхаарал халамжаар хэзээ ч дутахгүй.

Мэлхий:Энэ ордныхон эмзэгхэн.Тэд их мэдрэмжтэй энэ нь тэднийг сайн эцэг эх болгодог.Тэд өөрсдийнхөө анхаарал халамжаа ажил төрөл бус гэр бүлдээ бүрэн хандуулж чаддаг.

Арслан:Энэ ордныхон яг л хаан шиг байдаг.Бусдыг удирдах чадвартай энэ зан чанар нь хүүхдүүдэд нь өвлөгдөх болно.Тэд амьдралын утга учир баяр баясалыг гэр бүлийнхэндээ мэдрүүлж дээгүүр харан юунд ч санаа зовохгүй амьдрах болно.
