1.Хонь:Энэ ордныхон санхүүгийн амжилтанд хүрэхийн тулд юугч хийхэд бэлэн үхэн хатан гүйдэг.Өөрт байгаа мөнгөө хөрөнгө оруулалт,бараа эргэлтэнд оруулбал ашигтай байна.Энэ нь эрсдэл их дагуулах учраас сайн бодож тооцоолох хэрэгтэй.Та ямар нэгэн ажил эхлүүлбэл дундаас нт орхилгүй тууштай хийгээрэй.

2.Үхэр:Энэ ордныхон энэ онд орлого олохын тулд амралтгүй ажиллах хэрэгтэй болно.Урд нь зогсонги байдалд орсон ажил тань урагшилах болно.Таны ажилд чинь танил тал найз нөхөд гэр бүл чинь их тус болно.Та зогсохгүй хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ.

3.Ихэр:Энэ ордныхонд энэ жил хүнд бэрх жил болно.Таны орлогын том эх үүсвэр зогсонги байдалд орно.Орлогоо хэвийн хэмжээнд байлгахын тулд зугаа цэнгэл болон хэрэггүй зүйлсэд мөнгөө аль болох дэмий бүү үрээрэй тэрнээс гадна нэмэлт орлогын эх үүсвэр олох хэрэгтэй.Намар болоход санхүүгийн хүнд байдлаасаа гарч тогтмол орлоготой болох болно.

4.Мэлхий:Энэ ордныхон 2021 онд саад бэрхшээл их тохиолдох боловч өөрсдийнхөө мэргэн ухаанаар хүнд байдлаас гарч чадна.Өмнөх жилүүдэд эрхэлж байсан ажилдаа тууштай байгаарай.Гадагшаа явбал орлогын эх үүсвэр нээгдэнэ.Орлогын эх үүсвэр нээгдэхийн хирээр зардал нэмэгдэж болзошгүй.

5.Арслан:Энэ ордныхон энэ жилд ашиг орлого арвин байх болно.Ямар нэгэн бизнес хийх шинэ санаа тань таныг гэнэт дээшлүүлнэ.Та өөрийн ариун их туршлага авьяас чадвараа ашиглаж амархан мөнгө олно.Ашиг орлого нэмэгдэхийн хэрээр зардал тань нэмэгдэнэ.Сэтгэл сэргээх аялал зугаалганд зарцуулах мөнгөндөө харамсах хэрэггүй.

6.Охин:Энэ ордныхон 2021 онд санхүүгийн хүндрэлтэй тулгарч болзошгүй.Залхуурах хэрэггүй тууштай хөдөлмөрлөж тогтсон орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй.Гэхдээ санаа зовох хэрэггүй таньд бизнес эрхлэхэд чинь гэр бүл найз нөхөд чинь үргэлж гараа сунгаад туслахад бэлэн байгаа.

7.Жинлүүр:Энэ ордныхон энэ жил орлого бага хэмжээгээр нэмэгдэнэ.Хэд хэдэн орлогын эх үүсвэрээс тогтмол орлого орж ирнэ.Тийм их биш ч бага багаар тогтмол орлого орж ирнэ.Бага гэж битгий голоорой тогтмол орлоггүй хүмүүс зөндөө байгаа шүү.

8.Хилэнц:Энэ ордныхонд орлого маш амархан орж ирнэ.Бусдад хамаагүй бардаж их зан гаргаж болохгүй тэр хэмжээгээр гарлага гарах болно.Бусдад бардахын оронд өөрийн гэсэн хуримтлал үүсгэж хөрөнгө оруулалт хийж их хэмжээний ашиг олох боломж гарч ирнэ энэ боломжийг алдаж болохгүй шүү.

9.Нум:Энэ ордныхонд алдаж болохгүй алтан боломж гарч ирнэ.Та өөр өндөр цалинтай найрсаг хамт олонтой ажилд орно та ажилдаа дуртай хичээж ажиллаж өөрийн гэсэн хуримтлалтай болох болно.Хамгийн чухал нь итгэл даахгүй хорон муу санаатай хүмүүсээс хол байгаарай.

10.Матар:Энэ ордныхон тогтсон орлоготой болохын тулд их хэмжээний эрсдэлтэй тулгарах болно.Та аливаа зүйлийг хийхдээ бүх зүйлээ нарийн тооцоолоорой.Мөнгөний төлөө хууль бус зүйл болон муу хүмүүстэй нийлж болохгүй шүү.Ямар нэгэн аялал зугаалганаас бүү татгалзаарай танд их үр ашиг авчирч магадгүй.

11.Хумх:Энэ ордныхон санхүүгийн ямар нэгэн амжилтанд хүрэхийн тулд хэрэггүй хүмүүсээс тань холдуулж магадгүй.Залхуурч би чадахгүйнээ гэж шантарч болохгүй шүү.Өөрийгөө итгэл даах хүмүүсээр хүрээлүүлээрэй шантарсан үед тань эргэн тойрны хүмүүс чинь урам өгөх болно.

12.Загас:Энэ ордныхонд босго өндөртэй жил байх болно.Нэмэлт орлогын эх үүсвэр олдохгүй олдсон ч амьдралд тань хүрэлцэхгүй байж магадгүй.Үрэлгэн байж болохгүй байгаа мөнгөө яг одоо хуримтлуулаарай танд хожим хэрэгтэй.Бусад хүмүүс таниас юм гуйвал туслах гэж хэт их битгий хичээгээрэй.
