Хилэнц:Энэ ордныхон өөрийн санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд хэнтэй ч өрсөлдөх шаардлагагүй.Тэд их санаачлагатай,идэвх оролцоо сайтай ямарч эрсдэлийг дааж чаддаг нэг эхлүүлсэн юмаа замаас нь орхидоггүй зорилгодоо заавал хүрдэг.Эдгээр бүх зан чанарууд нь амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Загас:Энэ ордныхон хөдөлмөрч тууштай зан чанартай.Тэднийг бүтэлгүйтэл ч зогсоож чадахгүй ямар ч хүнд үед ажиллах чадвартай.Энэ ордныхон мэргэжлээрээ өндөр амжилт гаргаж чадна

Арслан:Энэ ордныхон бусдыг удирдах чадвартай.Хэн нэгний захиргаан доор явахыг тэвчдэггүй,тиймээс өөрийн бизнесийг эхлүүлэх хүсэлтэй.Тэд сэтгэл хөдлөл ихтэй энэ зан чанар нь тэднийг амжилтанд хүргэнэ.

Ихэр:Энэ ордныхон ямарч ааштай хүний арга эвийг олж хажуудаа байгаа хүндээ тав тухыг мэдрүүлж чаддаг.Өөрсдөө их зөв бодол санаатай бөгөөд эдгээр зан чанар нь ажлын амжилт өөд хөтлөх болно.

Охин:Энэ ордныхон ямарваа нэгэн зүйлд дүн шинжилгээ хийхдээ маш сайн.Тэд их тайван зан чанартай бөгөөд бусад хүмүүс тэднийг шүүмжлэж л байна тэд юу ч сонсоогүй мэт тайвнаар хүлээж авдаг.Энэ ордныхон ирээдүйгээ нарийн төлөвлөдөг,бүх зүйлийг төгс төгөлдөр болгохын төлөө хичээдэг.
