1.Хонь:Энэ ордныхон их сээтэгнүүр,хайр дурлалын асуудал тулгарахад бүх зүйлийг гартаа авах дуртай.Тэд хэн нэгэн өөрсдийг нь анзаарсаныг мэдээд тэр хүндээ сээтэн хаяж эхлэдэг.Энэ ордныхны сэтгэлийг татахыг хүсвэл та их мэдрэмжтэй,хөгжилтэй,их эрч хүч овсгойтой байх ёстой.Тэдэнд их хүчтэй хайр дурлал тохирч тэр харилцаа нь илүү бат бөх байх болно.

2.Үхэр:Энэ ордныхон эсрэг хүйстнээ бие галбир,өмссөн зүүсэн,эд хөрөнгө,гаднах төрхөнд нь дурладаггүй.Тэд үзэл бодол,хүсэл сонирхол нь нийцсэн хүнтэй учрахыг хүсдэг.Нэг хайрласан хүндээ үргэлж гайхалтай бэлэг барин.

3.Ихэр:Энэ ордныхон бусдын гэх хайрын оргилуун их сэтгэлтэй.Тэд хальт ярьж байсан ярианд хэт их аж холбогдол өгдөг.Энэ ордныхон их сониуч гярхай хүмүүс байдаг.Тэд яг өөрсдийнхөө түвшиний,хөгжилтэй,адал явдалд дуртай хүнийг олох хүртлээ хайдаг.Хайсан хүнээ олвол түүнийгээ хайр халамжаар дутаахгүй урт удаан аз жаргалтай амьдарч чадна.

4.Мэлхий:Энэ ордныхон уян зөөлөн,сайхан сэтгэлтэй өгөөмөр хүмүүс байдаг.Тэд ойлгомжгүй харьцаатай хүмүүст дургүй.Өөрсдөө их ойлгомжтой шударга зан чанартай учраас өөрийг нь ойлгодог,хүүхдэд хайртай ,даруухан хүмүүсийг өөрт тохирно гэж боддог.

5.Арслан:Энэ ордныхон сэтгэл хөдлөл өндөртэй,илэн далангүй,дүрэлзсэн гал цогтой.Тэдний асар их дүрэлзсэн гал цог нь тэднийг бусдаас илүү содон харагдуулдаг.Тэд нүүрэмгий бөгөөд бусдыг удирдах чадвартай хөгжилтэй өглөгч хүнийг хайдаг.

6.Охин:Энэ ордныхон эмзэг мэдрэмтгий,хийж буй зүйлээ эмх цэгцтэй нямбай хийдэг.Тэд нэг хайрласан хүндээ их үнэнч хайрлавал хайрласан шиг хайрладаг.Тэд мэдрэмжтэй ухаалаг сэргэлэн цовоо хүнийг хайдаг.Тэр хүнээ олбол өөрт нь хэр чухал вэ гэж бодож байж эцсийн шийдвэрээ гаргадаг.

7.Жинлүүр:Энэ ордныхонд хамгийн чухал асуудал нь амьдралыг хамтдаа даван туулах ханиа хайж олох.Тэд бүтээлч сэтгэхүйтэй,дур булаам,тайван тогтвортой ааш зантай учраас хосын харилцааг үүсгэвэл бат бөх удаан байлгаж чадна.Тэд хэн нэгнийг хайрлавал үүрд үнэнч хайрлаж чадна.

8.Хилэнц:Энэ ордныхон хамгийн мэдрэмж ихтэй ордууд.Гайхалтай эрч хүчтэй нэг хүнд гүн дурлавал үхэн үхтлээ үнэнч байж чадна.Тэд ухаалаг,үнэнч өөрийг нь хайрлаж чадах хүнийг хүлээж суудаг.Өөрийг нь хайрласан хүнд хайр халамж итгэл хүндэтгэлийг удаан боловч гүйцэд мэдрүүлж чаддаг.

9.Нум:Энэ ордныхон адал явдалд дуртай нийтэч хүмүүс байдаг.Тэд мэдрэмжтэй,ухаалаг,өөрийн гэсэн үзэл бодолтой,өөрийгөө илэрхийлэх чадвартай хүмүүсийг сонирходог бөгөөд өөрөө хайсаар байдаг.Хайсан хүнээ олбол тэр хүнийхээ төлөө бүх зүйлийг хийхэд бэлэн хайр халамжаар дутаахгүй бөгөөд үнэнч шударга байж хуурах асуудал гаргахгүй.

10.Матар:Энэ ордныхон их тайван бодлогтой хүмүүс байдаг.Тэд хосын харилцааг эхлүүлэхдээ алхам алхмаар урагшилдгаараа бусдаас онцгой.Тэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гайхалтй илэрхийлж чаддаг.

11.Хумх:Энэ ордныхон нээлттэй,нийтэч,төсөөлөн бодох дуртай,адал явдалд дуртай бөгөөд бүх зан чанарууд холилдсон байдаг.Их хувирамтгай хүмүүс байдаг.Тэдэнд дасан зохицох чадвартай,тэвчээртэй,зөөлөн сэтгэлтэй хүмүүс л тохирно.

12.Загас:Энэ ордныхон үнэнч өглөгч сайхан сэтгэлтэй.Тэд хуурамч үлээхэд л алаг болох хөнгөн хосын харилцааг хүсдэггүй.Өөрсдөө эрч хүчээр дүүрэн хүмүүс учраас өөрсдөд нь сайхан мэдрэмж төрүүлдэг хүнтэй учрахыг хүсдэг.Тэд нэг хайрлана гээд хайрласан хүнээ хайр халамжаар бялхаана.
