Зурхайн ордууд мөнгөнд хэрхэн ханддаг вэ.

0
358

1. ХОНЬ хэрэв та тэнднийг мөнгөнд үрэлгэн хандаж байгааг харсан бол түүгээрээ дүгнэж болохгүй. Учир нь тэдний мөнгөнд хандах хандлага нь яаж ч өөрчлөгдөж болно. Үүнээсээ болоод тэдний амьдралд баяжих, ядуурах аль аль тохиолддог.

2. ҮХЭР тэд өөрсдөө л зөв ажил мэргэжлээ одоод хийчихвэл маш богино хугацаанд асар баян бодох боломжтой. Тэд төрөхдөө л мөнгө олох авъяастай төрдөг. Мөн тэд өөрсдийнхөө авъяасыг сайн мэддэг ба үүндээ хэт найдаж аз сорьсон зүйлд их оролцдог.

3. ИХЭР хэрвээ та энэ ордод төрсөн, бас бие тань муу бол шалтгаан нь их амархан. Таны өөрийн хүрсэн амжилтандаа хэзээ ч хандаггүй, өөр илүү өндөрлөгт гарахын тулд бусдыг бас өөрийгөө хайрладаггүйд оршиж байгаа юм. Та өмнө нь том бага хамаагүй хохирч байсан бол энэ нь таны хэтэрхий их ашиг олох гэсэн улайрал, мөн аз ёндоонд хэт их найддагаас болсон байж болзошгүй.

4. МЭЛХИЙ та баян болмоор байвал хүнсий арилжаанд гар бие оролцох хэрэгтэй. Гэхдээ маш хянамгай, няхуур байж нарийн тооцоололтой байхгүй бол бусдад мэхлэгдэж хоцрох нь элбэг. Та хэрвээ ажигласан бол танд олдсон мөнгө гэнтийн байдлаар ихээрээ гарч ирсэн. Энэ нь таны ид шидэд итгэдэгтэй бат холбоотой.

5. АРСЛАН энэ ордныхонд бусдыг хууран мэхлэх жаахан ч шаардлага байхгүй. Учир нь тэдний амьдралын 50-аас илүү хувь нь аз ёндоогоор дүүрдэг. Тиймээс та арслангийн ордод төрсөн бол зүгээр л өөртөө итгэлтэйгээр томхон бизнес эхлүүл. Энэ нь танд цэвэр ашиг авч ирэх болно.

6. ОХИН та энэ ордод төрсөн бол их азтай хүн юм. Учир нь охины ордод төрөгсөдийн 100-гаас 90 хувь нь баяжих нь тодорхой байдаг. Та өөрийгөө охины ордод төрсөн гэдгээ мэддэг ч яаж баяжихаа мэдэхгүй байна уу? Энэ нь маш амархан. Та үл хөдлөх хөрөнгтэй холбоотой замаар явбал амжилтад хүрнэ.

7. ЖИНЛҮҮР тэд дандаа мөнгө олдог. Гэхдээ дандаа мөнгөгүй болчихдог. Учир нь юу вэ гэвэл тэд үнэхээр сэргэлэн цовоо бас шаргуу энэ зангаараа мөнгийг олдог. Бас тэд ирээдүйгээ огтхон ч боддоггүй, яг одоо авмаар байгаагаа авчихдаг зангаасаа болж мөнгийг нүд ирмэх зуур л үрж орхидог.

8. ХИЛЭНЦ тэдний эргэн тойронд үнэхээр их хуурамч найзууд байдаг. Энэ нь хилэнцийн ордныхон хүмүүсийн ятгалагт амархан ордог зангаас болж байгаа юм. Түүнд бас гярхай, хашир зан ч байдаг. Энэ зангаараа хааяадаа ахиухан мөнгө олдог ч өөрийн хүрээлэлээсээ болоод санхүүгийн бас сэтгэл санааны хохиролд орж хоцрох нь элбэг.

9. НУМ тэдэнд яг одоо олдсон мөнгөө хуримтлуулж хадгал гэж зөвлөе. Учир нь нумын ордныхон хөгшин болохоосоо өмнөх амьдрал нь бусдаас өв залгамжлах хэлбэрээр мөнгө ихтэй элбэг хангалуун амьдардаг. Гэхдээ насны эцэст эд баялагын хомсдолд орох эрсдэлтэй байдаг.

10. МАТАР тэд бас л нэг итгэмтгий ордын нэг юм. Тиймээс хэнд ч барьцаагүйгээр мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Матрын ордныхон тийм ч баян амьдардаггүй. Иймд тэд өөрийн цэвэр хөдөлмөрөөрөө олсон хөрөнгөө нарийн тооцоотойгоор хадгалах хэрэгтэй болдог.

11. ХУМХ тэдний эхээс заяасан торгон мэдрэмжтэй зан нь мөнгө олох том тулгуур нь болдог. Түүнийг хүмүүс гайхан биширдэг. Учир нь хумхын ордны хүмүүс урьд нь хэний ч ашиг олж байгаагүй бизнесийн салбараас ч ашиг олж чаддаг. Үүндээ тэд сэтгэл ханалгүйгээр дандаа шинэ бүхнийг туршиж байдаг. Энэ заримдаа санхүүгийн алдагдалд оруулах нь ч бий.

12. ЗАГАС тэд мөнгийг бол ихээр нь олж чаддаг нэгэн. Гэхдээ олсныхоо хэрээр үрчихдэг. Та хэрвээ загасны ордны бас байнгын орлоготой хүнтэй суулаа гэж бодвол давхар танд тэдний санхүүд нь сайн анхаарал тавих хүндхэн үүрэг ирнэ гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ мартвал дампуурлын ирмэгт тулж ирэх болно.

LEAVE A REPLY