Ордуудын зохицол нийцэл.

0
1526

Хонины орд  Энэ ордод төрсөн бүсгүйчүүд бол огцом,түргэн ааштай, тэд ихэнхдээ тэвчээргүй бас түрэмгий зан чанартай. Тиймээс тэд харьцангуй тайван амгалан хүнийг нөхрөө болгох хэрэгтэй. Тэд түрэмгий зан араншинтай ч бусдыг чинь сэгэлээсээ хайрлаж,хүндлэж чаддаг чанараараа онцлог.

Үхрийн орд Тэд тав тухыг эрхэмлэдэг, тогтвортой харилцаатай мөн ээдрээтэй харилцаанд үнэхээр их дургүй хүмүүс юм. Тэдэнд тодорхой, төлөвлөсөн амьдрал хэрэгтэй ба тэд төлөвлөгөөний дагуу үүнийг гэр бүл болох хүнээсээ шаарддаг. Үхрүүд Ихэр, Нум, эсвэл Загасны ордод төрсөн эрэгтэйтэй тохирохгүй.

Ихрийн орд Энэ ордныхон Гэгээлэг үзэл бодолтой, нийтэч Ихрүүд шинэ зүйл сурч мэдэх туйлын дуртай хүмүүс. Адал явдал бол тэдний хоёр дахь нэр гэж хэлсэн ч болно. Дуу цөөтэй, ичимхий, бас уйтгартай эрчүүд энэ ордын эмэгтэйчүүдтэй тохирохгүй.Тэд ямарч жүжигчнээс дутахааргүй бусдыг инээлгэж хөгөжөөх чадвартай аж. Өөрөөр хэлбэл тэд Мэлхий, Охин, мөн Матрын ордод төрсөн эрэгтэйтэй зохицохгүй.

Мэлхийн орд Энэ ордныхон гэрийн мундаг эзэгтэй нар. Мэлхийнүүд нэр хүндгий араас хөөцөлддөггүй ба тэдэнд гэр бүлийн таатай орчин юу юунаас илүү маш чухал байдаг. Олон цагаар ажилладаг эсвэл үргэлж ажлын шугамаар хилийн дээс давдаг эрэгтэй тэдэнтэй таарч тохирохгүй. Учир нь энэ төрлийн эрчүүд гэр бүлийг эхэнд тавьдаггүй. Энэ ордод төрсөн бүсгүйчүүд Хонь, Нум, болон Хумхтай гэр бүл болж болохгүй.

Арслангийн орд Энэ ордныхон үнэхээр тууштай шилдэг удирдагчид мөн юм.тэд төрөлхийн биеэ даасан хүмүүс тэдэнд өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдөх эрэгтэй огтхон ч хань болж чадахгүй. Арслан, Загас, болон Хилэнцийн ордоос бусад ордын эрчүүд төгс тохирно.

Охины орд  Энэ ордод төрсөн бүсгүйчүүд амьдралаа нарийн төлөвлөдөг ба тэд гэр бүл болох эрэгтэйгээсээ өөртэй нь яг адилхан төлөвлөгөөтэй байхыг шаарддаг. Тэдэнд амбицгүй, тодорхой зорилгогүй эсвэл эмх замбараагүй амьдралтай эрэгтэй хэрэггүй. Үүнд Ихэр, Нум, болон Хумхын ордууд багтана.

Жинлүүрийн орд Энэ ордны хүтүүсийн хувьд гэрлэлт бол амьдралд нь гэрэл гэгээ авчрах болон романтик харилцааны эхлэл юм. Тэдэнд өөрийг нь хайрлах, бие сэтгэлээ нээлттэй зориулдаг халамжаар дутаахгүй эрэгтэй тохирно. Тийм учраас Жинлүүрүүд Мэлхий, Үхэртэй тохирохгүй.

Хилэнцийн орд  Энэ ордэы хүмүүс худал ярих болон худлаа дүр исгэсэн байдалд үнэхээр дургүй. Тэдэнд халамжгүй, сээтэгнүүр, бас итгэл даахааргүй худалч эрэгтэй буюу Жинлүүр, Ихэр болон зөрүүд Загас тохирохгүй.

Нумын орд Нумынхан эрх чөлөөтэй хайрлаж, дурлахыг эрхэмлэдэг ямар нэгэн зүйлд баригдмал байх маш дургүй. Тэд үргэлж хөдөлгөөнтэй байдаг ба тэд эрх чөлөөтэй байхыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл тэдний эрх чөлөөг хязгаарлаж, гэртээ байхыг шаардах Охин, Матар, эсвэл Үхрийн ордын эрчүүд тохиромжгүй.

Матрын орд Энэ ордныхон амьдралд бодож, санасан бүхэн амархан биелдэггүй гэдгийг маш сайн мэддэг хүмүүс. Тэд байгалиасаа хэрүүл маргаан хийх дургүй учир Нум, Хонь эсвэл Арслангийн ордод төрсөн эрэгтэйтэй гэр бүл болоод хэрэггүй.

Хумхын орд  Энэ ордод төрсөн бүсгүйчүүдийн хамгийн ихээр чухалчилдаг зүйл бол тэдний биеэ даасан байдал. Тэгэхээр тэдэнд дүн шинжилгээ хийх дуртай Охин, хуучинсаг үзэлтэй Үхэр болон бусдыг хяналтандаа байлгах дуртай Хилэнцийн ордод төрсөн эрчүүд тохирохгүй.

Загасны орд Энэ ордныхон маш мөрөөдөмтгий Загаснуудад зөөлөн, энэрэнгүй, боловсролтой эрэгтэй тохирно. Үүнд Хонь, Арслан, болон Нумын ордууд багтахгүй.

LEAVE A REPLY