Матар Матрын ордныхон бол ажиллаж хөдөлмөрлөж хийж бүтээхийн төлөө төрсөн хүмүүс юм. Тэд сайн сайхан аз жаргалтай амьдрахын тулд бүхнийг хийдэг. Матрын ордныхон мөнгөө маш нарийн зарцуулдаг хэрэггүй зүйлд дэмий мөнгө үрдэггүй. Тэдн ирээдүйд сайхан амьдрахын тулд нас нэмэх тусам мөнгө ихээр хадгалж хуримтлуулдаг. Матрын ордныхон мөнгөө банкинд хадгалах эсвэл хувийн бизнест зарцуулах хандлагатай байдаг, тэдний энэ зан чанар нь тэднийг хөгширсөнч гэсэн баян цатгалан сайхан амьдруулах болно.

Охин Охины ордныхон бүх маш нарийн тооцоолдог бөгөөд ямар үед хэрхэн мөнгө олох вэ эсвэл яаж зарцуулахаа маш сайн мэддэг. Тийм болохоор энэ ордныхон бизнес эрхлэвэл ажилтанд хүрч мөнгө төгрөгийг өөртөө маш ихээр татаж чадна. Энэ ордныхоны нэг давуу тал бол тэд бага мөнгө байсан ч байнга хуримтлуулж хадгалж байдаг. Охины ордныхон мөнгний үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам унаж байдгийг мэддэг учраас ирээдүйд үнэ цэнэ нь өсөх зүйлд мөнгөө оруулж хадгалдаг. Тэд мөнгөө хэрхэн яаж өсгөж, үржүүлэх вэ гэдгийг маш сайн тооцоолдог. Охины ордныхон нас ахих тусам мөнгө маш их хэрэг болно гэдгийг мэддэг учраас залуу байхдаа мөнгө хурааж хуримтлуулдаг.

Мэлхий Мэлхийн ордныхон бол тийм ч үрэлгэн бас тийм ч их хадгаламж үүсгээд байдаг хүмүүс биш, тэд мөнгө хэрэгтэй үед ханаас ч юм мөнгө гаргаал ирдэг тийм л хүмүүс. Мэлхийн ордныхон хөгшрөөд ирхээрэй хадгаламж нээлгэж хуримтлалтай болох талаар боддог эсвэл баяжиж их мөнгөтэй болсон хойноо энэ талаар боддог. Тэд мөнгөнд маш их дуртай энэ нь хууль бус аргаар мөнгө олно гэсэн үг биш энэ ордныхон мөнгийг үргэлж зөв замаар явж олдог.

Хилэнц Хилэнцийн ордны хүмүүс маш зоригтой хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч тэд зорьсон зорилгодоо заавал хүрдэг. Энэ ордныхон мөнгийг маш зөв зарцуулдаг, тэд мөнгөнд үнэхээр дуртай энэ ордныхон нэг л хичээгээд зүтгэвэл амжилтанд хүрч маш их мөнгөтэй болж чадах хүмүүс. Хилэнцийн ордныхоны нэг зуршил бол мөнгө хурааж хадгаламж үүсгэх дуртай энэ нь тэднийг ирээдүйд сайхан амьдруулах болно.
