Хилэнц Хилэнцийн ордныхон маань маш хурдан уурлаж, төдий чинээ биеэ хянах чадвараа алддаг онцлогтой хүмүүс. Ялангуяа тэд худал хуурмаг зүйлийг мэдэх үедээ галзууртлаа уурлаж орилдог учир тэднийг уурлуулах нь дэлбэрэх бөмбөгөн дээр гишгэсэнтэй адил хэрэг. Тэд нэг уурлавал, тэр янзаараа хэсэгтээ байх бөгөөд энэ нь тэдний гаргах олон үйлдлээс харахад илт байдаг байна.

Хумх Эдгээр ордныхон эсэргүүцэгч эсвэл тэмцэгчийн аль алиных нь үүргийг гүйцэтгэх чадвартай бөгөөд ихэнхдээ өөрт тааламжгүй зүйлсийн төлөө эсэргүүцлээ илэрхийлж чаддаг байна. Тэд сэтгэл ханамжгүй байдлаа ил тодоор илэрхийлж гаргадаг бөгөөд эдгээр ордныхон өөртөө маш итгэлтэй хүмүүс байдаг . Тэд уурлахдаа үсэрч, цовхчих нь энүүхэнд маш түрэмгий уурлаж бухимдах нь элбэг. Заримдаа тэдний шулуун шудрага зан, түрэмгий уур бухимдлаас болж, хэн нэгний сэтгэлд хурц гүн шарх үлддэг. Харин тэд бусдад ямар байгааг мэдэхчгүй өөрийн уур бухимдлаа үргэлжлүүлэн, дургүйцлээ илэрхийлсээр байдаг.

Хонь Энэ ордныхон сэтгэл хөдлөлөө яачиж нуух гэж хичээсэн чаддаггүй тэд нэг дор мэдэрч буй бүх зүйлээ ил тод гаргачихдаг.Галзуурмаар аймшигтай чанга орилж хашгичиж, уур бухимдлаа гаргавал, үүнд гайхах зүйлгүй юм тэд угийн тийм хүмүүс. Гэхдээ тэд амархан тайвширдаг тул гомдоосон хүнээсээ маш эелдгээр уучлалт гуйдаг нь саашаалтай юм.
