Хүмүүс эмэгтэй хүүхдүүд илүү онц сурдаг, ухаантай гэж боддог.
Гэвч: Эрдэмтдийн үзэж байгаагаар ихэнх эмэгтэйчүүдийн оюун ухаан тогтсон норматив буюу байх ёстой дундаж түвшинд байдаг бөгөөд тэдэн дундаас гоц ухаантай юм уу ухаан муутай хүмүүс олно гэдэг тун хэцүү. Үүнтэй холбогдуулан хэдэн жилийн өмнө Чикагогийн Их Сургуулиас Америкийн коллежийн эрэгтэй, эмэгтэй оюутнуудын дунд судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны дүнд эмэгтэйчүүдийн шалгалтын дүн нь нэгэн жигд байсан бол эрчүүдийн хувьд хамгийн дээд онооноос хамгийн бага оноог хүртэл авсан байжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ухаалаг бас хамгийн мунхаг нь эрчүүд байсан гэсэн үг. Ямартай ч олон жилийн дунджаар эрэгтэй хүний “IQ” эмэгтэй хүнийхээс өндөр байсаар байгаа юм.

Бид эмэгтэйчүүдийг өвчин тэсвэрлэхдээ муу гэж боддог
Гэвч: Сиений Их Сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү тэвчээртэй гэж үзсэн байна. Угтаа бол эрчүүдэд бие махбодийн өвчнийг даван туулахад төрөлхийн даавар болох тестостерон тусалдаг боловч тэд дархлаа муутай байдаг байна. Үүнээс гадна эрчүүд цус хармагцаа ухаан алдах нь элбэг бөгөөд бүсгүйчүүд харьцангуй тайван байдаг нь сард нэг удаа цус хардагтай нь холбоотой гэнэ.

Эмэгтэйчүүдийг хүүхдэд илүү хайртай байдаг гэж боддог
Эмэгтэй хүн хүүхдээ тээж төрүүлдэг учир тэднийг эрчүүдээс илүү хүүхдэд хайртай гэсэн ойлголт нэгэнт тогтчихсон байдаг. Үүнтэй холбогдуулан Пало-Альтогийн зөн төлөвийн судалгааны багийнхан нэгэн түргэн хоолны газар туршилт явуулсан бөгөөд хүүхдүүд үймүүлэлдэн, уйлалдаж байх үеийн хүмүүсийн хариу үйлдлийг ажигласан байна. Туршилтын үр дүнд 9 эмэгтэй хүн гомдол мэдүүлсэн бөгөөд хариу үйлдэл үзүүлсэн ганцхан эрэгтэй гомдол мэдүүлэхийн оронд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байдаг. Тооноос нь харахад эмэгтэйчүүд хүүхдүүдэд илүү их анхаарал хандуулдаг гэсэн дүгнэлт хийж болох ч гомдол, санаа зовинолт хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм шүү.
Үүнээс гадна АНУ-ын профессор Росс Парк аав нар нярай хүүхэдтэйгээ илүү их ярьдаг болохыг тогтоожээ. Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс илүү уйлж байгаа хүүхдийн юу хүсэж байгааг мэддэг гэнэ шүү.

Эмэгтэйчүүд сул дорой учир аливаад дасан зохицохдоо муу гэж боддог
Гэвч: Эрчүүд амьдралын аливаа зүйлд илүү тэсвэр хатуужилтай, дайчин байдаг гэж ихэнх хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ бүсгүйчүүд ямарваа зүйлд дасан зохицохдоо илүү сайн байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Харин энэ нь бүсгүйчүүдийн ДНК буюу гентэй холбоотой юм. Учир нь бүсгүйчүүд давхар хромосомтой байдаг бөгөөд зарим төрлийн өвчин эмгэг зэргийг ч эрчүүдээс илүү тэсвэрлэх чадвартай байдаг байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийн булчингийн масс эрчүүдийнхээс 24%-иар бага байдаг ч тэд өлсөх, даарах, халуурах, ам цангах гэх мэт өөрчлөлтийг илүү сайн давж чаддаг гэнэ. Үүнээс гадна бүсгүйчүүд нянгийн эсрэг дархлаа сайтай.

Хүмүүс эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг гэж боддог
Гэвч: Бодит байдал дээр бүх зүйл өөр юм. Гол учир нь эмэгтэйчүүд удаан амьдардаг бус харин эрчүүд эрт нас барж байгаад оршино. Эрчүүд 36-50 насандаа зүрх судасны өвчин тусах магадлал өндөртэй байдаг бол харин эмэгтэйчүүдийн эстроген даавар нь энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай байдаг байна. Харин 50 наснаас хойш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьд явах боломж ижил болдог.

Бид эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цэвэрч гэж боддог
Гэвч: АНУ-ын биологич Чарльз Герб эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажлын ширээ, компьютер, шүүгээ, цүнх зэргийг шалгаж үзсэн бөгөөд эмэгтэйчүүдийн эд хэрэглэлд эрчүүдийнхээс 4 дахин их нян хуримтлагдсан байсан гэнэ. Энэ нь эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэгтэй холбоотой аж.

Бид бүсгүйчүүд эрчүүдээс муу ажилладаг гэж боддог
Гэвч: Эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү найдвартай, чанартай ажилладаг гэж үздэг учир тэд цалин өндөртэй байдаг нь худал биш. Үүнтэй холбогдуулан Йелийн Их Сургуулийн эрдэмтэд хүйсийн харилцаатай холбоотой нэгэн туршилтыг явуулжээ. Тэд нэг төрлийн ажил горилогчийн анкетыг эрэгтэй, эмэгтэй хоёр өөр нэртэйгээр байгууллагуудад илгээсэн бөгөөд туршилтын үр дүнгээс харахад ажил олгогчид эрэгтэй хүмүүст илүү ажлын санал тавьж, боломжийн цалин санал болгож байжээ.
Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүд бүхий л салбарт тэргүүлэгч байж чадна гэдгээ аль хэдийн батлан харуулсан. Энэ талаар “IKEA Россия” байгууллагын гүйцэтгэх захирал “Бүсгүйчүүдийг аливаа зүйлийг амархан сурч, асуудлын гүнд ажиллаж чаддаг” гэдгийг санах хэрэгтэй гэжээ.

Хүмүүс эмэгтэйчүүд аймхай гэж боддог
Гэвч: Германы эрдэмтэн Ф.Ремиан (F. Riemann)-ы судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрсдэлийг тооцоолохдоо муу байдаг учир юу ч бодолгүйгээр зоригтой алхмууд хийж чаддаг байна.

Хүмүүс бодохдоо эмэгтэйчүүд эрчүүдээс их гэж боддог
Гэвч: Дундаж үзүүлэлтээр төрөлтийн харьцаа 107 эрэгтэй, 100 эмэгтэй хүүхэд буюу эрэгтэй хүүхдийн төрөлт их байдаг. Гэхдээ энэ тоо баримтад хүйсийн харьцааг хиймлээр тэнцвэржүүлдэг Энэтхэг, Хятад гэх мэт орон багтаагүй болно. Сүүлийн үеийн судалгаанаас харахад дэлхий даяар эмэгтэйчүүдийн тоо багасаж байгаа гэнэ. Харин зарим оронд эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээсээ их байдаг нь эрэгтэй хүний нас баралт эрт тохиолддогтой холбоотой гэнэ.
Холбооны улсын статистикаас харахад 29 хүртэлх насны 1000 эрэгтэйд 974 эмэгтэй ноогдож байгаа бол 35 орчим насанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа тэнцэж байжээ.
