Хоорондоо гайхалтай зохицож сaйхан хосyyд болж чадах ордууд

0
998

Хонь Хонины ордныхон бол эрч хүчтэй хүчирхэг хүмүүс юм. Энэ ордныхон хүссэн зүйлээ авахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Хонины ордныхон шийдэмгий, эрсдэл хүлээхээс айдаггүй хүнтэй амьдралаа өнгөрөөхийг хүсдэг. Энэ ордныхон Арслан, Нум, Ихэр болон Хумхын ордны хүмүүстэй төгс зохицно.

Үхэр Энэ ордныхон өөртөө итгэлтэй, мэдрэмжтэй хүмүүс юм. Үхрийн ордныхон ямар ч буруу зүйл болсон хариуцлагийг өөр дээрээ авдаг. Үхрийн ордныхон романтик харилцаанд дуртай. Энэ ордныхонтой сайхан тохирох ордууд гэвэл Хилэнц, Матар, Охин, Загасны ордныхон юм

Ихэр Ихрийн ордны хүмүүс уужуу тайван сэтгэлтэй. Тэд маш сэрэглэн цовоо сэргэг хүмүүс тэдэнтэй байхад уйдна гэж байхгүй. Тэдэнд яг өөр шиг нь хүн илүү тохирно. Ихрийн ордныхон Нум, Арслан, Жинлүүр, Хонь, Хумхын ордны хүнтэй учирвал сайхан хосууд болж чадна.

Мэлхий Мэлхийн ордныхон хаагдмал тэд бусадтай мэдрэмжээ хуваалцдаггүй. Энэ ордныхон цаг хугацаа л бүхнийг харуулна гэж боддог нэг үгээр хэлвэл тэд хүмүүст хэр баргийн итгээд байдаггүй. Хэрвээ энэ ордны хүн танд итгэсэн бол итгэлийг нь хэзээ ч битгий алдаарай тэд амьдралын үнэнч хань болж чаддаг. Тэд ухаалаг, сониуч ойр хавьдаа хайр халамж өгдөг хүнийг илүүд хүсдэг. Энэ ордныхонтой төгс зохицох ордууд бол Хилэнц, Үхэр, Загас, Охины ордныхон юм.

Арслан Арслангийн ордныхон бол маш халуун дулаан өөдрөг сэтгэлтэй хүмүүс юм. Энэ ордныхон тайван, ухаантай бас адал явдалд дуртай хүмүүст татагддаг. Арслангийн ордны хүнтэй цуг байхад уйдна гэж үгүй тэдэнд Ихэр, Жинлүүр, Нум болон Хонины ордны хүмүүс төгс тохирдог.

Охин Энэ ордныхон бол саруул ухаан, өөдрөг үзэл бодолтой хүмүүс юм. Охины ордныхон аливаа зүйлд маш болгоомжтой ханддаг. Тэд тэнэг, хэнэггүй хүмүүст дургүй тийм учраас тэдэнд ухаалаг, тэвчээртэй хүн л тохирно тэд Мэлхий, Матар, Хилэнц болон Үхрийн ордны хүнтэй сайхан хосууд болж чадна.

Жинлүүр Жинлүүрийн ордныхон бол сайхан сэтгэлтэй, эелдэг, эмзэг бас гоо сайхныг үнэлдэг хүмүүс юм. Энэ ордныхон сайхан, ухаалаг, ер бусын хүнтэй учрахыг хүсдэг ийм л хүн түүнийг аз жаргалтай болгож чадна. Жинлүүрийн ордныхонтой төгс зохицох ордууд бол Ихэр, Хумх, Нум, Арслангийн ордууд юм

Хилэнц Хилэнцийн ордод төрсөн хүмүүс бол зоригтой, сэтгэлийн хаттай хүмүүс юм. Хилэнцийн ордныхон эр зоригийг нь хурцлах хүнтэй учрахыг хүсдэг. Ямар нэгэн зүйлд анхаарал хүчээ чиглүүлсэн бол замаас нь гаргаж чадахгүй. Хилэнцын ордныхон Загас, Охин, Матар болон Мэлхий ордтой төгс тохирно.

Нум Энэ ордныхон эрх чөлөө, бие даасан хараат бус байдлыг хүсдэг. Нумын ордныхон эрх чөлөөг маш их эрхэмэлдэг учир тэрийг нь ойлгох хүн л тэдэнд сайхан тохирно. Тохирох ордууд Арслан, Хумх, Хонь, Жинлүүр эдгээр ордны хүмүүстэй сайхан тохирно.

Матар Матрын ордныхон бол амбиц ихтэй хуучинсаг үзэлтэй хүмүүс юм. Тэд биеэ барих чадвартай, хариуцлагатай, ажлыг жинхэнэ утгаар нь хийж гүйцэтгэж чаддаг маш шийдэмгий хүмүүс юм. Матрын ордныхонд ухаалаг, хүчирхэг хүмүүс таалагддаг. Матрын ордныхонд Загас, Үхэр, Охин,Хилэнцын ордны хүмүүс тохирно.

Хумх Энэ ордныхон бол маш наргианч хүмүүс байдаг. Хумхын ордныхонд ухаалаг, тоглоом шоглоом ойлгодог хүн л тохирно. Энэ ордныхонд Жинлүүр, Хонь, Ихэр болон Нумын ордны хүмүүс тохирох болно.

Загас Загасны ордныхон маш эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй. Өөрсдийгөө хурцлах ханийг эрэлхийлнэ. Энэ ордныхонд хайр, халамж, урлагийг үнэлж чаддаг хүмүүс таадагддаг. Загасны ордныхонд Мэлхий, Хилэнц, Матар, Үхрийн ордны хүмүүс тохирдог.

LEAVE A REPLY