Жинлүүр&Ихэр Жинлүүр болон ихрийн ордны хүмүүс жижиг зүйлсийг хүртэл хоорондоо хуваалцдаг. Жинлүүрийн ордныхон маш их сониуч зантай бол Ихрийн ордныхон тэдний энэ зан чанарыг дэмждэг.

Жинлүүр болон ихрийн ордны хүмүүс хоёулаа нийтэч зантай бөгөөд хөгжилдөх, зугаацах дуртай. Жинлүүрийн ордныхон хэзээ ч Ихрийн ордны хүнийг уйтгарлаж, гуниглуулахгүй.

Мэлхий&Загас Мэлхийн ордныхон бол маш эмзэг хүмүүс юм. Мэлхийн ордныхон нэг хайрласан хүнээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж чаддаг харин Загасны ордныхон хайртай хүнээсээ ийм нандин чанарыг хүсдэг.

Хэрвээ энэ 2 ордны хүмүүс хоорондоо учирвал тэдний харилцаа маш бат бөх, нэг нэгнийгээ гэсэн сэтгэлтэй гайхалтай харилцааг бүтээх болно

Хумх&Арслан Арслангийн ордныхонд байгалиас заяасан давамгайлагч зан чанар нь Хумхын ордныхоныг хүчирхэг болгож, ямар ч асуудал тохиолдсон даван туулахад нь тусалдаг.Хумхын ордныхон болон Арслангийн ордныхон хамтдаа гайхалтай харилцааг бий болгож чаддаг.

Матар&Хилэнц Хилэнц болон матрын ордны хосууд бол гайхалтай сайхан зохицсон хосууд юм. Тэд хамтдаа юу ч хийхэд бэлэн байдаг. Хилэнцийнн ордныхон үнэнч байдлыг үнэлдэг бол Матрын ордныхон энэ шалгуурт төгс тохирдог тэд бол маш үнэнч. Хилэнц болон матрын бие биенийхээ дутууг нөхөхөөс гадна,цуг байхдаа үнэхээр их аз жаргалтай байж чаддаг.

Охин&Үхэр Охин болон үхрийн ордод төрсөн хүмүүс хоёулаа орон гэрийн тав тухтай байдлыг юу юунаас илүү чухалчилдаг. Энэ 2 ордны хүмүүс нэг нэгэндээ маш ихээр санаа тавьдаг. Охин болон үхрийн ордныхон бол зүрх сэтгэлээрээ холбогдсон гайхалтай хосууд юм.
