Зурхайн oрдуудын сул талууд тэд энэ сул талаа засаж чадвал амжилтанд хүрэх нь гарцаагүй.

0
483

Хонь Энэ ордныхон бол эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүмүүс юм. Тэд эрсдлээс айдаггүй тэд хэзээ ч эрсдэл гаргахад бэлэн байдаг, Хонины ордныхон маш зөрүүд бөгөөд бусад хүмүүст хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй. Энэ зан чанар нь энэ ордныхоны сул тал болдог.

Үхэр  Энэ ордныхон бол хичээл зүтгэлтэй хөдөлмөр ч хүмүүс юм . Тэд хөдөлмөр ч зангийнхаа ачаар тэд амжилтанд хүрч чаддаг байна. Гэхдээ тэдний зөрүүд бас бүх л зүйлийг хэт өөрийнхөөрөө шийдэж бусдын үгийг үл ойшоодог нь амжилтанд хүрхэд саад болдог. Тэд нэг л зөрүүдэлсэн бол хэн ч юу ч хэлээд нэмэргүй.

Ихэр Ихрийн ордныхон маш сэргэлэн бөгөөд ямар ч нөхцөлд байдлаас өөрийгөө авч гарч чадах хүмүүс юм. Ихрийн ордныхон хуурамч дүр эсгэх үнэхээр дуртай сэргэлэн зан хэтэрчих гээд байдаг талтай, ухаалаг нэгэн мэт харагдахын тулд хааяа хуурамч дүр эсгэдэг. Энэ ордныхоны нэг дутагдалтай зан нь үргэлж бусдын хэлсэн үгсийг хулгайлж, яг л өөрийн бодол сэтгэлгээнээс гарсан мэт итгэлтэй ярьдаг.

Мэлхий Мэлхийн ордныхон маш дураараа,хэт өөрийнхөөрөө зан авиртай бөгөөд хийхийг хүссэн бүхнээ хийж байж санаа нь амардаг хэцүүхэн хүмүүс юм. Энэ ордныхон бүхнийг өөрийн хяналтанд авах дуртай нэг үгээр дарангуйлагч зан чанартай гэж хэлж болно. Энэ ордныхон бусадтай харьцахдаа эвээр харьцах, соёлтой байхыг мэддэггүй. Сэтгэлийн хөдлөл ихтэй тул, буруу зөвийг үл анзааран өөрийн бодлоор явж алдах нь бий.

Арслан Арслангийн ордныхон бусад хүмүүсээс үг сонсох дургүй тэд өөртөө итгэлтэй, зоригтой хүмүүс бөгөөд хэнээс ч эмээлгүй хүссэн бүхнээ хийж чаддаг. Арслангийн ордныхон өөрсдийгөө хамгийн төгс, хүчирхэг хүмүүс гэж боддог тул, бусдын зөвөлгөөг сонсох үнэхээр дургүй. Ямар ч зүйлийг хийсэн бусад хүмүүсийн заавар зөвлөгөөг сонсдоггүй үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг.

Охин Энэ ордныхон бол маш хариуцлагатай, биеэ даасан хүмүүс юм. Хонины ордныхон бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийдэг тул, ямар ч үед бусад хүмүүсээс тусламж авахыг хүсдэггүй. Мэдээж энэ зан чанар нь буруу зүйл биш боловч, энэ зан нь хамт олон, найз нөхөдтэй болоход нилээн бэрхшээл учруулдаг байна.

Жинлүүр Жинлүүрийн ордныхон бол маш хөдөлмөрч, ухаалаг, тал бүрийн мэдлэг авъяастай. Жинлүүрийн ордныхон дуу цөөтэй, төлөв даруу хүмүүс байдаг. Тэдний хамгийн том сул тал бол бусдын шүүмж, хатуу үгийг даахдаа үнэхээр муу. Хэн нэгэний санаандгүй хэлсэн бусдын үгэнд гомдох, тэдгээр үгсэд чухал ач холбогдол өгдөг. Жинлүүрийн ордныхон сул талаа засахгүй бол цаашдын ажил, амжилтанд сөргөөр нөлөөлөлж болзошгүй. 

Хилэнцийн орд Хилэнцийн ордныхон бол түргэн ууртай, аливааг хүндээр тусгаж авдаг хүмүүс юм. Тэд үнэхээр сэтгэл сайтай, халуун дулаан хүмүүс юм. Энэ ордныхоны хамгийн том сул тал бол түргэн уур бөгөөд түүнээсээ болж бодлогогүй алхам хийдэг. Бас жижигхэн асуудлыг ч том зүйл мэтээр санаж, өөрийгөө дэмий зовоодог байна.

Нум Нумын ордныхон бол зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг олон найз нөхдөөс илүү ганц, хоёр л найзтай байхыг илүүд үздэг бөгөөд төсөөлөн бодох ур чадвар маш сайн. Тэд хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй бөгөөд аливаад үргэлж бүтээлчээр ханддаг. Гэсэн ч зожиг байдлаасаа болж их ганцаарддаг бөгөөд энэ нь хайр сэтгэлийн хувьд ихээхэн бэрхшээлийг авчирдаг байна. 

Матар Матрын ордныхон бол бол маш хүчирхэг хүмүүс юм.Тиймдээ ч ажил, амьдралд нь үргэлж амжилт бүтээлээр бүүрэн байж аз дагадаг. Энэ ордныхоны сул тал бол тэд буулт хийдэггүй буулт хийх үнэхээр дургүй бас тэд нилээн хэнэггүй хүмүүс юм. Тоомжиргүй байдлаасаа болж, том гарзыг ч гаргаж мэднэ. Мөн өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд ямарч зүйлд буулт хийх үнэн голоосоо дургүй. Тухайн зүйл нь өөрийнх нь буруу байсан ч, алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг бол тэдний хувьд бараг л боломжгүй зүйл юм.

Хумх Хумхын ордныхон бол хэт өөрийнхөөрөө зантай эрх чөлөө, хараат бус байдлыг хэт хүсэгч хүмүүс юм. Энэ ордныхонтой дотносож, харилцаа үүсгэх нь тун төвөгтэй асуудал юм. Харин тэдний арга эвийг олж чадвал, дуулгавартай нэгэн болж өөрчлөгддөг. 

Загас Загасны ордны хүмүүсийн сул тал нь хэт зөөлөн, гэнэн, зориггүй байдаг нь юм. Энэ ордныхон бусдад туслах гэж хичээж, хүн бүхэнтэй сайхан харилцах боловч, гэнэн зангаасаа болж алдан, хууртаж мэднэ. Загасны ордныхон энэ зан чанараа засч, хүчирхэг нэгэн болж чадвал, тэдэнд хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй амжилт гэж үгүй юм.

LEAVE A REPLY