Хардалтын улмаас “Хосууд гурван хүүхдээ хөнөөнө” гэж тохиролцоод ээж нь том хүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужирбуланд хардалтын улмаас  хосууд хэрэлдэж, маргалдаж, гурван хүүхдээ ална гэж тохиролцоод ээж нь том хүүгээ өөрийн гараар хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Яг одоо хэргийн газарт цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа аж. Иргэний мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, хоёр хүүхдийн амийг аварсан байна. Хосууд “Гурван хүүхдээ ална” гэж тохиролцоод ээж нь том хүүгээ хөнөөжээ

LEAVE A REPLY