Доош нь гүйлгээд 11-19 ны зурхайгаа уншаарай

Хонь Цалингаа олонд бүү зарла. Худалдан авсан эд зүйлсийнхээ тухай бусдад бүү ярь. Зарим дотно хүндээ ч тэгтэл итгэх хэрэггүй. Атаач хүмүүс хэвлэлээр нэр хүндийг тань унагаана. Хийх гэж байсан зүйлийг чинь үгүй хийнэ.

Үхэр Өнөөдөр танд өнгөрсний талаар сануулах үйл явдал болж, ирээдүйн ажлын чиг шугамыг чинь бүрдүүлнэ. Найзууд болон дотны хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй, өөрийгөө илэрхийлэхийг хүснэ.

Ихэр Бүх зүйлд сэтгэл хангалуун байхын тулд хаанаас хэзээ, ямар үнээр, юу худалдаж авахаа урьдчилан төлөвлө. Чөлөөтэй юунд ч үл баригдах холбоо таны амрагт таалагдахгүй л болов уу. Өнөөдөр санхүүгийн хувьд сайн өдөр. Гэхдээ та том олз олохгүйг хичээгээрэй. Хэрэв олбол ядахдаа далд хийгээрэй.

Мэлхий Засвар хийж, ахуйн асуудлуудаараа хөөцөлдөн өөрийгөө бүү ядраа. Гэрийнхэнтэйгээ сайн харьцаатай бай. Та ямар нэгэн маш чухал зүйлийн төлөө хариуцлага хүлээж магадгүй. Тулгарч ирсэн ямар ч асуудалд барьц алдахгүй, тайван байж шийдвэрлэхийг зөвлөж байна.

Арслан Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралыг ихээхэн өөрчилж магадгүй. Мөнгө түргэн орж гарна. Хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий үрэх хэрэггүй. Энэ өдөр хөгжилтэй явдлууд таныг хүлээж байна. Цагийг мартагдашгүй сайхан өнгөрөөх хэрэгтэй.

Охин Таарамжгүй танилын холбоо харилцан бухимдал, хэрүүл маргаанаар төгсөх бололтой. Таны хувьд хэцүү хүнд өдөр болох шинжтэй. Нийтэч байдал бүү гарга. Ойрын хүнтэйгээ харьцахад хэцүү болж, маргаан нь харьцааг тань бүрэн таслахад хүргэнэ.

Жинлүүр Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Өөрийнхөө материаллаг байдлаар оролдвол мөрөөдөж байсан боломжоо алдана. Харьцаандаа тайван байдлыг эрхэмлэ. Даргатайгаа, хамт олонтойгоо сөргөлдөж магадгүй. Буулт хийхийг хичээ, тэгвэл байдлыг намжаана. Өнөөдөр та нэр хүндээ бэхжүүлж чадна.

Хилэнц Шинэ бодол санаа тань хэрэгжихгүй удсан бол залуу хосууд өнөөдөр зоригтой үйлдэл хийхэд хүрнэ. Хувийн амьдралд хардалт сэрдэлтээс болж хэрүүл маргаан хайсны хэрэггүй. Нарийн ухаан, зөн совин, ой тогтоолт сайн байна. Та сайн зохион байгуулагч, сэтгэл судлаач, нийгэм судлаач гэдгээ харуулна. Хүчээ хэтрүүлэн зарцуулахгүйн тулд идэвхтэй үйл ажиллагаанаас татгалз.

Нум Өөрийнхөө өмнө олон талын даалгавар, зорилго тавьж, хэд хэдэн ажил зэрэг хөөцөлдөх хэрэггүй. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөнөөс дотно хүмүүстэйгээ харилцахад хүндрэл гарч болзошгүй. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Яаралтай шийдвэр гаргах шаардлагатай үйл ажиллагаа, мөнгө санхүүгийн элдэв ажилд тохиромжгүй.

Матар Туулсан амьдралдаа дүгнэлт хийхийн тулд өнгөрснөө бодоход гэмгүй. Гэхдээ цаашдаа туулах зам ирээдүйгээ бодоход бүр илүү. Таны өмнө буй чухал асуудлын нэг нь эрүүл мэндээ бэхжүүлэх явдал юм.

Хумх Туулсан амьдралдаа дүгнэлт хийхийн тулд өнгөрснөө бодоход гэмгүй. Гэхдээ цаашдаа туулах зам ирээдүйгээ бодоход бүр илүү. Таны өмнө буй чухал асуудлын нэг нь эрүүл мэндээ бэхжүүлэх явдал юм.

Загас Олон хүнтэй арга хэмжээнд бүү оч, ийм зугаа цэнгэл сайн сайхныг авчрахгүй. Ямар ч салбарт ажилласан таныг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Та авхаалж самбаа гарган санхүүгийн хямралаас төвөггүй мултрах ч болгоомж илүүдэхгүй. Хичээл сурлага, бизнес, хайр дурлал, эд зүйл худалдан авах, албан тушаал дэвшихэд туйлын сайн.

11-19 ны зурхай

Хонь Танд өсвөр насны хүүхдүүд байдаг бол тэд асуудал үүсгэнэ. Цагаа олж зогсоохгүй бол аюултай зүйлд орооцолдох нөхцөл байдал бүрэн бүрэлджээ. Танаас шаардагдах цорын ганц зүйл бол дэмий эрсдэлтэй алхам хийхгүй байх явдал юм. Шийдэмгий ажиллах цаг үе иржээ. Амжилт таны босгон дээр зогсож байна.

Үхэр Аливаад хянамгай байж, үнэнч шударга байхыг эрхэмлэ. Нууцтай болж тоглох нь танд ирээдүйд сайн зүйл болохгүй. Өнөөдөр таныг аз ивээх болно. Ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй.

Ихэр Төөрөгдөл, гомдол хорсол тохиолдож болзошгүй. Шударга байдлыг тогтоох гэж бүү оролд. Найз нөхөд, төрөл садны харьцаанд хүндрэл гарч сэтгэл санааг муу тал руу эргүүлнэ. Мөргөлдөх, бэртэх, гэмтэх нигууртай байна. Бодитойгоор юманд ханд. Хайр дурлалын явдлаас болгоомжил.

Мэлхий Цахилгаан болон ахуйн тоног төхөөрөмж худалдан авахаа хойшлуул. Гэртээ байгаа төхөөрөмжүүдээ ашиглахдаа ч болгоомжтой байх хэрэгтэй. Долоо хоногийн эхний өдөр чухал асуудлуудыг шийдэж, шинэ ажил эхлэхэд тохиромжгүй.

Арслан Гэр бүлээ хүндэлдэг хүн бүхэн хоромхон зуурын цэнгэлд автвал сүйрэлд хүрч болно. Эцэг эхдээ туслалцаа үзүүлэх, эсвэл тэднээс туслалцаа авах болно. Дархлаа суларч, вирусын халдварт өвчинд нэрвэгдэх магадлалтай. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Танаас ямар нэгэн зүйл булаан авах, танд хохирол учруулах гэсэн хүмүүс хангалттай олон байна.

Охин Та өөрийн амьдралын энгийн хүрээнээс гарвал өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Эмэгтэйчүүд үнэнч ханьдаа эргэлзэх хэрэггүй. Түгшиж, ухаангүй алхам хийж болохгүй. Ажил хэргээ ойр дотныхоо хүнд даатгаж болно. Санхүүгийн хариуцлага танд ирнэ.

Жинлүүр Энэ үед эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна. Та ихээхэн ачаалалтай байна. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай хүч байна. Ухаангүй дайрах хэрэггүй. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй.

Хилэнц Аялал жуулчлалаар ялангуяа гадаад явбал өлзийтэй сайн. Харин төрөлх хот эсвэл гадаадад байхдаа болгоомжтой байж орой үдэш хүн цөөтэй гудамжаар бүү яв. Өнөөдөр ямар нэгэн зүйл төлөвлөх, зорилгодоо хүрэхэд төвөгтэй.

Нум Гадаадаас ирсэн зүйл бүү ав. Гадаадын хүн, танихгүй гадны орны иргэдээс бэлэг авахдаа болгоомжтой бай. Эс бөгөөс та тэднээс хараат болж мэднэ. Эрч хүч их байна. Өвчний дараа сэргэх чадвар сайн, эрүүл мэнд дажгүй байх явдал олонход нь зонхилно.

Матар Ойрын хамаатнууд болон хөршийнхөнтэйгөө харьцаагаа сайжруул. Таны уяхан, өгөөмөр сэтгэл, нээлттэй байдал амьдралын тань янз бүрийн хүрээнд тус болно. Энэ өдөр гадаадад зорчиж, үзэсгэлэн, концерт, спортын тэмцээн үзэхэд тохиромжтой.

Хумх Танд сайн үйлс хийх, бусдад зөвлөгөө өгөх хүсэл төрж болно. Эргэн тойрныхныхоо төлөө хариуцлага хүлээж магадгүй. Та үүнийг ухамсарлаж бусдаас тусламж хүсэхээ болино. Амьдралын хамгийн хэцүү асуудлуудыг шийдвэрлэх арга замаа өөрөө ол.

Загас Зорьсон зорилгодоо хүрэхдээ бусдын атаархал дургүйцлийг төрүүлэхгүйн тулд элдэв зангүй байж, эе зүйг баримтал. Материаллаг байдал тогтворжиж орлого нэмэгдэх хандлагатай. Хэрвээ санхүүгийн хөрөнгө мөнгө дутагдвал зээл авахдаа зүрхшээх хэрэггүй.

LEAVE A REPLY