Загас Загасны ордны хүмүүс 11-р сард хамгийн азтай байх ордоор шалгарчээ. Тэдний ажил амьдралд энэ сар гайхалтай өөрчлөлтүүд гарах болно. Эхлүүлсэн ажил бүр нь амжилт олж, албан тушаал дэвшиж мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй байна. Загасны ордныхон 11-р сарын турш маш азтай байх болно.

Охин Охины ордныхон 11-р сард маш азтай байна. Тэдэнд энэ сарын турш гайхалтай зүйлс тохиож амьдрал нь маш хурдан өсөж дэвших болно. Охины ордны хүмүүсийн хувьд 11-р сар амжилт дагуулсан үнэхээр сайхан сар болох болно.

Хонь Хонины ордныхон 11-р сард үнэхээр азтай байх болно. Сарын эхэн үеэс ажил амьдралд нь гайхалтай сайхан зүйлс тохиолдох болно. Энэ сар албан тушаал дэвшиж туйлын азтай байна. 11-р сарын турш Хонины ордны хүмүүсийг аз од дагах болно.

Ихэр Ихрийн ордны хүмүүс үнэхээр азтай хүмүүс юм. Тэд энэ сарын турш маш азтай байх болно. Энэ сар ихрийн ордныхоны эхлүүлсэн ажил нь амжилт олж аз одоор дүүрэн сар болох болно. Тэднийг энэ сарын турш азийн тэнгэр дагах болно.

Зурхайн ордуудын мөнгөний зурхай тэд юу хийвэл баяжиж амжилтанд хүрэх вэ

Хонь – Мөнгөө хуритлулж сурч, хэрэггүй зүйлд аз туршихгүй байхыг зөвлөе. Азанд бүү найд. Та тийм ч азтай хүн биш. Санхүүгийн асуудалд орохыг хүсэхгүй байвал мөнгөтэй үргэлж болгоомжтой харьц. Чөлөөтэй цаганд баригдаггүй ажил илүү тохиромжтой. Гэхдээ л та аль ч салбарт адтай байж чадна. Та бол удирдагч байхаар заяагдсан хүн.

Үхэр -Шаргуу шинийг эрэлхийлэгч. Богино хугацаанд баяжихыг хүсвэл одоо байгаагсаа хэд дахин өөрийгөө хөгжүүлж шинэ түвшинд өөрийгөө аваач. Үхрийн ордныхны хариуцлага үүрэх чадвар, нухацтай бодож хурдан шийдвэр гаргадаг зан тань амжилт руу хөтлөх болно. Энэ чадвар дээрээ илүү их анхаар.

Ихэр – Үргэлж шинийг эрэлхийлэгч бай. Залхуурч, хойш тавьсаар байвал та одоо байгаагаасаа огт дээшилж чадахгүй. Эхлүүлсэн ажлаа дуусгаж сур. Уйгагүй хөдөлмөрч бай таньд нийгэмтэй харьцдаг ажил илүүтэй тохирно

Мэлхий – Энэ ордныхон залхуу зангаа хаяж ухаалаг бөгөөд тууштай хөдөлмөрлөж чадвал тэд баяжиж амжилтанд хүрч чадах нь гарцаагүй

Арслан – Хувиа хичээсэн зангаа хаяж бусадтай ажилж сур. Хүмүүстэй ашгийн төлөө бус жинхэнэ анд нөхөр, хамтрагчаа гэж харж байж л та амжилт гаргана. Үйлчилгээний байгууллага, сурган хүмүүжүүлэх талбарт амжилт олно

Охин – Өөртөө цаг зав гаргаж сур. Өөрийгөө анхаарахгүй хэт их ажиллабал санхүүгийн хийгээд эрүүл мэндийн асуудалд гүнзгий өртөх болно. Та хаанаас ч мөнгө олох аргаа олж чадна. Гэвч өөрийгөө гаргуунд гаргаж болохгүй. Та санхүүгийн салбарт амжилт гаргах магадлал өндөр

Жинлүүр -Ганцаараа зүтгээд их ажлын ард гарна гэдэг бэрх. Бусдын тусламжийг авч сур. Жинлүүрийн ордныхон няхуур, анхаарал төвлөрөл сайтай хүмүүс учир банк, даатгал зэрэг найрийн ур чадвар шаардсан ажилд амжилт болон мөнгийг зэрэг зэрэг олох болно.

Хилэнц – Зөн совиндоо итгэ. Хайрцагнаасаа гарч сэтгэ. Орчноо солиод үз, өөрчлөлтийг бий болго, задгай сэтгэ ингэснээрээ та орлогоо нэмэгдүүлэх гайхалтай аргыг олох болно. Судалгааны салбарт амжилт олно. Таньд асар их нөөц бололцоо бий
Нум – Өөрийнхөө чадварыг бусдад үнэлүүлж худалдаж сур. Таньд асар их хүч, ур чадвар байна. Сурснаа өөртөө хадгалах бус бусдад түгээ. Та бол хамтын ажиллагааны хүн. Зар суртчилгаа, борлуулалтын компани, жүжигчин сэрэгт хүч сориод үз. Та амжилт орлогоо зэрэг нэмгдүүлэх болно

Матар – Үр дүнг тооцоололгүйгээр зүгээр л эрсдэлтэй алхам хийгээд үз. Ингэснээрээ та санхүүгийн эрх чөлөөнд хүрэх болно. Таныг заавал амжилт дагах болно. Бүх зүйлд хүч сориод үз. Та анагаах ухаан, боловсролын байгууллагад амжилт олох болно.

Хумх – Өөрийгөө үргэлж эрж хай. Мэдээллийн салбар, сэтгүүлч, зохиолч, зохион бүтээгч гэх зэрэг аль ч салбарт амжилт гаргана. Зүгээр л өөрийгөө нээ

Загас – Та бол шинийг санаачлагч, өвөрмөц сэтгэлгээний охь ундрага. Та бол хөдөлгөөнтэй хүн. Урлан бүтээх, дизайнер, маркетинг, сайн зохион бүтээгч болж чадна.

LEAVE A REPLY